Уяач Ж.Галбаатар: Адуутай зөв харьцаж байж л алтан тууртын буянг хүртдэг


Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул, уяач Жадамбын Галбаатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таныг хурдан морьтой амьдралаа холбож, уяачийн эрдэм ухаанд шамдахад нөлөөсөн хүн хэн бэ?
-Манай өвөө Сүхбат гэж сайхан барилддаг, бас морь уядаг хүн байсан. Харин аав маань морийг их сайхан унадаг. Зөв эдэлдэг хүн байлаа. Бидэнд унаж байгаа морио зөв сайхан эдэл хэмээн байнга л сургадаг байсан. Ер нь адууг зөв унаж эдэлж, адуутай зөв харицаж байж л алтан тууртын буянг хүртдэг жамтай шүү дээ. Манайхан үүнийг их сайн мэднэ ээ. Аав маань адуун их хайртай, эмгэг малыг хатгаж ханаад эмчилчихдэг байсан. Их гүн биш ч гэлээ, ил судаснуудыг алддаггүй хатгадаг байсан. Би бас түүнийг нь дуурайгаад морь эмчлэх гэж оролдоно. Аавынхаа хэмжээнд хүрэхгүй ч хичээж л байна.
-Гурав дахь үеийн уяач байх нь ээ?
-Тэгж хэлж болноо. Аав маань морь уядаггүй ч адуунд их дуртай дээр нь сумын цолтой бөх хүн. Хоёр ах маань сумын заан, би өөрөө сумын начин цолтой. Өвөөгийн барилддаг, ноцолддогийг дуурайсан юм шиг байгаа юм.
-Монгол наадмын хоёр төрлөөр хичээллэдгийн тань хувьд асуухад морь уяхын хамгийн сайхан нь юундаа байдаг юм бэ?
-Адуу гэдэг хүнийг өөрийн эрхгүй татдаг хийморилог амьтан. Морины уяаг ном шиг заагаад сурдаггүй. Хэл мэдэхгүй тэр адгуустай мэдрэмжээрээ л ойлголцоно. Уяач хүн морио мэдэртэл хэдэн жил хэрэгтэй болно тэр болтол нь хичээх ёстой. Ер нь адуутайгаа ойлголцоно гэдэг уяачаас асар их хөдөлмөр, уйгагүй чармайлт шаарддаг.
-Та тэгвэл ямар хугацааны дараа анхны айргаа амсаж асрын өмнө цоллуулсан бэ?
-1992 оноос эхэлж хурдан морь уясан. Эхэн үедээ ч сайн давхидаггүй л байлаа. Тэглээ гээд шантраагүй ээ. Таван жил ноцолдож байж 1997 онд бага хээр азарганыхаа төл хүрэн үрээгээ гурван багийн өдөрлөгт нэг түрүүлгэж, хоёр айрагдуулсан. Тэгээд давхар уяагаар сумандаа уралдуулж анхны айргаа авч байлаа. Тухайн үед суманд морь айрагдуулчихаад их л том уяач болчихсон шиг санагдаж билээ.
-Уяачийн том бахархал унаган адуугаараа наадах байдаг. Тэрхүү бахархлыг хэр мэдэрч байна?
-2009 онд сумынхаа наадамд унаган хоёр адуутай очиж Дүүгүүр халтар морио аман хүзүүдүүлэн, хязаалан үрээгээ их хол түрүүлгэж байлаа. Хоёр хоногийн дараа давхар уяагаар Цагаанчулуут сумын нааадамд очиж уралдаад Дүүгүүр халтар морио айргийн гуравт, хязаалан үрээгээ аман хүзүүдүүлсэн. Өнгөрсөн жил манай сумын уяачдын холбооны нээлийн уралдаан болж 15 настай Дүүгүүр халтар морио түрүүлгэж, Хараацай халтар морио айргийн дөрөвт хурдлуулсан. Одоо хоёр халтар морь маань ид л хурдалж байна.
-Адууны чанарыг сайжруулах тал дээр хэр анхаарч байгаа вэ?
-2012 онд манай нутгийн ах дүү хоёр Манлай Чулуунбат, Жаргал нар маань надад хоёр адуу бэлэглэсэн юм. Монхор халтар гэж сайхан хул азарганыхаа төлийг өгсөн нь энд ирээд сайхан уралдаж байна. Мөн бас нэг сайхан халтар гүү өгсөн. Дээр нь Увсын Тэсээс хэдэн гүү авлаа. Өөрийн адууны суурь гайгүй юм. Гаднаас авсан хэдтэйгээ сүлэлдээд гайгүй сайжирчих байх гэж бодож байгаа.
"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна