Сумын Алдарт уяач Ц.Болдбаатар: Би сумын наадамд түрүүлж, шархал азарга түрүү магнай болж байлаа

2016 оны 6-р сарын 07 -нд

Увс аймгийн Бөхмөрөн сумын уугуул, сумын Алдарт уяач, сумын заан Ц.Болдбаатарын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Эрийн гурван наадмынхаа хоёроор нааддаг юмаа даа?
-Тэгж хэлж болно шүү. Би 13 настайгаасаа эхлэн морь уяж байна. Хүүхэд байхдаа ах нарынхаа морийг унадаг байлаа. Бас нэг хоёр жил жороо морь унаж байгаад арав хүрээд хасагдсан. Жоохон том биетэй байсан болохоор больсон юм. Харин бөхийн тухайд аавын аав, аавын ах нар бөх хүмүүс. Би эцэг эхээсээ дөрвүүлээ. Сумын нэг наадмаар миний хоёр дүү үлдээд, нэг нь начин, нөгөө нь заан болсон. Би 2011 оны сумын заан байгаа юм. Харин 2012 онд сумын Алдарт уяач болсон. Тэгэхэд би сумын наадамд түрүүлж, шархал азарга түрүү магнай болж байлаа. Миний хувьд хамгийн гоё наадмын нэг дээ. Гэхдээ барилдаж байхдаа морь уяна гэдэг хэцүү юм байна лээ. Уяаны ажил алдагдаад нэг бол бэлтгэлээ бүрэн хийж чадахгүй болохоор нь бөхөө орхисон.
-Анхны айраг, түрүүгээ аль наадмаас ямар адуугаар авч байв?
-2004 онд болсон Бөхмөрөнгийн 80 жилээр хул шүдлэн морь дөрөвт оруулж, анхны том айргаа авч байсан. Түүнээс өмнө жижиг уралдаан, өдөрлөгөөс айрагтай л ирдэг байлаа. Дараа жил нь Түргэний 80 жилийн ойгоор жороо морь түрүүлгэсэн нь илүү их урам зориг нэмсэн. Энэ шархал маань есөн медальтай. Даанч манай сумынхан 2004, 2005 оноос хойш жороо уралдуулахаа больчихсон. Ингээд 2006 оноос хоёр хул морь, шархал, цавьдар азаргаараа наадлаа. Хоёр хулын маань нэг айрагт арай л ордоггүй, арав дотор давхиад байгаа юм. Өнгөрсөн жил манай ой болж айраг, түрүү аваагүй ч морьд дээгүүр ирсэн. Шархал азарга маань 20 хэдээр давхисан. Уг нь Ардын хувьсгалын 91 жилээр таваар орж, 92 жилээр түрүүлж байсан болохоор их найдаж байсан юм. Харин цавьдар азарга Сагилд болсон хаврын бооцоот уралдаанд 18 авлаа.
-Танай суманд хатираа, жороо их байсан уу?
-Нэгэн үе их байлаа. Морь ч сайн байлаа. Түргэний 80 жилийн ой болж байхад эхний гурав нь манай сумын жороо морьд байсан юм. Даанч сүүлдээ уралдахаа больсон болохоор хүмүүс ч тоохоо больчихсон. Хэрвээ манай эндэхийн бүх жороог бариад ир гэвэл арав хүрэхгүй л болов уу.
Жороо морь бас хэцүү л дээ. Байнга л уяж, уралдаж эдэлж байхгүй бол явдал нь эвдрээд, таргалаад, махалчихна. Их болхи болчихдог юм байна лээ. Тэрнээс жороо харахад их гоё л доо. Тухайн үедээ наадмыг илүү их чимдэг байсан гэж боддог.
-Цавьдар, шархал азарганууд хаанахын адуу вэ?
- Шархал азарга Зүүнговийн адуу. Түргэний Цэндсүрэн гэдэг хүнээс авсан. Цавьдар болохоор Завхан аймгаас хүнээр дамжуулан авсан юм. Бас нэг зээрд азаргыг одоо Рашаант багийн дарга хийж байгаа Түргэний аймгийн Алдарт уяач Болдбаатар гэж хүнээс авсан. Тэрийгээ хоёр, гурван өдөрлөгт оруулж, хоёр айрагдуулаад байна.
-Моринд ороход юу нөлөөлсөн юм бэ?
-Миний аавын дүү аймгийн Алдарт уяач Цэвээнгэрэл гэж хүн бий. Бас сүүлийн үед сайн наадаж байгаа Цогтхүү ах маань байна. Би багадаа эдний морийг унадаг байсан юм. Дараа нь мориноос хасагдчихаад ах нартаа тусалж гүйсээр морь уях болсон. Ах нарыг дагаад Ногооннуур, Ховд сумын наадмаар явж байснаа мартдаггүй юм. Хожмоо өөрөө морь уяж, Түргэн, Ховд, Ногооннуур руу явдаг болсон доо. Ногооннуур ойрхон, дээр нь наадам нь ямар ч будилаангүй сайхан болдог болохоор очих дуртай. 60 жилээр нь ганцхан шархал азаргатайгаа очоод түрүүлгээд ирж байлаа.
-Аав тань морь уядаг байв уу?
-Манай аав адуу малладаг байсан. 2008 оны Мянгат малчин байгаа юм. Миний хүүхэд нас адууны захад л өнгөрлөө. Би чинь багаасаа л адуунд иртэй хүүхэд байсан. Гурав, дөрвөн наснаасаа морь унаж, жоохон томроод эмнэг сургадаг байлаа. Одоо ч хангал догшин юм байвал бариад л авна. Энэ төрлөөр 2011 онд Тэс суманд болсон Увсын хэмжээний “Адуучин” тэмцээнд оролцож, тавдугаар байранд орж байсан юм. Морьтой бугуйлдах, явган бугуйлдах, ташуур шүүрэх, эмнэг сургах гэсэн дөрвөн төрлөөр 25 уяач өрсөлдөөд, Тэсийн залуу түрүүлж байлаа. Тэр жил бас Улаанбаатарт очиж Монгол бөх гиннест бүртгүүлэх барилдаанд зодоглосон.
-Адуунд цус сэлбэж байна уу?
-Холоос авч чадахгүй байна. Гэхдээ ноднингоос хойш манай энд адуунууд ирж, хүмүүс аваад л байгаа юм. Сүхбаатарынх л гэдэг зарим нь олигтой явах ч үгүй байна. Тэгэхээр итгэж авахад хэцүү санагдсан. Зарахаар авчирч байгаа хүмүүс тухайн адууныхаа удам угшил, тамга, тэмдэг, эзнийх нь гарын үсэг гээд баталгаатай юм хийх ёстой. Тиймгүй болохоор итгэж болохгүй юм.
-Адуугаа тэжээдэг үү?
-Манайханд тийм юм байхгүй ээ. Зундаа наадмаар л уяна. Гэхдээ намар жижиг наадмуудад оруулна. Тэр хүртэл уяхгүй. Тэгээд л адуунд тавьчихаж байна.
-Энэ жил Увс аймгийн 90 жил, баруун бүсийн даншиг болно. Очих уу?
-Ямар ч байсан хоёр азаргатайгаа очно.
-Одоогоор хичнээн айраг, түрүүтэй болоод байгаа вэ?
-Сумандаа л наадаж байна. Нийт 14, 15 айраг, түрүү бий.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж явах болтугай.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
202.126.89.59
mundag bnaa
Reply202.126.88.136
Сонирхолтой байна
Reply66.181.161.19
bayr hvrgie
Reply