Сумын Алдарт уяач Э.Мөнх-Алдар: Улсынхаа наадамд уралдах хэтийн төлөвлөгөө бий


Хөвсгөл аймгийн Жаргалант сумын уугуул, сумын Алдарт уяач Э.Мөнх-Алдартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Дөрөв дэх үеийн уяач гэсэн. Дээдсийнхээ талаар хуучлаач?
-Өвөөгийн аав Сампилын Гомборагчаа гэж хурдан хар морьтой хүн байсан юм гэнэ лээ. Харин манай өвөө буюу Гомборагчаагийн Түдэв гэж хүн ааваасаа өвлөж авсан унаган адуугаараа нааддаг нас болгонд морь уядаг. Олон адуутай, олон ч адуу зарсан хүн байсан гэдэг. Өвөө маань намайг бүр багад өнгөрсөн болохоор би төдийлөн сайн мэддэггүй юмаа. Миний Эрдэнэ өвөө, аавыгаа залгамжлан морь уясан хүн.
-Аавынхаа тухайд арай дэлгэрэнгүй мэдэх байлгүй?
-Аавын маань нэртэй хурдан халтар морь байсан нь АХ-ын 60 жилийн ойгоор сумынхаа наадамд түрүүлээд, тэрнээс хойш гурван жил дараалан амжилтаа бататгасан. Мөн Шинэ-Идэр, Галт сумдын наадамд хоёр удаа түрүүлсэн. Товчхондоо сумын баяр наадамд зургаа түрүүлсэн адуу. Түүний дараа бас нэг хурдан бор морь байсан. Тэр үед аав маань агт дагадаг байгаад бор морио агтны адуунаас харж таньж авсан юм билээ. Тэр нь соёолон болтлоо сумандаа түрүүлээд, хавчигтаа суманд аман хүзүүдээд, бүдүүрсэн хойноо Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор байхаа таваар давхисан. Түүнээс хойш бас хэд хэд айрагдсан гэдэг юм. Тэгээд сүүлд зарагдаад Шинэ-Идэр, Галт сумдын наадамд нэлээд хэд орсон гэнэ лээ.
-Та эцэг эхээс хэдүүлээ вэ? Танаас өөр уяа эвлүүлж байгаа хүн бий юу?
-Би эцэг эхээс наймуулаа. Дээрээсээ зургаа дахь нь. Манайхнаас хамгийн бага дүү бид хоёр л морь уядаг.
-Бие даасан нь хэзээнээс вэ?
-1994 оноос уяж эхэлсэн. Бусдын нэгэн адил моринд томдоод, уяаны ажил руу шилжсэн. Бүр тодруулбал аймгийн Алдарт уяач Ванчинбазар гуайн морийг унадаг байсан. Ванчинбазар гуайн аав нь манай Жаргалант суманд малын эмчээр ирсэн байсан юм. Тэгээд аймаг руу нүүхэд нь хар алаг даага авч үлдээд, шүдлэнд нь аман хүзүүдүүлж, 1997 онд АХ-ын 66 жилийн ойгоор сумынхаа наадамд дөрвөөр давхиулсан.
Нас нийлсэн хойно нь 1999, 2000 онуудад сумандаа түрүүлгэж, 2001 онд АХ-ын 70 жилийн ойгоор айргийн тавд давхиж байсан.
-Зөв адуугаа авч үлджээ?
-1999 онд хүрэн азарга авч уяад, сумандаа дөрвөөр давхиулж байсан. Тэр хүрэн азарганы эцэг тал нь Төмөрбулаг сумын унаган адуу, харин эх тал нь манай Жаргалант сумын нэгдлийн адуу байсан гэдэг. Бас нэг саарал даага маань шүдлэн цагаасаа хойш хурдалж 2001,2002 онуудад хязаалан, соёолондоо түрүүлсэн. Саарал морины эх нь Шинэ-Идэр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Пүрэвжавын сумандаа ес айрагдсан хээр азарганы төл. Харин эцэг азарга нь Галт сумын харьяат, аймгийн Алдарт уяач Дарам гэдэг хүний унаган адуу. Өөр манай адуунаас хурдалж байсан нь 2007 онд аман хүзүүдэж, 2008 онд түрүүлсэн миний унаган нэг хээр морь байна. Соёолон болтлоо давхисан бас нэг хурдан бор хээр адуу байсан.
-Танай унаган адуу юу?
-Бор хээр морины эх гүү нь манай унаган адуу, эцэг азаргыг нь Увс аймгийн Өндөрхангай сумаас авчирсан. 2006 онд даагандаа түрүүлээд, 2007 онд шүдлэндээ аман хүзүүдээд, 2008 онд хязааландаа түрүүлж байсан.
-Амжилтын тань цуваа нэлээд урт хөврөх нь бололтой?
-10 түрүү, 3 аман хүзүү, 8 айраг авсан амжилтаараа сумын Алдарт уяач цол авсан.
2006 онд сумандаа аман хүзүүдсэн хээр үрээ 2008 онд хязааландаа тавлаад, мөн ондоо Завхан аймгийн Их-Уул суманд болсон нэг том наадамд таваар давхисан. Дараа нь бүдүүрээд 2009, 2010,2011 онуудад түрүүлчихээд, сургуулийн 70 жилийн ойд бас түрүүлсэн. Бас нэг шар халтар морь нутгаасаа авч, 2012 онд сумынхаа наадамд аман хүзүүдүүлж, Шинэ–Идэр суманд болсон Хөдөлмөрийн баатар, академич Ширэндэвийн 100 жилийн ойд түрүүлгэсэн.
-Нутаг адуу гэсэн үү?
-Манай нутгийн Хөдөлмөрийн баатар Туваанжав гэдэг хүний унаган адуу байгаа юм.
-Мөнх-Алдар уяачийн нэрийг дуурсгасан өөр ямар хурдан хүлгэд байна?
-2003 оны сумынхаа наадамд хоёр хээр даагаа нэгийг нь гурваар, нөгөөг нь дөрвөөр давхиулж, хээр хязаалангаа аман хүзүүдүүлсэн. Харин 2004 онд хээр шүдлэнгээ аман хүзүүдүүлсэн.
-Удам дамжсан уяачийн хамгийн бахдалт наадам хэзээнийх вэ?
-Манай аав АХ-ын 60 жилийн ойгоор сумынхаа наадамд их насны морь түрүүлгэж байсан бол би 10 жилийн дараа 70 жилийн ойгоор их морь айрагдуулж, 80 жилийн ойгоор их насны морь түрүүлгэсэн. Түүндээ их баяртай байдаг. Мөн Шинэ–Идэр суманд болсон Хөдөлмөрийн баатар, академич Ширэндэвийн 100 жилийн ойд зургаан аймаг, 26 сумын уяачид оролцсон том наадамд их морь түрүүлгэсэн нь бас их сайхан байсан.
-Буурлуудын буянаа арвижуулан сайжруулах тал дээр ямар арга хэмжээ авч байна?
-Адуугаа сайжруулах гээд Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Хосбаяр гэж хүнээс нэг азарга авч тавьсан. Мөн Дорнод аймгийн Матад сумаас нэг азарга авсан. Тэдний маань үр төлүүд эхнээсээ гарч л байна. Дараа жилээс уяж үзнэ дээ.
-Дөрвөн үеийн удамт уяачид улс бүсийн наадамд уясан хүлгэдээ түрүүлгэж айрагдуулах баярт мөч ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна. Ярилцсанд баярлалаа.
-Тэр ерөөл бат орших болтугай. Эр хүний эмээл хазаартай морь гэж улсынхаа наадамд уралдах хэтийн төлөвлөгөө бий. Энэ хүртэл зорин ирж уяач бидний сэтгэлийн үгийг хуваалцаж буй танай сэтгүүлийн хамт олонд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Хөвсгөл аймгийн тусгай дугаар



5 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
64.119.17.145
amjilt mynsag shu
Reply66.181.161.18
амжилт
Reply202.126.89.106
amjilt
Reply202.126.88.137
66.181.161.17
Амжилт