Сумын Алдарт уяач Г.Сайнбилэг: Улсад даага айрагдуулж, нэг том хүнд үнсүүлсэн


Дааганы уяа сойлгыг даамай сайн тааруулдаг энэ эрхмийг Гомбодоржийн Сайнбилэг гэдэг. Хуучнаар Хэнтий аймгийн Идэрмэг сумын нутагт төрсөн тэрээр 2004 оны төрийн наадамд саарал даага айргийн гуравт хурдлуулж байсан гэдэг.
-Улсын баяр наадамд даага айрагдуулсан баярт мөчийн дурсамжаас яриагаа эхэлье дээ?
-2004 онд АХ-ын 83 жилийн ойгоор саарал даага айргийн гурваар давхиулж, нэг том хүнд үнсүүлсэн.
-Тэр нь хэн байхав?
-Даваахүү Тод манлай надад баяр хүргээд үнссэн юм. Тэрийг хэлж байна л даа. Тэр наадам их хөгтэй. Даага орж ирчихээд хөлсийг нь хусч байсан чинь Цагаандалай сэтгүүлч ярилцлага авах гэж ирээд “Хэний даага вэ?” гэхээр нь “Авзагын Мэндбаярын даага” гэсэн “аан Даваахүү Манлай уясан уу” гэчихээд цаашаа эргээд явчихдаг юм. Тэгэхээр нь жаахан эгдүү хүрээд “айрагдаж түрүүлсэн байвал Алдарт, Манлайгийнх байдаг юм уу” гээд хэлээд тавьчихсан./инээв/Тэгж байсан охин, хүү хоёр ирээд ярилцлага авсан нь зурагтаар гарч. Хөдөө очсон хүн болгон “чамайг телевизээр харлаа” гээд л баяр хүргээд сүйд болсон доо.
-Төрийн наадамд морь айрагдуулсан хүн хүндтэй байлгүй яахав. Саарал даага хаанахын адуу вэ?
-Сүхбаатар аймгийн Асгат сумын Дамдинжав гэдэг хүний адуу. Авзагын Мэндээ бид хоёр явж адуу гурван сая хүрээгүй байхад авч байлаа. Тэгэхэд бас нэг хээр азарга таван саяар авч байсан юм. Яг нарийн ярихад Мэндбаяр гэдэг хүнийг би моринд оруулчихсан юм шүү дээ.
-Мэндбаяр Манлайтай хэрхэн танилцсан юм бэ?
-Би тэдний компанийн ерөнхий менежерээр 10 жил ажилласан. Саарал үрээг улсын наадмын өмнө Буд гишүүний наадамд түрүүлгэж мотоцикль авч байлаа. Миний сайных ч юу байхав дээ. Тэр хүний аз өм байсан байлгүй дээ.
-Даага айрагдаад, тэрний дараа яаж давхисан бэ?
-Даваахүү Тод манлай дээр уягдахаар болоод би нутаг руугаа ирсэн.Сураг дуулахнээ машин дээр ачих гэж байгаад унагаагаад хөлийг нь гэмтээгээд уяхаа больж, сайхан азарга болсон гэнэ лээ.
-Нутагтаа ирээд яаж наадахав?
-Аймгийн наадамд нэг даага дөрвөөр давхиулсан.
-Ер нь даага олон айрагдуулжээ дээ?
-Хүнд гаршсан юм гэж байдаг юм байна. Би ер нь даагыг ам гарч байгаад аятайхан цогиулчихна шүү. Хамгийн анх 1992 онд сумынхаа наадамд даага түрүүлгэж гараагаа эхэлж байлаа. Тэрний дараа 1994 онд бас нэг даага таваар давхиулж, 1995, 1996 онуудад аман хүзүүдүүлсэн. Тэгээд хот руу явж Авзага компанид ажилд ороод, Мэндээ захирлын нутаг Гурванбулаг сумын наадмаас даагаар долоон түрүү авч байлаа. Буцаад нутагтаа ирсний дараа Мөрөн сумын ойд даага түрүүлгэж мотоциклиор шагнуулж байсан.
-Дааганы уяа сойлгын тухайд юун дээр анхаарах ёстой вэ?
-Наад асуултыг чинь хүмүүс надад их тавинаа. Тэгэхээр нь би ”та нар өөрийнхөө хүүхдийг яаж хайрладаг вэ тэрэн шигээ хайрлаж уя. Тэгээд л болоо” гэдэг юм. Ер нь даагыг их зөөлөн аргаар уях хэрэгтэй л дээ. Надад уяаны эрдэм заасан Дандарын Нацагдорж гэж өвгөн байлаа. Их мундаг хүн л дээ.Нар сайхан жаргаж байхад л даага, соёолонгоо тарлана. Яаж байгаа юм гэхээр адуу өөрийнхөө тоосыг хараад урам орно гэдэгсэн. Адуу тэр тусмаа бага адуу чинь онгироо амьтан шүү дээ. Нар жаргахад амжихгүй бол цагаан гэгээтэй үед тарла гэдэг байсан. Манай тэр багш өвгөн ер нь их мундаг уяач л даа. Би нэг зүйл дээр багшийнхаа эрдэм ухааныг их биширч билээ.1990 онд хурдан хонгор азаргаа хүүхдүүдээ цэрэгт явчихсан хойгуур уялаа. Наадмын урд орой нэмнэж аваад хоёулаа дугуйтай дагадаг юм. Үзүүр дээр нь морьтой хүн зогсоочихсон. Тэгээд явж байсан “хүүе” гэх юм. “Яасан бэ?” гэсэн “Жоохон явуул” гэж байна. Тэгээд хэсэг явж байгаад жаахан ухасхийлгэснээ “за одоо болсон зогс л” гэж байна. Тэгээд хүүхдээ буулгангуутаа шууд хөлсийг нь хусаад надад “чи тэр үзүүр дээр байгаа морь хөтөлсөн хүнийг аваад ир” гэсэн. Дараа нь яагаад тэгсэн юм бэ гэсэн илүү явуулсан бол “мултарчих гээд байсан юм” гэж байсан. Үдшийн бүрийд тэр настай хүн тэгж айхтар мэдэрч байна шүү дээ. Надад олон л зүйл хэлж зөвлөсөн. Би тэр өвгөний дайнд хүрч чадахгүй л байгаа юм. Ер нь манай нутагт айхтар мундаг уяачид олон байлаа.Дандарын Нацагдорж, Очирын Зундуйжамц, Балдандагва, Сандаг гээд л. Хүнд мэддэгээ харамгүй хэлнээ. Балдандагва гуай надад “даага нарийддаг юм шүү. Би цаг гучин минут идүүлээд мордуулсан нарийдаад сайхан даагаа үхүүлсэн шүү” гэж байсан. Хагархай Сандаг гуай болохоор “Даагыг хонь шиг л болгож уяарай” гэнэ. Тэр нь яаж байгаа юм гэхээр “хүүхэд хаячихгүй амар” гэдэг байсан. Нацагдорж гуай болохоор “даагыг жаахан онгироочих хэрэгтэй” гэдэг байсан.
-Нутгийн тулхтай уяачдын эрдэм ухааныг биширсэн түүхүүдээс ганц нэгийг хуучлаач?
-Сономын Батсүх гэж нэг өвгөн хул морь уяад, хавирганых нь завсрыг хусуураар хусаад байх юм. Олон ясны уулзвар нь хундганд юм хийчихсэн юм шиг л хөлрөөд тэрийг нь хумсныхаа толгойгоор авч байх юм. Тэгсэн манайхны Бум гэдэг өвгөн урд нь эрхи барьчихсан сууж байснаа “Уясан морь нь борц болчихож” гэж билээ. Тэгтэл тэр морь нь түрүүлээд Бум гуай “хөөрхий ийм сайхан хурдан амьтныг би борц гэчихлээ” гээд магнайгаа арчиж байсан юм. Тэгж л уядаг байлаа дээхнэ үеийн уяачид.
-Ингэхэд танайхны дээдэс морь мал уядаг байсан уу?
-Миний өвөг эцэг адуунд их эрэмгий Загд гэж хүн байсан. Дашрэнцэн Аварга, Жунай заан нартай нэг цусны хүн. Намайг хөлд дөнгөж орж байхад өвгөн аав эмнэг морьтой давхиж ирээд намайг баацганаад өөдөөс нь явахаар шүүрч аваад урдаа суулгачихдаг. Унасан морь нь булгиад л байдаг байсан юм гэнэ лээ. Тэгэхээр мэдээ орохоосоо өмнө морь унасан байгаа биз. Арай том болоод эцгийнхээ уясан морийг унадаг болсон.Гэхдээ би харьцангуй цөөхөн жил морь унасан л даа. Намайг морь унадаг байх үед манай эцэг Идэрмэг сумын наадмаас гурван айраг, түрүү хүртэл авч байлаа. Намайг моринд хүнддээд хасагдах үеэр эцгийн маань морь ч давхихаа болиод бага дүүгийн морьд гайгүй давхидаг болсон. Сүүлд моринд томдож хасагдчихаад нэг шүдлэн үрээ хүн амьтнаас асууж байгаад уялаа. Сайхан туурыг нь халзалтал явуулж хөлсөлдөг гэж дуулчихаад үрээгээ унаад шогшоод байлаа. Яваад байдаг яваад байдаг хөлс нь гарч халзалдаггүй. Тэгсэн одоо бодоход арав гаруй км явсан юм шиг байгаа юм.Буцах гэсэн нөгөө үрээ маань хамар давдаггүй. Тэгж л уяачийн гараагаа эхэлж байлаа./инээв/ Араас нь мөрлөж түлхэж байж даваан дээр гаргаад уруудахаар нь унаад шогшоод ирж байсан. Тэгэхдээ бас дажгүй, сумын наадамд арав гаргаад давхисаан.
-Анхны айргаа хэдэн оны ямар наадмаас авч байв?
-1992 онд суманд уяачдын холбооны салбар байгуулагдсаны наадамд хул морио дөрөвт давхиулж, анхны айргаа авч байлаа. Тэгээд намар нь даага түрүүлгээд, тэрнээс хойш одоог хүртэл дааганы айраг түрүү тасраагүй л байна.
-Адуугаа чанаржуулахад нэлээд анхаардаг дуулдсан. Тэр талаараа яриач?
-Гурав дахь үеийн Арабын эрлийз азарга байна. Англи, Тогоруу угшлын ч адуу бий. Нутгийн адуутай сүлэхээр арай дориун юм гарах юмаа. Цаг үеийн шаардлагаа дагахгүй бол болохгүй байна шүү дээ. Монгол адуугаа хадгалж авч үлдэнэ гээд хэт туйлшраад байж болохгүй байна. Баярмагнай гуай надад Өвгөн ноёныг адуугаа эрлийзжүүлж сайжруулж байсан гэж ярьж байсан. Би тэрийг ортой байх гэж боддог шүү.
-Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхний ажилд ч гэсэн амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар







0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна