Аймгийн Алдарт уяач Г.Дугар: Манай нутгийнхан намайг азарганы Дугар л гэдэг юм


Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Дугар гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Та хэдэн оноос эхлэн морь уяж байна вэ?
-Баярлалаа. Хэзээний танил “Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олонтой нүүр тулан уулзаж байгаадаа баяртай байна. Бидний үе ч одоо яахав. Цаг сайхан болоод шинээр гарч байгаа уяач залууст гарын авлага болох зүйл их болж. Үүний нэг нь “Тод магнай” сэтгүүл юм даа.
Миний хувьд 16 нас хүртлээ хурдан морь унаж, адууны тоосонд өссөн хүн. Миний авга ах Монгол улсын анхны адуучин баатар Цэвэл-Дорж байгаа юм. Хүүхэд байхдаа ахынхаа гар хөлийн үзүүрт туслаж, заримдаа бас болоогүй загнуулна шүү дээ. Морь уургалахад эмнэг догшин юм таараад дийлдчихвэл их уурладагсан. Тэр үед нь их айнаа. /инээв/ Гэхдээ ах маань өөрөө уяхгүй, хүнээр л уяулдаг байсан. Би чинь барилгын инженер мэргэжилтэй хүн. Барилгын салбарт насаараа ажиллаж, ажилчнаас нь хэлтсийн дарга болтлоо дэвшиж явлаа. Хуучин цагт хүссэн нь морь уяхгүй л дээ. Дээр нь барилгын гол ажил зун л ундардаг болохоор ажлаа амжуулах гээд зав тэр бүр гарахгүй. Гэхдээ дуртай юм болохоор хоосонгүй шүү. Нэг зун хэрэг болгож амаръя гэж гуйж байгаад амарлаа. Тэгээд уясан морио айрагдуулчихаад цоллуулж зогсохдоо аймгийн даргатайгаа таарчихлаа. Тэгсэн “чи чинь жил бүр өвөл амраад, зун амарч чадахгүй байна” гээд гомдоллоод байсан ийм учиртай байх нээ, за баяр хүргэе гэж байсан. Хөөрхий загнаж энэ тэр болоогүй шүү. Лхасүрэн гэж дарга байсан юм.
-Гардан уях болсон нь хэзээ юм бэ?
-Өөрчлөлт шинэчлэлт болж байсан ерээд онд би тавь гарч явлаа. Нийгэм тэр чигээрээ ороо бусгаа байдалд орчихсон тэр үед ажилгүй болох нь тэр. Элдвийн юм толгойд эргэлдээд л, ойр орчмынхоо хүмүүсийг харсан нэг хэсэг морь уяж байнаа. Бас болоогүй би чинь бас хөөрхөн сэтэртэй, багийн дарга болчихлоо. Ингээд л морь уяхаар шийдээд Халхголын Должин Гансүхийн хүү Цогоогоос нэг бор азарга аваадахлаа. Уяад үзлээ, болж байна. Гэхдээ аймгийн том довоос эмээгээд сумын наадамд очтол түрүүлчихдэг байгаа. Үнэхээр их урам орсон.
-16 хүртлээ морь унасан гэхээр та их бие жижигтэй хүүхэд байсан байх нь ээ?
-Жижигхэн байсан юм шиг байгаа юм. Сумын багачуудаас морь унуулах хүүхдүүдийг сонгоход би багтаад л байдаг байсан. Олон ч сайн уяачдын морийг унадаг байлаа. Манай аймагт Банзай Балдан-Осор, Чүлтэм-Осор, Жанцан нарын лут уяачид олон байсан юм. Эднээс минийхээр Балдан-Осор гуайг сайн уяач гэж боддог. Ер Баянтүмэн сумаас улсын алдартан долоо төрсөн байдаг юм. Бүгд л өөр өөрийн уяаны арга барилтай. Эднээс Жамбаадондов арай л өвөрмөц дөө. Бид анхны “Их хурд”-ыг Хархоринд болоход хамт явж байсан юм. Сүүлд бас Арвайхээр, галшар руу хамт явцгаасан. Тэгэхэд түүнийг үнэхээр биширсэн дээ. Наадам нөгөөдөр гэж байхад л жаахан улбайчихсан морийг тэр дор нь л сэргээчихнэ гээч. Ямар ажил хийсэн юм гэж “юу байхав дээ” гэхээс олон юм хэлдэггүй золиг байгаа юм.
-Жамбаадондов гуайг хоолоор нь л сэргээчихдэг байсан гэж ярьдаг юм билээ?
-Өөр л дөө. /толгой сэгсрэв/ Ер нь арай өөр дөө. Хоёр ч наадмын үеэр түүнийг нь нүдээрээ харсан.
-Яаж мэдэгдсэн юм?
-Галшарын наадмын өмнөхөн болсон том сунгаанд Дондовын цагаан азарга аман хүзүүдсэн юм. Тэр үед манайхан харчихаад “аргагүй сайн уяжээ” хэмээн шагширч л байлаа. Түүнээс дөрөв хоногийн дараа манайхан бөөгнөрч буугаад орой тарласан юм. Орой тарласан өнөөх сайхан амьтан байдаггүй ээ. Бүрзийгээд, хөдөлгөөн ч үгүй хачин болчихсон байсан. Тэгсэн манай хүн хөтлөөд хойшоо яваад өглөө. Маргааш нь харсан өнгө зүс ороод сайхан болчихож. Дөрөв хоногийн өмнө сунгаанд аман хүзүүдсэн үеийнх шигээ өнгө, гэдэс, бүр болоогүй нүд нь хүртэл тэр өдрийгх шигээ болчихсон байсан. Сониуч зандаа хөтлөгдөөд дахиад л “ямар ажил хийсэн юм” гэж асуусан ч тоймтой хариулт аваагүй дээ.
-Таны хувьд анхны айраг түрүүгээ хэзээ хүртэж байв?
-Анх шүдлэн үрээгээр наадмын өм нээгдэж байлаа. Ажил хийдэг байхдаа дөрвөн ч айраг түрүү авсан байх шүү. Өнөө дээр хэлсэн бэлэгний охин унагануудын маань үр төлүүд л яваад байгаа нь тэр юм. Олон ч наадам оролцож явлаа. Үүнээс аймгийн наадамд хоёр шүдлэн мордуулаад дөрөв, таваар оруулж байсан маань одоо ч сэтгэлд тод үлджээ. Энэ хоёр маань тэр жилээ үргэлжлүүлээд төмөр замын наадамд аман хүзүү, нөгөө нь гурваар ирсэн.
-Хязааландаа ямар амжилт гаргасан бэ?
-Ухаа нь хязааландаа аймагт тавласан. Дараа нь Булганд болсон хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. Тэгэхэд хүүхэд хөлстэй морийг усаар гаргаад хаврын салхинд цохиулчихсан юм. Хөлсийг нь дотогш нь жаахан хийчихсэн болов уу. Түүнээс хойш олон удаа давхиагүй ээ. Би ер нь адуугаа тэжээлгүй л уячихдаг байлаа. Одоо бодохнээ шөрмөстэй, хурдан буянгууд надад заяаж дээ гэж боддог юм. Тэрнээс миний сайн гэж юу байхав. Бусдын л адил хөлсийг нь аваад, хоол ундыг нь солиод, хөшингө хөвөөг нь гаргачихдаг юм. Ер нь тэгээд үзүүр дээрээ очоод ир хурдыг нь тааруулахын үест хэцүү л дээ. Би дээр хэлсэн. Одоо бол гарын авлага их болжээ гэж. Бидний залууд юу байхав. Гэхдээ би хуучны хэд хэдэн судар уншсан хэрэг гардаг байх шүү.
-Залуус зөвлөгөө авч байна уу?
-Асуудаг л юм. Би гурван хүүтэй. Хоёр нь арай дөнгүүр санагддаг юм. Нэг их дуртай. Ер нь тэгээд яс махандаа шингэтэл хөдөлмөрлөсөн нь л амжилт гаргана шүү ээ. Хүүхдүүд морь уяж байна, ирээд хараад өгөөч л гэдэг юм. Гэхдээ хүний ажлыг би хөндлөнгөөс хэлсэнээр сайн болно гэж юу байхав. Өөрөө биеэрээ мэдэрч байж л алдаа, оноогоо ухаардаг юм. Уяж байгаа адуу нь жилийн дөрвөн улиралд яаж орсон, ноднин уяад яаж давхисан, тэрний өмнө жил хэр байсан, ямар гэдэс, хөлстэй байхдаа дөхөж очдог уу гэдгийг эзэн л мэднэ шүү дээ. Тэрнээс нэг хараад хэлэхэд хэцүү. Өөрийн гараар эдэлж, өөрийн гараар дуусахаас өөр аргагүй.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна, баярлалаа.
-Замын уртад сааталгүй биднийг зорин ирж яриа өрнүүлсэнд баяртай байна. Хурдан морины төлөө сэтгэл зүрхээ зориулан яваа уяачдын маань уясан болгон хурдан байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Дорнод аймгийн тусгай дугаар






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна