Сумын Алдарт уяач Ш.Батсүрэн: Аав минь анхны “Их хурд”-д хонгор азаргаа айрагдуулсан


Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул, сумын Алдарт уяач Ш.Батсүрэнгийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
- Хэзээ сумынхаа Алдартын тоог нэгээр нэмж, цолонд хүрсэн бэ?
Өнгөрсөн жил Сумын Алдарт уяач цолоо авсан. 1998 оны анхны “Их хурд”-д Аймгийн Алдарт уяач Шагдар гэдэг хүний хонгор азарга гурвалж байсан. Тэр үед Уулбаянаас ердөө ганцхан морь “Их хурд”-д орж байсан түүхтэй. Би тэр Шагдар гэдэг хүний бага хүү нь байгаа юм.
- Сайн хүний үр, сүүтэй гүүний унага гэдэг шиг удамт уяач байна шүү дээ.
Аав минь морь уяхаас гадна бас барилдаж ноцолддог бөх хүн байсан. Бүдүүн Шагдар гэхээр хүмүүс манай аавыг андахгүй. Одоо 80 дөхөж яваа буурал хотод эгч ах нарынд маань байдаг. Айлын бага нь болохоор хэдэн мал нь надад үлдэж, хурдан буянаас нь уяж сум, аймагтаа наадаж аавынхаа нэрийг дуудуулж явна. Манайх 15-16 азаргатай 300 орчим адуутай. Уяа сойлгоо бол өөрөө гардаж хийнэ. Хааяа ах зав чөлөөндөө ирж уялцдаг юм. Багаасаа аавыгаа дагаж өссөн болохоор морийг яаж уургалах уу, унааны морийг яаж эдлэх вэ, уяж байгаа морийг яаж эдлэхэв, эмээлээ яаж тохох вэ гээд бүгдийг ааваараа заалгаж байсан. Аавынхаа буянаар өдий зэрэгтэй явж байна даа.
- Д.Даваахүү, Ц.Дуламсүрэн гээд морь, бөх хоёрыг нэг саванд багтааж, аль алинаар амжилтад хүрсэн хүмүүс бий. Шагдар гуай бөхийн ямар цолтой хүн бэ?
Би бага байсан болохоор зодог шуудаг өмсөөд барилдаж байхыг нь хараагүй. Их сайн барилддаг, сумандаа 6 жил завсаргүй түрүүлж, 4 үзүүрлэсэн гэдэг юм. Сүүлд нь сумын заан цол нөхөж олгосон байх. Манайхаас ах Доржготов маань барилдаж, аймгийн начин цол авсан байдаг юм.
- Тэгвэл аймаг орон нутгийнхаа наадамд хурдан хүлгэдээ яаж давхиулсан бэ?
Биднийг багад манай аавын адуу их орж байсан. Цол хэргэм байдаггүй, медаль энэ тэр өгдөггүй байх үед сумандаа их олон удаа хурдан морьдоо айрагдуулсан гэдэг юм. Медаль өгч эхэлснээс хойших үеийн 30 гаруй медаль бий. 1983-84 оны үед Хонгор морь нь суманд гурав түрүүлж, 2 аман хүзүүдсэн. Мөн 90-ээд оны үед суманд 3 түрүүлсэн хар азарга байсан. Хар азарганых нь төл буган морь суманд 2-3 удаа орж байсан. “Их Хурд”-д гуравладаг хонгор азарганы эцэг Хонгор азарга нь сумандаа 2 түрүүлж, 3-4 айрагдсан. Мөн Асгатын 70 жилээр аман хүзүүдэж байсан юм.
- Шигшмэл хурдан хүлгэдтэй шандасаа сорьж, гуравласан Хонгор азарга ямар угшилтай адуу вэ? “Их хурд”-д давхихаасаа өмнө ямар амжилт гаргаж байсан бэ?
Хонгор азарга бол Сүхбаатар сумын Шилбэ Дамдинсүрэнгийн хул азарганы угшилтай адуу байгаа юм. 1997 онд битүү хавчиг азарга уяад аймгийн урд тал руу Шовдол гэдэг газарт болсон Жигжиддорж сайдын нэрэмжит өвлийн том уралдаанд түрүүлж байсан. Зун нь аймгийн наадамд гуравлаад, урилга авч “Их хурд”-д явсан. Аав тэр наадамд эцэг, хүү хонгор азаргаа хоёуланг нь мордуулаад, хүү хонгор нь гуравлаад, эцэг хонгор нь барианы хавьд үзэгчид рүү налж давхиад зургаагаар орж байсан юм. Тэр жилээ аав оны шилдэг уяач болж, дараа жил нь аймгийн Алдарт уяач цол хүртсэн. Аавын хар азарга, хонгор азарганы төл одоо болтол надад давхиж байна.
- Тэрнээс хойш хонгор азарга улс бүсийн наадамд хэр хурдалсан бэ?
Их хурдад давхисны намар нь Даваахүү тод манлай ирж авсан юм. Тэр үед Супер УАЗ-469 машинаар өгч байсан. Тухайн үеийн машины ханш 7-8 сая төгрөг л байсан байх. Тэнд очоод давхиулж чадаагүй гэсэн, хоёр жижиг наадамд айрагдуулсан юм билээ.
- Үүнээс гадна аав чинь унаган адуунаасаа гаргаж байсан юм болов уу?
2000 оны үед Галын Баттөмөр гэдэг хүнд халтар морио өгч байсан. Би ч адуугаа зарж үрэхгүй, өөрөө уралдуулъя гэсэн бодолтой байдаг.
- Батсүрэнгийн хувьд хэдийнээс аавынхаа хурдан хүлгийн хусуур боолтыг өвлөж, морь уяж эхэлсэн бэ?
Анх 2008 онд Цэргийн баяраар Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд хэдэн морь уяж очоод их насанд хонгор морь гуравт оруулж айрагдуулж байсан юм. Ирэх зун нь Хөлөнбуйр сумын наадамд нь халтар морь түрүүлээд, дараа жил нь бас нэг соёолон түрүүлгэсэн. Хойшоо Хөлөнбуйр ойрхон болохоор тийшээ очоод наадчихдаг юм. Хөлөнбуйр суманд том жижиг уралдааны бараг 10 гаруй айраг, түрүү авчихаад байгаа.
- Аймгийнхаа наадамд хурдан хүлгээ мордуулж байв уу?
Уржнан 2011 онд аймгийн АХ-ын ойн баяр наадмаар халтар даага дөрөвлүүлж байсан. Угшил нь аавын Их хурдад гуравт хурдалж байсан хонгор азарганы төлийнх нь төл. Тэр зун аав хажууд байж зааж зөвлөж байсан юм. Халтар даагаа аймагт дөрөвлүүлчихээд Дорнодын 80 жилд давхар уяагаар очиж уралдаад түрүүлж байсан. Бүсийн хэмжээнд дүйцэхүйц наадам болсон. Өнгөрсөн зун шүдлэн үрээнд нь гурав уралдуулж, гурав түрүүлгэсэн. Баруун-Уртын 55 жилийн ойд түрүүлгэж, Хөлөнбуйр суманд мөн түрүүлгэсэн. Одоо хязаалан үрээ бий. Манайд бас Уулбаяны Дондогийн хулын угшилтай хар азарга байдаг, Тэрний халтар морь надад бас сайн давхиж байгаа. Ноднин Хөлөнбуйр суманд түрүүлж, аймгийн баяр наадмаар 20 хэдэд давхисан. Өнгөрсөн жилийн Жавхлант шаргад Батхүүгийн хонгор морьтой миний халтар морь цуг ирээд аман хүзүүдсэн юм.
- Таны аймаг, сумдын АХ-ын ойн наадмын амжилтыг тоолбол хэд болж байна?
Нийтдээ аймгийн 3 айраг, Хөлөнбуйр суманд 4 түрүү, 3-4 айрагтай. Ноднин Хөлөнбуйр суманд сайхан наадаж, хоёр халтар адуу түрүүлгэж, нэг саарал азарга тавлуулж байлаа. Тэрний урд жил нь хар морь тавлуулж, халтар шүдлэнгээ даага байхад нь түрүүлгэж байсан юм.
"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна