Өрнөдөд морь унаж турах фитнес моодонд орж байна


Цаг үеэ дагаад хүмүүс, ялангуяа охид бүсгүйчүүдийн хамгийн их анхаарал хандуулдаг сэдэв бол илүүдэл жин болоод байна.Тэдний турах хүслийг дагаад тураадаг цай, үрэл, эм тан, фитнес гэх мэт олон зүйлүүд гарч ирсэн. Европ, Америкийн иргэд гэхэд л илүүдэл жингийнхээ эсрэг хэдэн зуун тэрбум долларын хөрөнгө оруулалт хийдэг нь нэгэнт тогтоогджээ. Гэхдээ юунд мөнгө зарж жингээ хасах, хассан жингээ хэрхэн барих вэ гэдэг нь ярвигтай сонголт болоод байгаа аж. Юугаар хийсэн нь мэдэгдэхгүй “шидэт” гэгдсэн эм өндөр үнээр худалдан авч уух уу? Байсхийгээд л хоолоо сойж өөрийгөө зовоох уу? Эцэж унатлаа бэлтгэл хийж, үсэрч харайх уу? Эцэстээ хүмүүс тэс өөр зүйлийг сонгох болсон байна. Сүүлийн үед Өрнөдөд морь унаж турах шинэ моода дэлгэрч, ихээхэн газар аваад байна. Мэдээж энэ турах арга нь цоо шинэ зүйл биш. Эрт цагаас л хүмүүс морь унадаг байсан. Хамгийн гол нь тогтмол морь унадаг хүмүүс т илүүдэл жингийн асуудал байдаггүй. Жишээлбэл, Чингис хааны үеийн монголчуудын байлдан дагуулалтын тухай “Монголчуудын тухай армяны эх сурвалж”-д бичихдээ “монголчуудыг цаг үргэлж морь унадаг, бэлхүүсээрээ шоргоолж шиг нарийн хүмүүс” хэмээсэн байдаг. Ингээд уншигч танаа ялангуяа бүсгүйчүүдэдээ зориулаад морь унахын давуу талыг хүргэе.
Булчин хөгжүүлнэ, өөх хайлуулна
Өнгөц харахад морь унах гэдэг тун амар, ядаад байх зүйлгүй мэт. Хүн суугаад л болоо, морь өөрөө явна, харин ч биед амар гэж ташаарах нь цөөнгүй. Үнэн хэрэг дээрээ хүн өөрийн биеэр морийг удирдаж байдаг тул морь унаж байгаа хүний биеийн бараг бүх булчин байнга ажилладаг. Тэр тусмаа баргийн дасгал хөдөлгөөн хийхэд ачаалладаггүй далд булчингууд ажиллаж булчин шөрмөс бүхэлдээ хөгждөг. Ийм болохоор морь унахгүй удсан хүн хэсэг зуур морь унасны дараа бие хүнд ажил хийсэн мэт буларч хөндүүрлэдэг.Ингэж биеийн бүх булчин ажиллаж байгаа тул их илчлэг зарцуулна. Ялангуяа гуяны дотор хэсэг, гэдэс, нуруу, өгзөгний булчин ачаалладаг. Ачааллаж илчлаг зарцуулна гэдэг тэдгээрт хуримтлагдсан илүүдэл өөх хайлна гэсэн үг. Охид бүсгүйчүүдийн таргалаад байна гэдгийг гол шалтгаан нь гэдэс, гуя, өгзөгний орчим хуримтлагдсан өөх болдог тул морь унах нь тэдгээрийг хайлуулах, гоолиг харагдах хамгийн шилдэг арга гэж болно.
Иллэг хийнэ, цусан хангамжийг сайжруулна
Үүний дээр морины биеийн халуун нь хүнийхээс 1,5 градусаар илүү байдаг бөгөөд алхах, давхихад бүр ч нэмэгддэг. Ийнхүү нэмэгдсэн биеийн дулаан унаж буй хүндээ нөлөөлж, улмаар хүний биеийн дулаан нэмэгддэг нь тогтоогдсон байна. Түүнчлэн морины булчингийн хөдөлгөөнөөр бичил массаж тогтмол хийгдэг тул тухайн хэсгийн цусан хангамж сайжирдаг.Өдөржин компютерийн дэлгэц ширтэн хөдөлгөөнгүй суудаг хүмүүст энэ бичил массаж хамгийн сайнаар нөлөөлдөг. Биеийн тодорхой хэсэгт зарим дасгал хөдөлгөөн хийснээс дутахааргүй халаалт болдог байна. Иймээс мориноос буунгуутаа тэрхүү халаалтаа ашиглан сунгалт хийх, целлюлитын эсрэг тостой хөнгөн массаж хийх нь хүсч буй үр дүндээ богино хугацаанд хүрэхэд тус болохыг анхаарна бизээ.
Эрүүл агаарт хүчил төрөгчөөр эд эсээ баяжуулна
Ямагт эрүүл агаарт, чөлөөтэй байдаг гэсэн өөр нэг маш том давуу талтай. Ялангуяа, Улаанбаатар гэх мэт хот суурин газруудад утааны асуудал нэн хурц болоод байгааг онцгой анхаарах хэрэгтэй. Олон хүний хөлс, элдэв үнэртэй ус энэ тэр ханхалсан зааланд дасгал хийх үү? Эсвэл эрүүл агаарт морь унаж сэтгэлээ сэргээн өөрөө ч анзааралгүй тайвнаар, амьсгаадалгүйгээр дасгал хийх үү? Эмнэлэг, эмийн сангаас мөнгө төлж авдаг хүчилтөрөгчийг коктейлийг зүгээр авч байгаатай л адил.
Стрессгүй орчин
Олон хүн цугласан газар бэлтгэл сургуулилт хийхэд сэтгэл санааны багагүй стресс, дарамт учирдаг болохыг жингээ хасах гэж улайрсан хүмүүс тэр бүр анзаардаггүй. Ямар стресс вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Дасгалаа зөв хийж чадахгүй байх вий, хажууд байгаа бусад хүн намайг шоолох вий? гэх стресс. Ялангуяа, охид бүсгүйчүүд “үс сэгсийжүү”, “нүүрний будаг энэ тэр хөлсөнд урсчих вий”, “надаас хөлс үнэртэж байгаа болов уу?”, “бүдүүн байна гэж намайг шоолж байгаа байх” гэх мэт байнгын стресстэйгээр фитнест дасгал хийдэг. Эрчүүд нь, “булчин шөрмөс овоож төвийсөн тэвхийсэн дасгалжуулагч бусад залуучуудын хажууд муухай харагдах байх”, “энэ залуугийн өргөж байгаа штангийг би өргөж дийлэхгүй бол онигоонд орж магадгүй тул өргөхгүй байсан нь дээр” гэх мэт бас л байнгын стресстэйгээр дасгал хийдэг. Харин морь унаж байхад ийм стресс огт үүсэхгүй. Унаж байгаа морь чинь таныг хэзээч “Морь унаж чаддаггүй юм байна” гэж шоолохгүй. Нас ахисан бол залуучуудын дэргэд эвгүй харагдана гэж айлтгүй. Ахимаг настай эсвэл насанд хүрээгүй бол хүнд зүйл өргөж болохгүй, хэт ачаалал авч болохгүй гэсэн хориг байдаг бол морь унахад ийм хориг огт байхгүй. Арван тавтай ч бай, 55-тай ч бай морь унаж болно. Японы морин спортын шигшээ багийн тамирчин Хироши Хокецу гэхэд л 71-н настайдаа 2012 онд Лондонд болсон зуны Олимпийн тоглолтонд оролцсон нь үүний тод жишээ. Бусад спортод бол 70 гарсан хүн Олимпийн тэмцээнд өрсөлдөнө гэдэг яаж ч бодоод бүтэхгүй хэрэг.
Ядрахгүй тураана
Морь унаснаар юу нь мэдэгдэхгүй хоосон магтсан эм уух, хүнд жин, хөдөлгөөнийг олон давтаж тэртээ тэргүй ажлын дараа ядарч цуцсан биедээ бүр хүнд ачаалал өгч, стресст оруулах шаардлагагүй болно. Амьсгаадаж, хөлсөө цувуулалгүйгээр хийж байгаа зүйлээсээ кайф авч турна гэсэн үг.Товчхон хэлэхэд морь унах нь өөр ямар ч фитнессээс давуутай хамгийн шилдэг нь юм. Ийм ч болохоор эрүүл мэнд, гоо үзэмжиндээ онцгой анхаардаг Өрнөдөд энэ фитнес моодонд орж, хичээллэдэг хүмүүсийн тоо нэмэгдэхээс ч өөр аргагүй.
Б.Бадрал





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна