Орхон аймаг дахь цагдаагийн газрын дарга хурандаа Б.Даваазул: Морин уралдааны үеэр манай байгууллага нийтийн хэв журмыг сахиулах чиглэлээр хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг


Орхон аймаг дахь цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Даваазултай морин уралдааны үеэр нийтийн хэв журмын талаар ярилцсанаа уншигч танаа хүргэж байна.
-Морин уралдааны зохион байгуулалтанд цагдаагийн байгууллага чухал оролцоотой.
-Монгол Улсын цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн гурван үндсэн чиг үүрэгтэй. Үүнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн аюулгүй байдлыг хамгаалах, нийтийн хэв журмыг сахиулах. Энэ үүргийнхээ хүрээнд Орхон аймгийн нутаг дэвсгэр дээр явагдаж байгаа зөвхөн морин уралдаан биш аливаа баяр ёслол, наадам, цэнгүүн зэрэг нийтийг хамарсан бүхий л арга хэмжээний үеэр манай цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журмыг сахиулах чиглэлээр хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг. Манай аймгийн хувьд дэд бүтэц сайн хөгжсөн, хангайн бүсийн тулгуур төв. Үүнийгээ дагаад 21 аймгаас ирж суурьшигчид дунд морь мал уядаг, морин спорт хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй олон сайхан хүмүүс бий. Эд нар маань жилд аймгийн, бүсийн, Алдарт уяачдын алдар тэмдэглэх, галын гээд олон төрлийн уралдааныг зохион байгуулж, хэв журмаа хамгаалуулах хүсэлтийг гаргадаг юм. Бид хуулийнхаа дагуу хэв журмын хамгаалалтыг нь зохион байгуулж өгдөг. Би энэ ажлыг аваад гурван жил гаруйн хугацаанд олон уралдааны хэв журмын хамгаалалтыг зохион байгуулсан байна. Миний тавьдаг шаардлага бол уралдааны замд цөөхөн машин дагуулах. Энэхүү хүсэлтийг маань манай аймгийн МСУХ хүлээн авч дэмжин ойлголцож ажилладаг. Өөрөөр хэлбэл морь дагах зөвшөөрлийг миний гарын үсэгтэйгээр, манай цагдаагийн байгууллага олгодог.
-Нэг удаагийн уралдааны үеэр хичнээн зөвшөөрөл олгодог юм бэ?
-Улсын болон бүсийн чанартай баяр наадмын үед дээд тал нь хэв журмын хамгаалалтынх, хүүхэд-гэр бүл хөгжлийн хэлтсийнх, эрүүл мэндийн газрынх, онцгой байдлынх гээд бүгд нийлээд 15-20 машинаас хэтрүүлэхгүй зөвшөөрөл олгодог. Цөөхөн нас уралдаж байгаа бага хэмжээний уралдаануудад бол түүнээс цөөн тооны машин дагана. Ингэснээр иргэд тавтай тухтай сэтгэл хангалуун наадах боломжийг бүрдүүлж өгдөг юм. Монголчууд бид чинь наадмынхаа талбай дээр очиж хуушуураа идээд, хурдан морины бариан дээр очиж хүүхдийн гийнгоог сонсчихвол тэр жилдээ азтай хийморьтой байна бэлгэшээдэг ард түмэн шүү дээ.
-Хэв журам сахиулах албан хаагчдын тоо нууц уу?
-Ажиллах хүний тоог тухайн үед нөхцөл байдлаас хамааран тогтоодог. Жишээлбэл улсын баяр наадам юм уу, бүсийн чанартай томоохон уралдааны үеэр арай олон хүн ажиллана. Ерөнхийдөө манайх хурдан морины уралдаан дээр доод тал нь 200-гаад албан хаагч ажилладаг.
-Засгийн газрын тогтоолт бүсийн наадмуудын үеэр зэргэлдээ аймаг орон нутгаас нэмэлт хүчний тусламж авдаг. Сая Булган аймагт хангайн бүсийн уралдаан боллоо. Танай байгууллага хэв журмыг сахиулах үүргийг хүлээсэн үү?
-Хангайн бүсийн уралдаанд манайхаас 30 албан хаагч 2 машинтай очиж оролцсон. Манай аймгийн тухайд хүн хүч бололцоотой учраас орон нутагтаа зохиогдож байгаа томоохон уралдааны үед гадны тусламж авдаггүй. Би давхар хангайн бүсийн цагдаагийн хүрээний даргын албыг хашдаг. Энэ бүсэд Орхон, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл гэсэн зургаан аймаг багтдаг юм. Тэр утгаараа бүсийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа томоохон баяр наадам, уралдаан дээр хүрээний даргын тушаал гаргаж, бусад аймгуудаасаа хүн хүч татдаг. Жишээлбэл хоёр жилийн өмнө Архангай аймгийн 90 жилийн ойн баяр наадам, өнгөрсөн жил Хөвсгөл аймгийн Мөрөн хотод болсон даншгийн үеэр манайхнаас нэмэлт хүч очиж ажилласан. Хамгийн сүүлд гэхэд л Хархоринд болсон уралдаан дээр манайхаас 50 орчим албан хаагч явж хамгаалалтын үүрэг гүйцэтгэлээ.
-Та бүхнийг ажил үүргээ гүйцэтгэхэд хамгийн хүндрэл бэрхшээлтэй нь юу байдаг вэ?
-Монгол хүн бүхэн сайхан наадахыг л хүснэ. Хамгийн их санаа зовоодог юм бол уралдаанч хүүхдийн аюулгүй байдал. Бусдаар бол манай Орхон аймгийн ард иргэд наадаад сурчихсан. Ямар ч байсан цагдаагийнхаа тавьсан шаардлагыг биелүүлээд, хамгаалалт руу дайраад байхгүй.
-Та бүхний хамтран ажилладаг Орхон аймгийн МСУХ өнөө жил 20 нас хүрч буй. Танд сэтгүүлийн хуудсаар дамжуулан мэндчилгээ дэвшүүлэх боломжийг олгож байна.
-Эрийн хийморь болсон молор эрдэнэ, мориороо өөрийгөө чимж яваа Орхон аймгийн МСУХ-ныхондоо 20 жилийн ойн галтай цогтой мэндийг Орхон аймгийн цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс болон хувиасаа хүргэе. Та бүхний минь уясан морь нь хурдан, унасан хүүхэд нь сэргэлэн байх болтугай гэж ерөөе. Орон нутагт ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагууд бие биенээ дэмжиж хуулийн хүрээнд хамтран ажиллах ёстой. Цаашдын хамтын ажиллагаа маань улам бүр төгөлдөржих болтугай. Нийт уяачдадаа дахин баярын мэнд хүргэж, эрүүл энх аз жаргалыг хүсье.
-За баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл "Эрдэнэт хүлэг" МСУХ-ны 20 жилийн ойн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна