Сумын Алдарт уяач Ч.Болдбаатар: Бид эцэг өвгөдөөсөө өвлөгдөж ирсэн соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх гэж яваа хүмүүс


Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, Баруунтуруун сумын харьяат, сумын Алдарт уяач Ч.Болдбаатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэзээнээс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж, ямар амжилт үзүүлээд байгаа вэ?
- 2009 оноос эхлэн хурдан морь уяж, тэр жилээ аймгийн төвийн бүсийн хаврын уралдаанд хүрэн халзан морио таваар давхиулж амжилтын гараагаа эхэлсэн. Түүний дараа 2010 онд Өндөрхангай сумын наадамд хүрэн соёолон түрүүлгэж, даагаа зургаагаар давхиулаад, түүнээс хойш том бага наадмуудаас олон айраг, түрүү хүртсээн. Миний оролцож байсан баяруудаас хамгийн том нь 2013 оны Увс аймгийн баяр наадам. 2013 оны аймгийн наадамд би хул даагаа тавд хурдлуулсан.
-Могой жилд одтой байж дээ?
-Тиймээ. Тэндээсээ Өндөрхангай сумын наадамд очиж хул даагаа аман хүзүүдүүлээд, хүрэн шүдлэн түрүүлгэсэн. 2014 онд болохоор Зүүнхангай сумын 90 жилийн ойл хул шүдлэнгээ есөөр, бор хээр хязаалангаа долоогоор давхиуллаа. Энэ он гарсаар Завхан аймгийн Тэс суманд болсон хаврын бүсийн уралдаанд их насны цавьдар халзан морио дөрвөөр давхиулсан. Хонин жил гарсаар гурван нийтдээ гурван айраг аваад байна.
-Нөгөө хоёр нь ямар наадам байхав?
- “Зүүнтурууны унаган хурд” галын хаврын сорилго уралдаан болдог юм. Түүнд даага гурваар давхиулсан. Мөн Баруунтуруун сумын Баян айраг багийн гал уяаны нээлтэнд зориулсан уралдаанд даага дөрвөөр давхиуллаа. Ингээд он гарсаар гурван айраг аваад байна. Аймагт түрүүлдэг хул үрээ маань энэ жил хязааландаа аймгийн төвийн бүсийн уралдаанд 14-т давхиад, Зүүнговьд болсон аймгийн зүүн бүсийн уралдаанд 11-д ирсэн.
-Уг нь та чинь Өндөрхангай сумын хүн юм байна шүү дээ?
-Тиймээ. 2013 онд Баруунтуруун суманд шилжиж ирсэн. Одоо уЗүүнтурууны унаган хурд” галын тэргүүлэгч гишүүний сонгуульт ажилтай.
-Орон нутгийн уяачдын ихэнх нь удам дамжсан эрхмүүд байдаг. Болдбаатарын хувьд?
-Би мөн тэдний нэгээ. Манай аав Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, аймгийн Алдарт уяач Чимэдцэрэн гэдэг хүн байдаг. Бид эцэг эхээс дөрвүүлээ. Гурван хүү, нэг охин. Гурван хүүгээс би ганцаараа эцгээ залгамжлан морь уяж байна.
-Аавын тань нэртэй ямар ямар хурдан буянгууд байв?
-Чимэдцэрэнгийн хээр гэдэг чинь Увс аймгийн Өндөрхангайд долоо түрүүлж, хоёр айрагдсан хурдан хүлэг. Бас нэг халиун морь нь даагандаа Өндөрхангайд болон тойргийн сумдад хэд хэдэнэ удаа айрагдсан. Аав минь ийм хоёр мориор наадаж, аймгийн Алдарт болсон хүн дээ.
-Өндөрхангайн адуунууд уу?
-Хээр морь нь Увс аймгийн Өндөрхангай сумын адуучин Гангиабаатарын адуунууд. Бүр тодруулбал Гангиабаатарын маллаж байсан нэгдлийн адууных. Халиун морь нь Өндөрхангай сумын адуучин, цэргийн арслан Дагва гэж хүний адууных. Миний уяж хурдлуулж байгаа хул үрээ, хүрэн үрээ, цавьдар морь болохоор Зүүнтурууны “Унаган хурд” галын адуунууд байна даа. Увс аймгийн Баруунтуруун сумын унаган хурдууд гэсэн үг.
-Адуунд иртэй байж мэдэхээр бие хаатай юм. Миний таамаг хэр ортой вэ?
-Морь бугуйлданаа. 2003 онд Улаангомд эмнэг сургалтын аварга шалгаруулах тэмцээн болоход гуравдугаар байр эзэлсэн. Өндөрхангайн Батдорж, Алтангэрэл, Пүрэвдорж бид дөрөв нэг баг болж оролцсон юм. Хангал бас сурганаа. Сүүлийн үед залуучууд морь мал унахаа болиод, моринд эртэй, ид хаваа гайхуулсан эрчүүд ховордож байна. Тиймээс манай “Зүүнтурууны унаган хурд” галынхан өнгөрсөн жилээс эхлээд морьтойгоо наадъя гэсэн уриалга гаргаж, Баруунтуруун, Зүүнтуруун, Өндөрхангай, Зүүнхангай сумдын наадамд морьтойгоо явдаг болоод байгаа.
-Сайхан санаачлага байна шүү. Хэдэн онд сумын Алдарт уяач цолоо авсан бэ?
-2013 оны 12 дугаар сарын 28-нд сумын Алдарт уяач цолоо авсан.
-Энэ суманд ирсэн хойно юм байна тийм үү?
-Тиймээ, Баруунтуруунд ирсэн жилээ энэ галд ороод сумын Алдарт уяач хэмээх эрхэм цолыг авсан. Манай гал есөн тэргүүлэгч, нэг нарийн бичгийн дарга, тэргүүн гэсэн 11 хүний бүрэлдэхүүнтэй удирдлагын багтай. Галынхаа нэрэмжит уралдааныг удирдлагууд зохион байгуулдаг. Манай гал ер нь их зохион байгуулалт сайтай л даа.
-Энэ хавиар уралдааны бай шагнал ямар жишигтай байдаг юм бэ?
-Анх манайх эхлээд хониор байлдаг байлаа. Сүүл рүүгээ 100 мянган төгрөг өгдөг болсон. Энэ жил болохоор эхний таван морьдоо 500-300 мянган төгрөгөөр мялаахаар тохироод байгаа. Манай галын нэрэмжит наадам жил ирэх тусам цар хүрээ нь өсөж, тойргийн сумдын уяачид их ирдэг болсон. Тиймээс энэ жил уяачдын холбоо, галын тэргүүлэгч гишүүд ярьж байгаад Завханы Тэс, хойд талын Зүүнговь гээд ойр тойрныхоо сумдад албан ёсны урилга хүргүүлж, баяраа өргөн дэлгэр хийе гэж бодож байгаа.
-Орон нутгийн залуу уяачдад тулгамддаг ямар асуудал байна вэ?
-Морин уралдаан хөгжиж байна. Асуудал байлгүй л яахав. Гэхдээ бид чинь эцэг өвгөдөөсөө өвлөгдөж ирсэн соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх гэж яваа хүмүүс шүү дээ. Тэгэхээр шантарна гэж юу байхав. Морь, хүүхэд мэнд сайхан наадаасай гээд л залбираад явж байна шүү дээ.
-Морь уях төрийн их хэрэгт нь амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна