Уяач Ц.Баярхүү: Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, сүүлийн хоёр, гурван жил айраг, түрүүтэй нааддаг болсон


Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул, уяач Ц.Баярхүүтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Улирч буй усан могой жилийг Баярхүү уяач ямар амжилтаар үдэж байна вэ?
-Сайхан наадлаа. Улаанбадрах суманд шарга азарга, шарга морио нэг, нэг айрагдууллаа. Шарга морь бас дивизийн ойд айрагдаж, Улаан-Уул суманд айргийн дөрвөөр хурдаллаа. Мөн хээр морь Хөвсгөл суманд тавласан бол зээрд даага Өргөн суманд аман хүзүүдлээ.
-Таны адуунууд хаанахын угшилтай вэ?
-Манай ээж Улаанбадрах сумын хүн. Миний адуунууд ээжийн талын Улаанбадрахын Нацаг, хөнгөн Палам нарын адууны угшилтай. Энд гол нь адууныхаа цусыг сайн сэлбэж байх хэрэгтэй юм билээ. Өнгөрсөн хугацаанд адууныхаа цусыг сэлбэж, Дорноговийн Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг, Өмнөговийн Цогтцэций, Манлай, Шанхын адуу авсан байна.
-Хурд ирлэж, уяа сойлго тааруулаад хэд дэх жилдээ явна даа?
-Ээжийн нагац ах Нацаг уяач хүн байлаа. Гэхдээ би сайн мэдэхгүй л дээ. Намайг мэдээ орохын л манайх мал малын захтай айл байлаа. Ээж маань насаараа мал малласан хүн. Би Өмнөговьд ажиллаж, амьдарч байгаад 2000 оноос ээжийнхээ дэргэд ирээд байгаа юм. Тэгээд өөрийн хэдэн адууныхаа чанар чансааг үзэхээр моринд орсон гэж болно. Ингээд бие дааж морь уяад долоо, найман жил болж байна. Өнөөдрийг хүртэл бор зүрхээрээ л морь уяж явна. Хашир, туршлагатай уяачдын ярианаас дуулж мэдсэнээ үзэж харсантайгаа сүлээд өөрийн уяаны “жороо” гаргадаг юм. Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж сүүлийн хоёр, гурван жил айраг, түрүүтэй нааддаг болсондоо урамшаад байгаа шүү.
-Анхны айраг, түрүүгээ хэзээ хүртэж байв. Нийт хичнээн айраг, түрүүтэй болсон байна?
-Анхны айргийг Зүүнбаянгийн овооны наадмаас авч байлаа. Намайг моринд ороод удаагүй байхад /2005-2008 он хүртэл/ медаль гэж өгдөггүй байлаа шүү дээ. Энэ медалийн буухиа сүүлийн жилүүдэд л гарсан эд. Тэгэхээр медальтай наадмыг тооцвол сүүлийн хоёр, гурван жилд арваад айрагтай болчихоод байна. Одоохондоо түрүү байхгүй. Медальгүй овооны наадмыг оролцуулвал хэд хэдэн айраг, түрүү нэмэгдэх байх л даа. Энд сонирхуулахад харлаг морио Баянгийн овооны наадамд нэлээн хэд түрүүлгэж, айрагдуулж байлаа. Хөөрхий, одоо хөгширсөн л дөө. Мөн мөнгөн медальтай хонгор морь байна. Бас л сайхан хурдан амьтан байгаа юм. Одоо надад гурав айрагдсан шарга соёолон, хээр морь, зээрд даага гээд ид хурдан дээрээ байгаа хэдэн сайхан адуу бий.
-2000 оноос өмнө Өмнөговьд ажиллаж байсан юм байна. Ямар ажил эрхэлдэг байсан юм бэ?
-Би 1979 онд наймдугаар ангиа төгсөөд Өмнөговийн Хөдөө аж ахуйн ТМС-д худгийн моторын ангид хоёр жил суралцсан. Ингээд 1981 онд Өмнөговийн 0166 дугаар хилийн цэргийн ангид алба хааж, 1984 онд халагдсан. Тэр үедээ нутаг буцна гэж бодож байтал Өмнөговийн ахуй үйлчилгээний нимгэн төмрийн үйлдвэрт хуваарилагдчихдаг байгаа. Эндээс ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлж, гал голомтоо ч асаасан юм. Ахуй үйлчилгээнд зургаан жил ажиллахдаа аймгийн аварга, 1986 онд VIII таван жилийн гавшгайч, Тэргүүний залуу алтан медалийн эзэн болж байсан гээд сайхан дурсамжууд Өмнөговьтой холбоотой. Би чөлөөт цагаараа дугуйн спортоор хичээллэдэг байсан юм. Энэ төрлөөрөө спортын мастер цолтой. Ингээд төдөлгүй өмч хувьчлал явагдаж, ахтайгаа үйлдвэрээ хувьдаа авч, “Баянбүрд” ХЭАА-г байгуулсан. Хоёр, гурван жил хэртэй ажиллаж байгаад, 1995 оноос ганзагын наймаа хийх болсон. Тухайн үеийн залуусын амьдрал ер нь их төстэй байсан санагддаг юмаа. Ингээд Өмнөговь Эрээний хооронд нэлээн хэдэн жил явж байгаад 2000 оноос нутагтаа ирсэн. Энэ хугацаанд мал хуй өсч үржээд, ээж нас яваад туслах хүн хэрэгтэй болсон. Энэ нь моринд орохын эхэн үе байлаа. Зүүнбаяндаа ирээд сумын сайн малчин болоод амжсан. Сүүлийн үед адуунаас гадна тэмээн полог сонирхоод байгаа. Сүүлд багаа төлөөлж аймгийн аваргад оролцоод мөнгөн медаль авсан сонинтой л сууна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээж байг.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар, 2014 он


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна