МУ-ын Алдарт уяач С.Гантөмөр: Аавынхаа өгсөн хавчиг азаргыг аймгийн наадамд түрүүлгэж байлаа

2016 оны 4-р сарын 18 -нд

Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул, МУ-ын Алдарт уяач С.Гантөмөр гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Баянтүмэнээр овоглосон зургаан Алдартын нэг хурдан хүлгийн хөхөл сүүл боогоод хэчнээн жилийн нүүрийг үзэж байна вэ?
-Би Дорнод аймгийн Баянтүмэн сумын хүн. Дээхэн үеийнхээр “Хөдөлмөр” нэгдлийн малчнаас ажлын гарааг эхэлж хорь гаруй жил адуу маллалаа. Харин морь уяад 40 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Одоогоос 12 жилийн өмнө Монгол улсын Алдарт болсон. Энэ бүх амжилтын эхлэлийг аав минь тавьсан юм шүү дээ. Намайг 18,19 настайд Булган сумаас нэг хурдан хавчиг азарга авч өгсөн юм. Азаргаа уяад анх удаа аймгийн наадмын түрүү, дараа жил нь залгуулаад хоёр түрүү авч бахдам сайхан амжилт гаргаж явлаа. Соёолонгийн гурав, азаргын гурав, их насны нэг түрүүн амжилтаараа алдартын болзлыг хангасан. Энэ бол буурлын буян, алтан туурт хүлгэдийн минь ач юм даа. Насаараа л адуунд “дурлаж” яваа хүн дээ би.
-Олон жил адуу малтай ноцолдож яваа хүний хувьд аймгийнхаа адууны угшлын талаар шаггүй болоо бизээ?
-Маргаашийн наадмыг алдалгүй хэлчихдэг буурлуудаас, амьдралаас сурсан мэдсэн юм их бий. Манайхны адуу ер нь хурдтай, угшил сайтай. Нутаг орондоо адуугаараа алдартай олон хүмүүс байлаа. Жишээ нь Дугарсүрэн гэдэг сайхан адуутай айлын хүргэн Ойдовын Шадавын хээр азарга, Дамбийн халиун, Банзаан хээр, Сүхээгийн хээр, Галбазарын саарал, Дондовын саарал, Ганын саарал, Ишмижидийн саарал гээд л явж өгнө шүү дээ. Энд сонин дэлгэхэд тээр нэг жил аймгийн наадамд Жамбаадондов гурав, би хоёр түрүү авч магнайгаа хагартал баярлаж явлаа.
-Хэдэн оны наадам бэ?
-Жаран хэдэн оны л наадам санагдаж байна. Нэг жилийн наадамд хоёрхон хүн таван түрүүг авчихаж байгаа юм. Дондов надтай харьцуулашгүй. Шав шув хийсэн, морь малаа ч сайн уяна гэж ярих юмгүй. Би яахав сайн улсыг дагаж, өөрийн дур сонирхолдоо хөтлөгдөн морь уядаг байлаа. Өөрсдийгөө магтсан болчихвий дээ. /инээв/Захиргаадалтын үед чинь одоогийнх шиг ийм олон азарга уралдахгүй, дээд тал нь дал наяад жинхэнэ хурдан морьд л мордоно. Чанар чансаа сайн байлаа. Ингээд ярьж байхнээ нэг зүйл тод санагдаж байх чинь. Манай Дондов “олон шөвгөөр яах вэ түрүү хэрэгтэй. Орой байг нь авч буцахад хэцүү байдаг юм” гэж хэлж бөөн инээдэм болж байлаа. Тэр үед чинь толгойгоор нь хулдаас, нугастай толь, хусан уурга, хулуун сав, дээлийн торго гэхчилэн өгнө. Олон түрүүний морины бай гэхээр бараг тэрэг шахуу ачаатай буцах болчихож байгаа юм. Залуу байхад бас л их омголон байжээ. Өнөөдөр гурван хязаалангаа угсруулан, түрүүг нь авна гээд л мордуулж байсан юм. Нэгийг нь ахынхаа нэр дээр, нөгөөг нь нэгдлийн даргын нэр дээр мордуулчихгүй юу. Унаач хүүдээ харлаг морь энэ хоёрыгоо дийлэхгүй шүү. Та хоёр татаж байгаад түрүүлгэчихээрэй гэтэл харлаг морь нь түрүүлүүлчихсэж байгаа юм. Тэгсэн ах бид хоёрын морь хоёр, гуравт ороход л болно гэж ирээд амаараа мөн сайхан уралдаж байгаа юм.
-Адуугаа мэддэг хүний ам бардам байлгүй ч яахав дээ?
-Яг таг мэддэг буурлууд ч олон байлаа даа. Ахад нь олон сайхан адуу байлаа. Тэр л жар, далаад оны үед ид хурдалж, соёолондоо аймагт түрүүлж байсан хурдан хээрийн зураг одоо спорт хороонд байдаг. За бас 80-аад хэдэн онд соёолондоо түрүүлж байсан миний хурдан хар адуу, мэнгэт хээр гээд нэрлэх байна. Надад маршал Чойбалсангийн 100 жил, аймагт тус тус түрүү, соёолондоо гуравт орсон их хурдан морь байлаа. Харамсалтай нь Сүхбаатар аймгийн Гангын наадамд ачиж очоод өлдүүлээд хээр морь маант үхчихсэн. Тэгсэн хүн бүр л “та яах гэж хээр морио Гангад аваачиж алж байгаа юм” хэмээн зэмлэж байлаа. Ингээд ярьвал олныг дурсах байна. Ганцхан өөрийгөө ярилтгүй манай Дорнод аймаг бол босоо Жаргалын чонон хөхийн удамтай хурдны тахилгатай хүмүүс гэж би боддог юм. Манай энэ зүүн тийшээ халхын таван уул гэж байдаг юм. Би Еншөө хошууны хүн. Еншөө Буяндэлгэр овоонд манайхан жил бүр морио уралдуулж нааддаг. Ноднин гурван нас морь, өнөө жил зургаан насны морь уралдуулж хоёр өдөр сайхан наадсан.
Энэ овооны тал нь манай нутагт, нөгөө нь Барга хятадын нутагт багтдаг таван хөх уул бий. Зүүн хойноосоо ганцхан жимээр гардаг, хоёр морьтой хүн л зэрэгцэн явж болдог. Өвөл бол тэр уулан дээр үстэй дээлтэй л гарахгүй бол айхтар хүйтэн.
-Танай аймгийн наадамд Еншөө хошууны адуу хэр олон байдаг вэ?
-1976 оны соёолон хээр, 80 онд уралдаж байсан Оогий хар, ерээд оны мэнгэт хээр гэж морь байна. Маршал Чойбалсангийн 100 жилийн ойд миний мэнгэт хээр түрүүлж, дүү Оогий хээр нь тавд орж байсан эцэг нэгтэй морьд. Эх нь миний дээр үеийн хурдан саарал азарганы удмын гүүнүүд. Эцэг нь улсын алдарт уяач Батмөнхийн Хүрлээ буюу модон Хүрлээгийн хар халтар азарга. Хөлөнбуйр суманд хавчиг азарга түрүүлж байсан. Тэгэхэд би нэгдлийн адуу хариулж, уядаг байсан болохоор надад адуугаа өгсөн хэрэг. Хамтдаа л морио уясаар өдий хүрч явна даа. Тэр халтар азарганы эр төл болгон гайхалтай хурдан. Хүрлээ бид хоёрын улсын алдарт уяач болох болзлын ихэнхийг халтар азарганы амжилт эзэлдэг юм. Магтахын аргагүй болтол самсаа шархируулдаг сайхан амьтан байгаа юм. Дээд удмыг нь хөөвөл Махбуриад гэж хүний Асгатад хөшөөг нь хийсэн улаан азарганы удам болж таардаг юм. Их савтай, том толгойтой халтар азарга байсан даа.
-Аймгийн уяачдын холбооны 15 жилийн ойн уралдаанд хэдэн нас мордуулав даа?
-Өнөөдөр би үзэгчээр ирсэн.
-Таны яриаг сонсож байхнээ соёолон голдуу хурдлуулдаг бололтой?
-Тийм шүү. Азарга соёолонгоор аймагт их олон түрүү авсан хүн дээ. Их насны морь аймагт ганцхан байна. Чойбалсангийн ойг оруулбал аймагт есөн түрүүтэй, хорь гучин айрагтай болж байгаа юм. Миний мэнгэт хээр үнэхээр гоц морь байсан. Хүний идшэндээ хэрэглэхээр авч явсан байдсан гүүг би худалдаж авч байлаа. Тэгээд тэрүү надад ирээд гарсан эр болгон нь хурдалсан дөө хөөрхий. Гэхдээ энэ бол санамсаргүй авчихсан юм. Шөнө миний адуунд орсныг азарга хураачихдаг юм, тэгээд тэр эмнэг гүүг чинь барьж чаддаггүй ногт нь толгойдоо яваад байхаар нь би авъя гээд оронд нь хөл муутай морио өгөөд авчихсан юм. Тэгээд миний азарганд ороод дандаа хээр, хар халтар л төл гаргасан даа.
-Сайн адуу ямар үнэд хүрч байна. Адууны наймаа хийж байна уу?
-Миний адуунаас мэнгэт хээр маань хоёр саяд хүрч байлаа. Ная, ерээд оны хоёр сая төгрөг чинь их мөнгө шүү дээ. Сүүлийн үед суурин л голдуу амьдарч байна. Хоёр, гурван жилийн өмнө хулгай худалд азарга адуугаа алдчихсанаас хойш жаахан зориг мохоод. Гэхдээ уяж байна байнаа..
- Таны хүүхдүүдээс морь уяж байна уу?
-Бараг л алга даа. Хоёр хүргэн машин техникт дурласан хүмүүс. Би хоёр хүүтэй. Тэд морь мал гэхгүй л юм. Манай бас нэг дүү байна, Хүрлээ гэж. Матад суманд малчин тракторчин хийдэг. Ингээд л морь мал гэх хүн алга. Хөөрхий бүрлээч хүү маань л адууны талаар зүтгэж явсан хүн дээ.
Эрхбиш ач зээ нараас маань төрөх биз дээ. Миний бага хүүхнээс гарсан “барын зулзага” гэж нэг өхөөрдөм нөхөр байна. Бар жил төрсөн юм. Миний амь болсон нөхөр дөө.Тэр маань адуу малд их дуртай. Өвөөгийн ажлыг үргэлжлүүлэх байхаа л гэж найдаж байна.
- Тэгвэл өвөөгийн бяцхан хүү тань мундаг уяач болох болтугай. Ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч баярлалаа. Монголын нийт уяачдыг морины босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Дорнод аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна