Сумын Алдарт уяач Ж.Болдбаатар: Шарга азарга маань намайг мөн олон баярлуулсан даа


Хэнтий аймгийн Баян-Адарга сумын уугуул, сумын Алдарт уяач Жамсранжавын Болдбаатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Зочдын маань ихэнх нь удам дамжсан уяачид байна. Таны аав Жамсранжав хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байв уу?
-Миний аав морь мал уяж байгаагүй ээ. Харин ээж маань Тожилын Долгор гээд удамт уяачийн охин. Тэр ч утгаараа аавыг бодвол ээж адуунд илүү элэгтэй.Ээжийн ах нь морь сайн уядаг хүн байсан. Миний хувьд долоон настайгаасаа эхлэн хурдан морь унаж, цэргээс халагдаж ирсний дараагаас морь уясан гэхээр 30 гаруй жил болчихсон юм уу даа.
-Хурдан хүлгийн уяа сойлго тааруулаад 30 жил болжээ. Анхны айраг, түрүүгээ ямар наадмаас авч байв?
-Тэр үед залуу ч байж, хол явж байгаагүй. Сумын наадмаас л анхны айргаа авч байсан байх. Нутгийн Одын Гомбосүрэн гэж уяач ахад туслангаа өөрөө ганц нэг үрээ уяад нэг жилийн наадамд хамт явлаа.Тэгсэн Гомбосүрэн ахын уясан нэг морь нь түрүүлж, нөгөө нь гурвалж бөөн баяр болж билээ.Би ер нь тэр ахаасаа нэлээд юм сурсан шүү. Тэгээд цэргээс халагдаж ирээд бие даан уясан.
-Хурдан моринд шимтсэн залуу уяач сайн адуунд нүд унагаж л явсан байх. Хаа хаанаас адуу авав?
-Мөнххааны Пүрэвдорж гэж цэргийн найзынхаа хүрэн азарганых нь төл төмсөгтэй хар хязаалан үрээ авч байлаа. Түүндээ нутгийн гайгүй гүүнүүд хураалгасан. Манай нутгийн бэсрэг угшил Хулгарын төлөөс авсан. Баян-Овоо гаралтай адуу л даа.Хулгар хүрэн азарга байсан юм. Тэрний төл болгон нь хурдалдаг.Энэ хавиар тэр удмын адуугүй хүн бараг байхгүй дээ. Тэгтлээ тарсан адуу.
-Алдартын урмыг тэтгэсэн хурдан буянгуудаа танилцуулаач?
-2000 онд улаан нүдэн Цэрэндорж гэдгийн суманд хоёр түрүүлсэн шарга азаргыг нэг сая 500 мянган төгрөгөөр авч багагүй яриа болж байлаа.
-Яагаад ярианд орохов?
-Тэр үед суманд адуу тийм үнэтэй байгаагүй юм. Тэр азарга маань 2004 онд Норовлингийн 80 жилийн ойд аман хүзүүдэж, Баян-Уулын 80 жилийн ой гурваар давхиад, Дэлгэрхаанд болсон ургийн баярт тавласан.Тэрний дараа жил нь хотод аваачиж тэжээгээд Төв аймгийн Өндөрширээтэд болсон 3-4 сум нийлсэн том наадам айрагдуулж байлаа. Ер нь шарга азарга маань намайг олон баярлуулсаан. Одоо үр төлүүд нь бас залгаад давхиж байна.
-Адуу өөрт нь сэтгэл зүрхээ зориулсан нэгнийг баярлуулдаг гэдэг?
-Адуу хурдан байх үед баруун, зүүний ялгаагүй юм билээ. Би 2003 онд сумынхаа наадамд таван насны морь уяад хоёр түрүү, нэг аман хүзүү, хоёр айраг авч байлаа. Миний хүү ч сайн унасан. Өөрийнхөө морьдоос гадна миний төрсөн дүүгийн хүүхдийн морийг унаад бас айрагдчихсан. Зургаан бэлэг тойруулж тавьчихсан гэртээ тоглож байсан юм./инээв/ Тэр жилийн наадам одоо ч гэсэн эргээд сайхан санагддаг юм.
-Хэдэн оны Алдарт уяач вэ?
-3, 4 жил болчихов уу даа. Би сумынхаа МСУХ-ны тэргүүнээр нэлээд хэдэн жил ажилласан юм. Тэр үедээ өөрийгөө тодорхойлолтой биш гээд хэдэн жил өнжиж байгаад авсан. Тэрнээс болзлоо эрт хангасан л даа.
-Баян-Адрагын уяачид гадагшаа гарч наадаж байна уу? Жишээ нь та өөрөө?
-Манай сумын Ганпүрэв л багаасаа гадагшаа гарч наадсан хүн л дээ. Нэлээн хэдэн жилийн өмнө Ганпүрэвийг дагаж хэдэн уяач улсын наадамд явсан. Сүүлийн үед бие даагаад явцгаагаад байх шиг байна.
-Адуу малны наймаа хэр хийж байна?
-Хүн авъя гээд ирэхгүй бол би зарчихъя гэж боддоггүй.
-За тэгвэл мартагдашгүй дурсамж үлдээсэн ямар наадам байна. Тийм сайхан дурсамжаар яриагаа өндөрлөе?
-Байна аа. Хоёр дахь Их хурдыг хэлж болно. Их хурдад ганц гайгүй адуу давхиулмаар байна гэж Ганпүрэв ирэхээр нь би шарга азаргаа аваад цуг явсан. Тэгсэн 200 орчим азарганаас 42-оор давхисан. Халхын шигшмэл хурдууд цугларсан наадамд тэгж давхиулах сайхан л байлаа.
-Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна