Аймгийн Алдарт уяач Ж.Занданбал: Манай адуу Далай хамбын угшилтай

2016 оны 7-р сарын 06 -нд

Дорнод аймгийн Халхгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Занданбалын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны өвөг дээдэс хурдан хүлгийн хийморьт сүсэглэсэн буурлууд байсан гэлцэх юм. Энэ талаара ал байсан гэж байна. Тэдгээр буурлуудын талаар яриагаа эхэлбэл ямар вэ?
-Би Дорнод аймгийн Халх гол сумын хүн. Миний аав Жамсран морь мал уядаггүй ч адууг их сайхан эдэлдэг хүн байсан. Харин миний өвөө олон хээр морьтой, тэднийгээ уяж хурдлуулдаг, номтой лам хүн байсан. Өвөө маань надад манай адуу Далай хамбын адууны угшилтай юм шүү гэдэгсэн. Би Далай хамбыг сайн мэдэхгүй. 500 гаруй адуутай баян хүн байсан ч адуугаа нийгэмчлээд ердөө хоёр хээр гүү авч үлдсэн юм билээ. Тэр хээр гүүнүүдийн удам тасралгүй надад ирсэн юм билээ.
-Удам дамжсан уяач хэдийнээс хурдан морь уях болов?
- Нутгийнхаа Гончиг гэдэг хүнийг дагаж тэр хүнээс их юм сурсан даа. Би тэр хүнийг багшаа гэж боддог. Нутагтаа “бага адууны” гэж алдаршсан сайн уяач байсан юм. Тэгж байгаад аавыгаа залгамжлан цэргийн байгууллагат нэг хэсэг ажилласан. Тухайн үед чинь морь мал уях хориотой хэцүү байлаа шүү дээ. Дарга нараасаа айж ичиж байж нэг юм уяна. Өнөө цагт ч сайхан болж дээ. Сайн муу хэлүүлээд дурандаа уяад л байсныхаа үр шимийг амсдаг л юм байна. Ах нь 40-өөд жил морь уяхдаа сумын наадмаас 20 гаруй түрүү, 50 гаруй айраг авсан байдаг юм. Аймгийн чанартай наадамд бол гурван түрүү, есөн айрагтай.
-Улс, бүсийн наадамд шандас шалгаж байв уу?
-Улсад уралдаж байгаагүй. Халиун азаргаа ид байхад улсад уралдъя гэж бодсон ч дүү маань гуйгаад байхаар нь өгчихсөн. Гэхдээ ухаа азарга бид хоёр улсад нэг очих нь ч очих байхаа. Бүсийн наадмын тухай асуусан болохоор нэг дурсамж яръя л даа. Алтан-Овооны наадамд хязаалан азаргатай очсон бариад үлдээчихсэн байдаг юм. Тэгээд морьд гарсны дараа 7 км –ын цаанаас тавьсан юм. Тэгэхэд 600 гаруй азарганаас 13-т орж байлаа.
-Уяач болгонд өөр өөрийн уяаны онцлог байдаг гэдэг. Таны уяаны онцлогийг сонирхъё?
- Надад айхтар хүнээс ялгаараад байх зүйл байхгүй. Миний хувьд морины ирийг дарж уралдуулдаг. Гараад гялалзаад байхгүй болчихгүй, замынхаа талд очоод суучихгүй хурдыг нь хуваарилж байгаа хэрэг юм. Морь үзүүр дээрээ сайхан тарлаж уралддаг болгодог.
-Ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Уралдаан зохион байгуулсан хүмүүст болон малчин бидний сэтгэлийн үгийг хуваалцаж байгаа “Тод магнай” сэтгүүлийн хамт олонд баярлалаа. Малынхаа бэлчир дээр явахад олон зүйл бодогддог ч одоо тулгамдаад мартчихаад байна. Төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг шиг би төр засгийг дээгүүрээ дэндүү ялзарчихсан юмуу гэж боддог. Малчин биднээс дор ухаантай байна гэж үү гэж ч бодох юм. Үүнд санаа чилж явдгаа хэлье гэж бодлоо.
"Тод магнай" сэтгүүл Дорнод аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна