Давст сумын МСУХ-ны тэргүүн С.Болдбаатар: Нямсамбуугийн Улаан морины амжилтыг одоо хэр нь эвдээгүй л байгаа


Увс аймгийн Давст сумын МСУХ-ны тэргүүн Сүхбаатарын Болдбаатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Та Давст сумын МСУХ-ны тэргүүнээр ажиллаад удаж байна уу? Холбооны сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцаач?
-Манай уяачдын холбоо 2009 онд байгуулагдаж, анхны тэргүүнээр нь аймгийн Алдарт уяач Иванов ажиллаж байлаа. Миний хувьд 2012 оноос хойш тэргүүнээр ажиллаж байна. Өдгөө манай холбоо 9 тэргүүлэгч гишүүнтэй, 40 гаруй уяачидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Бид өнгөрсөн жилээс улсын Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу сумын Алдарт уяач цолыг олгодог болж, найман шинэ цолтон төрөөд байна. Үүнээс өмнө сумын тэргүүний уяачийг жил бүрийн эцэст шалгаруулж, цагаан сараар гардуулдаг байсан юм байна лээ. Одоогоор сумын Алдарт найм, аймгийн Алдарт цолтой долоон хүн байна.
-Холбооны тэргүүний хувьд өнгөрсөн гурван жилд ямар чиглэлд нь илүү анхаарч ажиллав?
-2012 онд ажлаа аваад санхүүгийн асуудлаа татварын орлогоор шийдвэрлэдэг боллоо. Энд тэргүүлэгч гишүүд жилдээ 50,000, уяачид 10,000 төгрөгний татвар төлөх юм. Мөн энэ оны тавдугаар сарын 2-нд уяачдын анхдугаар зөвлөгөөнөө хийлээ. Уг зөвлөгөөнөөр оны шилдэг уяач, залуу уяач, унаач, галыг шалгаруулах журмаа баталцгаалаа. Тухайн жилийн аймаг, сум, бүсийн амжилтаар нь шалгаруулахаар болж байгаа юм.
Үүнээс гадна залуу уяачид маань хурдан мориныхоо угшил, удмыг сайжруулах тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд Сүхбаатар, Хэнтий чиглэлийн адуунууд их ирдэг болсон. Гэхдээ манайхан дотооддоо ч өөрсдийн унаган адуугаа сайжруулах ажлыг их хийж байна. Үүний тулд нутгийн адуугаа эрлийз адуутай нийлүүлж, эрлийзжүүлэн сайжруулж байгаа юм. Адууныхаа бие хааг жоохон томруулах, хурдан удам, угшлыг сайжруулах үүднээс ийм шийдэлд хүрсэн.
-Монгол наадамд Монголоороо наадъя гэж байгаа шүү дээ. Ингээд эрлийзжүүлчихээр уяачид чинь уралдаж чадахаа больчих юм биш үү?
-Тусдаа уралдах журам батлах гээд ярилцаж байгаа юм байна лээ. Мэдээж цэвэр цустай адуу авчирч нийлүүлнэ гэж байхгүй л дээ.
-Давстын бахархал болсон эрдэмт уяач, хурдан хүлгүүдийн талаар сонирхуулаач?
-Дээхнэ үедээ нутаг усандаа нэр нь гарсан гурван мундаг уяач байлаа. Үүний нэг нь миний өвөө аав Палам байгаа юм. Өвөө 1972 оны баяр наадмаар зургаан наснаас зургаан айраг түрүү авч байсан түүхтэй. Аав маань бас Нямсамбуу гэж аймгийн Алдарт уяач хүн байна. Нэгэн цагт Нямсамбуугийн улаан морь, Ивановын хөх морь, Чимэдцэдэнгийн цавьдар, Мягмарын халтар, Далайн хээр гэх мэтчилэн айраг түрүүтэй хурдан хүлгүүд олон байлаа. Манай сумын адуу хурдан ч байлаа. Увс нуурын хөвөөнөөс хойшоо 23-24 км газар тавидаг. Энд Нямсамбуугийн улаан морь 18 минутанд ирж байсан түүхтэй. Тэрнээс хойшоо амжилтыг нь давтсан морь хараахан гараагүй л байна.
Гэхдээ 90-ээд оны үед манай үүгээр хилийн малын хулгай ихсээд нэлээн адуу үгүй болсон харамсалтай явдал болсон. Харин сүүлийн гурав, дөрвөн жил адуу өсч, тэр хэрээр амжилт нь ч нэмэгдэж байна. Одоо аймаг бүсдээ сайхан нааддаг болоод байгаа шүү. 2000 оны хавьд Сайжрахын хязаалан, соёолон хоёр аймагт айрагдаж байлаа. Сүүлийн үед аймгийн Алдарт уяач Жамбалын Нямаагийн улаан морь аймгийн бооцоонд айрагдаад байна.
-Малын хулгайгаар хэр их адуугаа алдсан юм бэ?
-Тэр үед манай сумаас 3000 орчим адуу гарсан. Буцаж ирсэн нь бараг байхгүй дээ. Араас нь хөөцөлдөж гүйсээр ганц нэгийгээ авсан. Тэрнээс хил даваад, айлын хотонд ороод л сураг тасарчихдаг байлаа.
-Давст сумын хэмжээнд жилдээ хичнээн уралдаан болдог вэ. Үүнээс хэд нь сумын статустай байна вэ?
-Манай уяачдын холбоо үүсгэн байгуулагдсанаас хойш хаврын бооцоот уралдаан тогтмол явуулж ирсэн. Гэхдээ тухайн жилийн цаг уурынхаа байдлаас хамаараад хугацаа нь 4 юмуу 5 сард болдог юм. Орон нутгийн хэмжээнд улсын наадам, хаврын баяртаа оролцоно. Мөн хойд талын сумдын баяруудад оролцож байна. Манай уяачид жилдээ 4- 5 наадамд явчихаж байгаа юм. Дээр нь хувь хүмүүсийн зохион байгуулдаг жижиг наадмууд байна. Энэ нь тухайн үедээ цагаа товлож шийдэгддэг.
-Танай сумын наадмын нэг насанд дунджаар хэдэн морь уралдах уу?
-Би багадаа хурдан морь унадаг байсан юм. Тэр үед нэг насанд дунджаар 50-60 морь явдаг байлаа. Харин одоо цөөрсөн, 20-25 адуу уралдах жишээний.
-Уралдаанч хүүхдийн тал дээр ямар бодлого баримталж байна вэ?
-Нийгэм бодлогын хэлтэс, сумын сургуулийн нийгмийн ажилтан болон Сумын тамгын газрын нийгмийн ажилтан, төр захиргааны нийгмийн ажилтнууд, аймгийн хүүхдийн төлөө газартай хамтарч ажилладаг юм. Энэ жил манай сумын 90 жилийн ой тохиож байна. Энэ наадмаар унаач хүүхдүүдийнхээ хувцас, хэрэглэлийг жигдрүүлж, оруулах зорилго тавиад ажиллаж байгаа. Мэдээж бас даатгалд бүрэн хамруулсан байх болно.
Ойн ажлын комисст манай уяачдын холбооноос орж ажиллана. Бид бэлтгэл ажлын хүрээнд нэгдүгээрт гарааны төхөөрөмжтэй боллоо. Хоёрдугаарт морь гарааны газрыг боломжийн төвшинд тохижуулж, янзлаад байна.
-Та уяачийнхаа хувьд ойн бэлтгэлээ хангаж байна уу?
-Тийм ээ бэлдэж байна. Адуугаа харж байгаад хэдэн насанд мордуулахаа шийднэ дээ.
Манайхан гурван үеэрээ морь уяж байгаа улс. Миний өвөө “Алдар” нэгдлийн адуучин явсан Баярмагнайн Палам гэж хүн байсан юм. Өвөөгийн хурдан хулын удам угшил аавд уламжлагдан Сүхбаатарын хул гэж нэрд гарсан. Түүнээс надад ирсэн нь дааган цагаасаа зургаан нас хүртлээ айраг, түрүү авч байлаа. Ийнхүү өвөг дээдсийнхээ адуун дээрээ нэмж сүүлд хоёр, гурван үрээ Давст сумын Алдарт уяач Самбуу найзаасаа худалдан авлаа. Үүний нэг халиун үрээ маань энэ жилийн бооцоот уралдаанд түрүүлсэн. Мөн аймгийн Алдарт уяач, адуучин Балжинням гэж хүнээс шарга үрээ авсан нь энэ жил таваар ирлээ. Сая хавар Сагилын бооцоот баярт очоод халиун үрээгээ зургаалуулаад ирсэн.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.
-“Тод магнай” сэтгүүлийн уншигч Монгол орны дөрвөн зүг, найман зовхист суугаа нийт уяачдыг хурдан морины босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээж байх болтугай гэж ерөөе.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
22 цагийн өмнө Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
23 цагийн өмнө Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Өчигдөр, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн зээрд морь түрүүлжээ
-
Өчигдөр, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Өчигдөр, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Өчигдөр, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Өчигдөр, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Өчигдөр, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Өчигдөр, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
22 цагийн өмнө Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Өчигдөр, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Өчигдөр, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Өчигдөр, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн зээрд морь түрүүлжээ
-
Өчигдөр, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
23 цагийн өмнө Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Өчигдөр, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Өчигдөр, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
Сэтгэгдэл бичигдээгүй байна