Сумын Алдарт уяач Ш.Галт: Галтын халиун гэхээр морины хорхойтнууд андахгүй

2016 оны 5-р сарын 30 -нд

Хэнтий аймгийн Норовлин сумын уугуул, Баян-Адарга сумын харьяат, сумын Алдарт уяач Шаравсамбуугийн Галттай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Галт Алдартын бага нас хаана өнгөрсөн бэ. Хүүхэд насны дурсамжаар яриагаа эхэлье?
-Миний эхээс төрсөн нутаг Норовлин сум. Аав, ээж маань олон жил боловсролын салбарт ажилласан багш хүмүүс. Өмнөдэлгэр, Норовлин сумдаар ажиллаж байлаа. Ингээд би аавыгаа Норовлинд ажиллаж байхад төрөөд гурван сартай Батноров суманд шилжин очиж байсан гэдэг. Төвийн хүүхэд болохоор морь малнаас жоохон хөндийдүү гэх үү дээ. Дугуй л унана. Тэгж яваад нэг өдөр Батноров сумын уяач Бандагадай, Банзрагч нарын унаач болох нь тэр. Би чинь 10-тай байсан. Бандагадайн уяан дээр дугуйтай давхиад очвол “морь унах уу” гэж асуухаар нь уухайн тас л зөвшөөрчихлөө. Тэр өдрөөс хойш энэ хүний хурдыг дөрвөн жил уналаа, олон ч айраг, түрүү авлаа. Удсан ч үгүй мориноос хасагдаж, наймдугаар ангиа төгссөн хавраас эхлээд Бандагадай гуайд очиж хөлс авсан шигээ хоёр жил хэртэй туслахын ажил хийсэн. Ингээд арав төгсөхөд аав сургууль соёлд явуулах гэж загнаж нэг, зөвлөж нэг үзсэн ч би болоогүй ээ. Тухайн үедээ 100-гаад шахуу хүүхэд конкурс өгөхөд 11-ээр жагссан санагдаж байна. Өөрөө бол цэрэгт л явчихмаар байдаг. Ингээд аав дийлээд, цэргийг болиулж жолоочийн сургуульд орлоо. Дараа нь Зүүнбаянд цэргийн гурван жилийн алба хаагаад нутагтаа ирлээ. Багын “танилууд” болох Бандагадай гуай, Арилд гуай, Базархоролдой гуай нар уяаны ажлаа хийсээр энх тунх байцгааж байна. Тэгээд “алба хашиж улс эх орондоо нэмэртэй аавын хүү болжээ” гэцгээн нэг, нэг адуу бэлэглэсэн нь моринд урвуулах нь тэр. Уг нь жолоочоо хийхээр бодож байсан юм.
-Бэлэгний адуугаа уясан уу?
-Үгүй ээ, манай нутагт их хурдан нэг халиун даага байлаа. Яагаад ч юм нүдэнд тусаж явсаар нэг өдөр эзэн дээр нь 500 мянган төгрөг бариад очлоо. Даагандаа нэг түрүүлчихсэн байсан юм. Надад ирээд гурван ч давхилд мордоод тасархай ирлээ. Тэгэхээр дөнгөж морь уяж байгаа ч аймгийнхаа довонд үзмээр санагдаад болдоггүй дээ. Тэр үед би нэг муу 69 барьдаг ухаантай. Шодоок маань морь унаад, нөгөөдөхөө хөтөлчихнө, би машинаа барина. Бас их айхтар бороотой зун байлаа. Аймаг хол болохоор замдаа хоёулаа мориндоо ажлаа хийчихнэ. Би унаж хөлс аваад, шодоокоороо гишгүүлчихнэ. Ингээд аймагт очлоо. Аймгийн наадам учраас том том уяачид ирчихэж. Бороо ороод л байдаг. Би мэдэхгүй юм болохоор мориндоо нөмөргөх юмгүй байгаад л байдаг. Ингээд давхил хийхэд халиун үрээ ганцаараа гараад ирлээ. Дотроо ч “аймгийн наадамд миний халиун үрээ бараг түрүүлэх юм байна” гээд бодчихлоо. Хажуугаар нь өвгөчүүлийн уяан дээгүүр хаа нэг очиж юм сонсчих санаатай. Тэгсэн нэг уяач “за даа, Галт минь. Халиун үрээ чинь бараг л наадаад дуусаа юу даа” гэвэл би “яалаа гэж дээ, маргааш нөгөөдрөөс наадам эхэлнэ. Тэнд л уралдах гэж уяж байгаа шүү дээ” гэвэл олон юм хэлсэнгүй л өнгөрлөө. Ингээд наадмын өглөө үрээгээ мордуулж, 21, 22-ээр ирсэн юм. Харин сунгаанд аман хүзүүдэж байсан Мөрөнгийн Цэвээний алаг үрээ түрүү магнай боллоо. Анхны наадам ийнхүү асар их сургамж, дурсамжийг надад өгч билээ. Морийг сонирхлоор уядаггүй, сэтгэл зүрхээрээ уях ёстой тэгэхэд би ойлгосон юм.
-Тэр наадмаас хойш халиун үрээ яаж давхисан бэ?
-Хавар эдлээд энэ жил сайхан наадна даа гэж бодож байтал “эзэн” нь таниад авчихсан. Хулгайч гэж айхтар юм байна. Түүнээс хойш хэсэг хугацаанд тасралтгүй морь уяж, ганц нэг айраг ч авлаа. Гэвч цаг цагаараа байхгүй шүү дээ. Улс амьтан морь малаа тэжээгээд, тэжээлтэй адуу дийлдэхээ больчихлоо. Тэр үед манайх Бэрхэд амьдардаг, мал хуй маань тусдаа, ирж очоод л явдаг байсан юм. Ингээд аймгийн Алдарт уяач Ганпүрэвтэй танилцаж, тэжээлийн талаар “номын дуу” сонсож байгаад тэжээлээ. Цагаан морь маань тэжээл идсэн болоод ч тэр үү, их ч бяртай байна. 70, 80-аад морь цугласан хаврын бэсрэг наадамд цагаан морь долоолсон юм. Тэр наадам дээр би Содном ахтайгаа танилцаж, уяач гэж хүнийг жинхэнэ утгаар нь харах шиг л болж билээ. Энэ нь 2005-2006 оны үе байгаа юм. Өөртөө дүгнэлт хийж, хэдэн малаа чирээд Баян-Адрагад шилжиж ирээд Содном ахынхаа наана цаана нь дагаж хэсэг явлаа. Гэхдээ дуурайхдаа биш, мэдэрч уях нь гол гэдгийг илүү ухаарсан. Би одоо ч Содном ахаасаа зөвлөгөө авна, асууж сурна. Гэхдээ хүнд төвөг болохыг хүсдэггүй учраас тусдаа бие дааж морио уядаг.
-Анхны наадмаас хойш аймагт олон наадав уу?
-2010 онд аймагт болсон хаврын бүсийн наадамд хязаалан халиун үрээгээ гуравлуулж байлаа. Галтын халиун гэхээр хүмүүс андахгүй ээ. Эцэг нь миний халиун азарга байгаа юм. Дээд тал нь Бандагадай адуунаас гаралтай. Даагандаа нэг айрагдаж, үрээндээ энэ сумандаа аман хүзүүдэж, бас нэг айрагдсан. Соёолон жилээ их хурдан байж, хавар Батноров суманд түрүүлээд, дахин Биндэр, Дадалд тус тус түрүүлсэн. Мөн аймагт болсон хаврын бүсийн наадамд холоо ирсэн. Мэдээж энэ болгонд хажуунаас Содном ах зөвлөнө. Тэгтэл Өмнөдэлгэрт хаврын том наадам болох сургаар мордуулна даа гээд бодчихсон байлаа. Давхар уяатай байсан болохоор санаа зовсон ч үгүй. “Иймэрхүү ажил хийчихээрэй” гээд хэд хоног яваад ирсэн чинь нэг л бишээ. Содном ахтайгаа нийлээд хэдэн улс давхил хийлээ, бас л биш. Тамир нь дуусчихаж байгаа юм болов уу гэж бодоод ахаас асуувал “уяач нь жаахан алдаа хийсэн байна, гэхдээ зүгээр ээ” гэнэ. Би тайвширч чадахгүй байсан болохоор Өмнөдэлгэр явахаа болилоо гэвэл:
-Миний дүү зүгээр ээ. Сайн адуу өөрөө биеэ татаад авна, чи хараарай” гэж байна. Ингээд гэртээ аваачаад ажиж байхнээ хоёр өдрийн дараанаас шал өөр болоод явчихдаг юм. Үнэхээр л ахын хэлснээр болсон доо. Бид ч Өмнөдэлгэр явлаа. Нөгөөдөх маань иднэ гэж тамтаггүй. Хоолыг нь хорихгүй л бол толгой өндийхгүй иднэ. Би ч хайрлаж, өрөвдөөд хорьдоггүй байлаа. Өмнөдэлгэрт очоод харвал миний үрээ шиг том гэдэстэй адуу алгаа. Уяачид өнөө хурдан халиун уу л гэж байна. Ийнхүү мотоциклийн байтай энэ наадамд 70-аад адуу мордсон. Тэр жил манай Баян-Адаргын хэдэн соёолон гоц хурдан байсан болохоор дөрвөн ч соёолон тасраад алга боллоо. Халиун явдаггүй ээ. Тэгсэн хөөрхий минь давхил дундаа хэд сайхан баагаад км хэртэй дөрвөн адуу зугтааж явсан дээр шууд очлоо. Содном ахын хамар цагаан соёолон азарганы ар дээр нөгөө гурав нь яваа. Арын гуравтай үзэж явахдаа ахиад нэг баачихлаа. Ингээд 200-300 метрийн зайтай түрүүлж явсан Содном ахын хамар цагааныг гүйцэж түрүү магнай болоход нь баярын нулимс өөрийн эрхгүй асгарч билээ. Хязаалан жилээ бас их түүхтэй. Баянхутаг сумын 80 жилийн ойгоор би хэдэн морь уяад очлоо. Эхний өдөр азарга, их нас, дараагийн өдөр хязаалан мордоно гэж байснаа хязаалан уралдуулах болчихлоо. “За баларсаан, хээлтэй юм шиг үрээтэй. Уг нь хурдан байгаа юмсан. Хүнээс асуух юм яав даа” гэж өөртөө л буруу өглөө. Хүмүүс битүүхэн жуумалзаад л дооглонгуй харцгаана. Би ч хааяа нэг мордуулж баалгасан шигээ л явлаа. Ийнхүү усан борооноор болсон Баянхутаг сумын 80 жилийн ойгоор айргийн дөрвөөр ирж байлаа. Энэ мэтчилэн дааган цагаасаа хурдан байж 14 айрагдан, уяач хүний баяр жаргалыг олонтоо мэдрүүлсэн буянтай амьтан даа. Одоо долоон настай.
-Ингэхэд та сэтгэл хөдлөл ихтэй юу?
-Би чинь олонтой харьцаж байгаа учраас яриа хөөрөө байлгүй яахав. Гэхдээ уралдаан наадам дээр тун даруухан шүү. Тийм ч байх ёстой юм. Мэдээж бүтэн жилийн хөдөлмөр учраас морь айрагдаж, түрүүлэхэд сэтгэл огшиж, нулимс дуслуулах нь олонтоо. Өөрийн эрхгүй л нулимсаа арчиж зогсдог юм. Гэхдээ сүүлийн хэдэн жил нулимсаа татдаг болчихсон байна лээ. Юм сурч байна л гэсэн үг байх даа.
-Таны уяаны эрдмийн багш Содном гуай байх нь ээ. Багш шавь хоёр нутгаасаа гарч наадаж байна уу?
-Тийм ээ, ганц түшдэг хүн маань. Би чинь гарын шавь нь. Мэдээж олон сайхан наадамд хамтдаа очиж байсан. Анхны 1000 долларын бооцоот уралдаанд бид хоёр даагаа ачаад очсон юм. Даанч далангийн наана хар шороонд бөөн будилаан болж, нөгөө даага нь арван хэдээр ирсэн. Бас халиун азаргаа соёолон жил нь Дүнжингаравт мордуулж, Содном ахын Мөнгөн халзан азарга 40 хэдээр, минийх 80-аадаар орсон. Сул шороон замд хүүхэд нь айгаад чичирчихсэн ирж байлаа. Эндээс хойш хүүхдээ, азаргаа том юманд оруулахгүй л бол айраг авна гэж байхгүй юм байна гэдгийг ойлгосон. Минийхээр хүүхдийн цочроо нь гарчихсан байсан бол юм дуулгах байсан байх гэж боддог юм.
-Ингэхэд таны дээдчүүл уяа сойлго тааруулж байв уу?
-Байлгүй яахав. Монгол хүнийг адуугүйгээр төсөөлөх аргагүй шүү дээ. Гол нь уях, сойхыг хүмүүс өөрсдөө хийж, баяжуулах ёстой юм. Хүний хувь тавилан гэж байна. Магадгүй тэр нэг өдөр Бандагадай гэдэг хүний уяан дээр очиж, морь унах болоогүй бол гээд эхэлнэ шүү дээ. Буянтай сайхан буурлуудын нөмөр нөөлөг, нөлөөгөөр адууны дэргэд хийморь өөдөө яваадаа нутгийн өвгөчүүлдээ залбирч явдаг юм.
Миний ээжийн аав Дорнод аймгийн Хэрлэнгийн сангийн аж ахуйн Дугар гэж хар адуутай сайн уяач байсан гэдэг. Одоо манайхан зарим нь бизнес эрхэлж байна. Зарим нь багшилж байна. Хөдөө хөвөрсөн гар нь би л байх шив дээ.
-Танай хүүхдүүд аавынхаа уяаны ажилд тусална биз?
-Манайх гурван охинтой. Бага маань таван настай, эгдүүтэй нөхөр бий. Бас моринд их дуртай. Миний хань чинь их эршүүд, хурдан моринд амиа өгнө, их дуртай. Багадаа унаач явсан юм. Хадам аав маань Батноров сумын Сүх-Очир гэж сайн уяач байлаа. Намайг моринд ороход хадмын нөлөө бас их байсан. Тэрнээс би чинь цэргээс ирэхдээ ойд төөрсөн сармагчин л байлаа шүү дээ.
-Хэдэн оны сумын Алдарт уяач вэ?
-Аймгийн чанартай наадмаас 11 айрагтай. Энэ амжилтаараа өнгөрсөн жил сумын Алдарт уяач болсон. Одоо нэг, хоёр айраг авчихвал аймгийн Алдартын болзол хангачих гээд л байна даа.
-Одоо таны адуунд хаанахын угшлын адуунууд байна вэ?
-Би чинь 200 гаруй адуутай.Батноров, Баян-Адрага, Хэнтий аймгийн угшлаас бүгд бий гэж томрохгүй. Гэхдээ би энэ адууг цуглуулах гэж олон жил хөдөлмөрлөсөн. Сайн адуу гэдэг цус нь холдох тусмаа сайжирдаг юм. Адууныхаа үржил селекцийг зөв хийж, сайн сольж байх ёстой. Мэдээж азарга, гүүний тохироо гэж нандин юм байна. Манай нутгийн нэг сайн уяач, “сайн гүүнд бух харайсан ч юм гарна аа” гэж согтуу томорч байсан юм. Бараг л үнэн шүү. Малыг хайрлаж байж л ашиг шимийг нь хүртэнэ. Би бол шинэ цагийн, шинээр сонирхож байгаа уяач. Минийхээр сэтгэл зүрхээ зориулвал хурдан морины босоо цагаан хийморь үргэлж харж явдаг юмуу даа гэж боддог.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна