МУ-ын Алдарт уяач Ц.Чойжинжав: Адуунд хорхойтой эр хүний жаргалыг мэдэрч Алдарт уяач цолыг хүртсэн

2016 оны 5-р сарын 02 -нд

Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Ц.Чойжинжав гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Нас буянаа эдэлж суугаа олон сайхан буурлуудтай уулзаж байна. Чойндонжав Алдарт энэ жил нас сүүдэр хэд зооглож байгаа вэ?
-80 хүрч байна. Эрийг нас уулын цас гэгч болж сүүлийн үед хошуу л нэмэрлэдэг хүн болоод байна. Уг нь ч цагтаа цалгиж л явлаа.
-Олон жилийн нэгдлийн адуу малласан гэв үү?
-Тэгсээн. Би Дорнод аймгийн Баянтүмэн сумын хүн. 26 жил нэгдлийн адуу хариулсан. Адуутай нөхөрлөсөн, адуунд хорхойтой эр хүний жаргалыг мэдэрч 1995 онд МУ-ын Алдарт уяач цолыг хүртсэн. Анх 1995 онд Хүрлээ, Сүхсайхан, бид гурав холбоо байгуулаад гурвуулаа Алдарт уяач цол авч байлаа.
-Адуутай холбогдсон түүхээр тань яриагаа үргэлжлүүлбэл ямар байна?
- Миний эцэг Цэгмид гэж адуунд иртэй хүн байсан. Ноёдын адуу малладаг. Нутагтаа нэр хүндтэй хүн байсан. Аавынхаа адуунд иртэй чанарыг би өвлөн, нэгдлийн адуучин болж, улсын аварга малчин хүртэл болж байлаа. Морь уях тухайд бол 1960 оноос эхэлсэн. МУ-ын Алдарт уяач Дондов бид хоёр үе тэнгийн үхэр хонин жилтэнгүүд байгаа юм. Найзыгаа дагаж морь уяж сурсан даа. Хамгийн анх шүдлэн үрээ аймгийн наадамд түрүүлгэж байлаа. Дөнгөж морь уяж байгаа хүнд том амжилт шүү дээ.
-Тэгэлгүй яахав?
-Дондовоос гадна Хишгээ, Цэнд-Аюуш, Дугар нарын уяачдаас юм асуудаг байлаа. Мөн МУ-ын Алдарт уяач Шадав, Гомбосүрэн нараас их зүйл лавладаг байсан. Тэр үеийнхэн сайхан байж дээ. Хүний гэж бодолгүй чин сэтгэлээсээ зөвлөдөг.
-Өнгөрсөн хугацаанд ямар амжилт үзүүлсэн байдаг вэ? Тоолж байв уу?
-Би аймгийн наадмын таван түрүү, 14 айргаар МУ-ын Алдарт уяач цолыг хүртсэн. Нэг жил гурван аман хүзүү, таван айраг авч ч байлаа. 1986 онд таван адуу айрагдуулж ч явсан. Одоо нас яваад хүүдээ илүү үглэж байна даа. Манай хүү бас ч үгүй гайгүй уянаа. Аймгийн наадмын дөрвөн түрүү, арав гаруй айргаар өнөөдөр аймгийн Алдарт уяач цол авч байгаа.
-Хүүдээ юуг илүүтэй чухалчилж захидаг вэ? Ер нь та морь уяхдаа юун дээр нь илүүтэй анхаардаг байв?
-Бидний үеийн адуу одооныхоос тэс өөр байж дээ. Бүрэн чөмөгтэй адуу, хиймэл тамиртай адуу уях өөр байлгүй яахав. Тэгэхээр ерөнхийд нь хэлнэ үү гэхээс нэг бүрчлэн заана гэж байхгүй л дээ. Нутгийн залуус яахав ийхэв гээд асууж л байдаг юм. Би ч мэдэх чадах бүхнээ сэтгэл харамгүй хэлж өгдөг. Гавъяат Отгонбаатар, Сүхбаатар, Өлзийхутаг нарын адуунд дуртай арваад залуу намайг багшаа хэмээдэг юм.
-Манай сэтгүүлээр дамжуулаад хурдан морь сонирхогч залуустаа юу захихсан бол?
-Хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ тууштай бай л гэж хэлмээр байна даа. Бэрхшээлийн өмнө сөгдөхгүй болно үр дүнг нь хэзээ нэг өдөр заавал амсдаг юм.
"Тод магнай" сэтгүүл Дорнод аймгийн тусгай дугаар, 2013 он

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна