Сумын Алдарт уяач А.Моголдой: Над шиг Ажнай хүлэг цолтой, морьтой уяач манай энд байхгүй


Увс аймгийн Бөхмөрөн сумын уугуул, сумын Алдарт уяач Авирмэдийн Моголдойтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1961 онд Халиун гэдэг газар төржээ.
-Таны моринд орсон түүх хэзээнээс эхэлдэг вэ?
-Би 1978 онд найм төгсөөд, жилийн дараа цэргийн албанд явж, 1982 онд халагдаж ирсэн юм. Ингээд 86 оноос хувьчлал болтол найман жил нэгдлийн адуу маллаж байлаа. Анх нэгдэлд ороод 350 адуу тоолж авсан. Ингээд алдаа, дутагдал гаргалгүй найман жил ажиллалаа. Тэгээд 92 оны хувьчлалаар 82 адуу авч, нэгдэл ч тарсан даа.
Үүний хажуугаар морь уяж, 1987 онд Бөхмөрөн сумын сургуулийн 60 жилийн ойгоор хөх шүдлэн үрээгээ түрүүлгэж анхны түрүүгээ авсан юм. 1994 онд сумын 70 жилээр долоон настай хөх морь түрүүлгэж, хойтон жил нь Түргэний 70 жилийн ойд аман хүзүүнд давхиуллаа. Тэгэхэд сумын Засаг дарга Шуумаржав надад сумын Алдарт уяач цолыг олгож байлаа. Болоогүй миний хөх морь Ажнай хүлэг гэж нэрлэгдэх болсон. Манай уяачид дунд над шиг ийм цолтой морьтой хүн бараг байхгүй дээ, сонин байгаа биз. Тэгэхэд эд нар чинь 2000 оноос эхэлж аймгийн Алдарт, сумын Алдарт цолыг авч эхлээд байна шүү дээ.
Гэхдээ 98 онд хулгайд алдчихсан. Нэг үе манай энд малын хулгай их байсан юм. Тэгээд адуугаа алдаад 10 жил морь уялгүй өнжлөө. Сүүлийн жилүүдэд хууль чангарч, хил сайхан болоод тайван байна.
-Хөх морь хаанахын удам угшилтай адуу байсан юм бэ?
-Аавын адуу байгаа юм. Хүүгээ эхнэр авч тусдаа гарахад хөх морины ээж болох хар хөх шүдлэн гүүг бэлэглэж байлаа. Манай аав Авирмэд хурдан удмын хар, хөх зүсмийн адуутай уяач явлаа. Тавин хэдэн онд аавын хатирдаг цавьдар морь сайн давхисан байдаг юм.
-10 жилийн дараа ямар морь уяж эхлэв?
-Хөх мориныхоо дүү нэг зээрд морийг уяж, 2008 оны Ардын хувьсгалын баяраар аман хүзүүдүүлсэн. Бас Ховд сумын өдөрлөгөөр хоёрт ирж, 2014 онд 5 настайдаа Ардын намын нэг баяраар хоёрлосон.
-Өнгөрсөн хугацаанд хаагуур хаагуур наадав?
-Манай сумынхан гарч уралддаггүй улс. Ойр зууртаа л явна. Би Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд зээрд морио айрагдуулж байлаа. Үүнээс өмнө буюу 1990 онд Ногооннуурт хөх морио түрүүлгэж явсан юм. Энэ жил Увс аймгийн 90 жилийн ой тохиож байна. Анх удаа аймагтаа очиж наадна даа. Азарга, даага, шүдлэн оруулна гэж бодож байна. Газар хол болохоор өмнө нь явж байсангүй.
-Хөх морины айраг, түрүү хэд хүрдэг юм бэ?
-Дааганаасаа уралдаад найм түрүүлж, зургаа айрагдсан.
-Харин зээрд морь нь?
-Зээрд морь одоо зургаан настай. Ноднин сумын 90 жилээр 90 гаруй морь уралдсанаас 15-д ирлээ. Түүхт ой гэдэг утгаараа газар, газрын морьд ирсэн чансаатай наадам болсон. Одоогоор ах шигээ амжилт нэг л гарахгүй байна.
-Баян-Өлгийн даншигт явж байв уу?
-Үзэгчийн хувиар яваад ирсэн. Тэгэхэд улсын арслан Бүрэнтөгс барилдаж байлаа. Зохион байгуулалт сайтай, харваатай, бөхтэй, адуутай нааддаг газар байна лээ.
-Аймагтаа азаргаар наадна гэлээ. Өмнө нь азарга уралдуулж байв уу?
-Энэ жил анх удаа уралдуулж үзэх гэж байна. Удамтай хар алаг азарга байгаа. Өнгөрсөн жил худалдаж авсан юм. Бас энэ азарганы удмын гүүнээс гарсан нэг даага бий.
-Та одоо ямар нэг галд харьяалагдаж байна уу?
-Хүүхдүүдтэйгээ хамтраад л уяж байна. Манайх таван хүүхэдтэй. Гэхдээ дөрөв нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Багачууд бүгд л хот суурин бараадаад мал маллах хүүхэд олдохгүй болох гээд л байна даа. Нэг хөвүүн маань аавдаа тусалж, хамтдаа амьдардаг юм. Манайх голцуу богино хөлтэй 800-гаад малтай. Адуу үржүүлээд гурван жил л болж байна. Хууль дүрэм чангараад одоо л нэг урт амьсгаа авахтайгаа боллоо. Хилтэй их ойрхон болохоор нэг үе дундаа ганц морь хэрэглэдэг байлаа. Нэг бол хээрийн амьтан идчихнэ. Эсвэл хулгайд алдчихна. Хулгайд нэг тугалтай үнээ, 60-аад тэмээ, 11 агтаа хүртэл алдчихаад сэтгэлээр унаж суусан өдрүүд байсан. Хэцүү шүү.
-Ярилцсан танд баярлалаа. Босоо цагаан хийморьт өнө мөнхөд ивээгдэж явах болтугай.
-Та бүхэнд ажлын амжилт хүсье. Алс холын Бөхмөрөн суманд маань ирж, морины төлөө сэтгэл зүрхээ зориулан яваа ард түмэнтэйгээ нүүр туулан уулзаж ярилцаж яваад баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна