“Засагт ханы хурд” галын тэргүүн, аймгийн Алдарт уяач Н.Цэрэндондов: Хар морь маань намайг олон баярлуулсан


Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Засагт ханы хурд” галын тэргүүн, аймгийн Алдарт уяач Н.Цэрэндондовтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Гал уяаны тань талаар эхлээд ярилцах нь зүйтэй байх?
-“Засагт ханы хурд” гал маань байгуулагдаад жил гаруй л болж байна. Манай галын зөвлөхөөр Монгол Улсын Алдарт уяач Жигжид гуай ажилладаг. Мөн улс, “Их хурд” уралдаанд хүрэн халзан морио айрагдуулж байсан аймгийн Алдарт Амарбаясгалан манай галын гишүүн.
-Говь-Алтайн уяачид олонтой бололтой?
-Орхон аймагт ажиллаж амьдардаг Алтай нутгийн уяачид нэгдэн энэхүү галыг байгуулсан. Манай есөн гишүүний дөрөв нь Говь-Алтай аймгийнх. Үлдсэн хэд нь Завхан зэрэг баруун аймгийнхан. Тэр утгаараа галаа “Засагт ханы хурд” хэмээн нэрийдсэн юм. Сүүлийн үед моринд идэвхитэй орж байгаа залуучууд олон бий. Галын морьдын голлох уяаг Сүхбаатар гээд залуу уяач тааруулдаг. Аймгийн Алдарт уяач цолны болзлыг хангачихаад байгаа. Өнгөрсөн жил манай галынхан Орхон, Булган аймгуудад наадаж хэд хэдэн айраг авсаан. Жишээлбэл Эрдэнэтийн баяр наадамд миний соёолон айрагдаж, Булган аймгийн Сайхан суманд болсон дөрвөн түмэн адууны баярт Амарбаясгалангийн шүдлэн, миний хүрэн үрээ тус тус айрагдсан.
-Шинэхэн Алдарт, галын тэргүүний хийморь өөдөө байгаа бололтой?
- Энэ жил нийт нутгаар ган гачигтай байсан болохоор морьдын хүч муу байлаа. Гэхдээ манай галынхан дажгүй сайхан наадсаан. Галын нарийн бичгийн дарга Амарсайханы үрээ хоёр ч том наадамд зургаалсан.
-Ингэхэд Цэрэндондов Алдарт хэдий үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байгаа юм бэ?
-Миний бага нас аймгийн төв дээр өнгөрсөн болохоор морь, малнаас харьцангуй хөндий өссөн л дөө. Зуныхаа амралтаар хааяа хөдөө явж, хонины морь унадаг байсныг эс тооцвол шүү дээ.
Мөн хааяа нэг аймгийн төвийн хойно Хадаасангийн аманд болдог үсэргээний үеэр хүүхэд олдохгүй хүн намайг мордуулдаг байсан. Тэгээд яахав уначихалгүйхэн шиг хүрээд ирдэг байсан./инээв/
-Түрүүлж, айрагдах тухайд ярих хэрэггүй юу?
-Хэрэггүй, хэрэггүй. Жаргалан сумын ойд Лхагвабаатарын аав Заан Шарав гэж хамаатныхаа ахын бор морийг унаад 11-ээр ирж байсан нь хамгийн том амжилт болох байх. Ер нь морь малнаас хөндий өссөн дөө.
-Юу тэгээд таныг уяач болгочихов?
-2008 оны Сутай хайрханы тахилгаар Говь-Алтай оччихсон яваад багын найз Амаржаргалтайгаа таарсан юм. Найз маань Хэнтий аймагт Өмнөдэлгэр суманд амьдардаг болчихсон. Морь мал нь ч гайгүй сайн давхиж байгаа гэнэ. Хэрлэнгийн хөдөө аралд болсон зүүн бүсийн уралдаанд халзан соёолон айрагдуулсан аж. Тэгээд манай хүүд халзан мориныхоо дүү даагыг бэлэглэлээ. Тухайн үед нь “баярлалаа” гэж хэлчихээд мартчихаж. Тэгсэн намар нь над руу яриад,”үрээгээ ирж ав” гэсэн. Тэгээд он гараад хүрэн халзан морины эзэн Амарбаясгалантай хамт очлоо. Тэгсэн Амараад бас даага бэлэглэж байна. Яаж хоёр даагатайгаа буцах вэ нэмээд нэг, нэг морь авъя гээд би хар морь, Амараа хүрэн азарга авсан юм.
-Дондовын хар морь гэдэг нь тэр байх нь...?
-Тийм, тийм. 2009 оны 11 сард авчраад 2010 оны хавраас эхлээд уралдсан. Эхний уралдаандаа долоогоор давхиад зун нь аймгийн наадамд 17-гоор давхисан. Тэр жил Говь-Алтай аймгийн 70 жилийн ой болоод Амараа халзан морьтойгоо, манай дүү Винтовын морийг уяад яваад өгсөн. Тэгээд би өөрөө уяж 17-гоор давхиулж байгаа нь тэр. 2011 он гараад Алдарт уяачдын нэрэмжит уралдаанд түрүүлээд, тэр хавраа гурав, дөрвөн ч уралдаанд айрагдсан. 2012 онд болохоор Эрдэнэтийнхээ наадамд долоогоор давхиад өвөл нь ахиад гурав, дөрөв айрагдаад Булганы хаврын бүсийн уралдаанд гурваар давхисан. Ер нь миний хар морь намайг олон баярлуулсан даа. Харамсалтай нь уржнан 15 настай морь алдчихаад олохгүй байгаа юм.
-Бэлэгний даага нь яаж давхисан бэ?
-Даага уралдаад дараа жил нь засаагаа даалгүй эндчихсэн юм.
-Харамсалтай юм. Алдартын магнайг тэнийлгэж байгаа өөр ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас авсан хүрэн үрээ их сайн давхиж байгаа. Шүдлэндээ Ингэтийн наадамд таваар давхиад, Булганы хаврын бүсийн уралдаанд гурвалж, Эрдэнэтийн наадамд наймласан. Хязааландаа Хангалын наадамд түрүүлээд Булганд очиж аман хүзүүдсэн. Тэгээд Эрдэнэтийнхээ баяр наадамд уралдаж гурваар давхиж байлаа. Түүний дараа жил соёолон үрээ Булган аймгийн Булган сумын наадамд түрүүлээд, Эрдэнэтийнхээ наадамд гурвалсан. Одоо хавчиг адуу. Хурдан харынхаа эзэн Амаржаргал найзаасаа хар морины угшилтай хүрэн үрээг авчирсан. Энэ жил соёолондоо аймгийн чанартай хоёр наадамд гурваар давхиад, аймгийн баяр наадамд аман хүзүүдэн, Сайханы дөрвөн түмэн адууны баярт очиж тавласан.
-Хар мориныхоо амжилтанд урамшин олон газраас адуу цуглуулсан уу?
-Дорнод, Хэнтийгээс голдуу адуу авсаан. Дорнодын Баяндун, Халхгол, Матад, Хэнтийн Өмнөдэлгэр зэрэг сумдаас адуу авсан. Өмнөдэлгэрт манай найзтай нэг хашаанд байдаг Сайханцогтынхоо адуунаас бас авч сайхан хурдлуулсан. Одоо өөрийн гэх юмуу унаган гэх юмуу адууны дээд тал нь шүдлэн, хязаалан болоод байна.
-Ярилцлагаа хамгийн сайхан бахдалт наадмын дурсамжаар өндөрлье?
-Эрдэнэтийнхээ хаврын уралдаанд хар морио түрүүлгэсэн маань хамгийн сайхан дурсамжийг үлдээсэн дээ. Тэгэхэд л баярлаагүйгээрээ баярлаж, ёстой нөгөө дээлэндээ багтахааргүй болтлоо хөөрсөн. Хашаан дээгүүр яаж гарсанаа ч санадаггүй юм. Хүмүүсийн ярих нь дээгүүр нь дээлтэйгээ харайгаад гарчихсан гэсэн. Уг нь нэлээд өндөр хашаа шүү дээ. Хүмүүс доогуур нь шургаж орж байхад би ганцхан үсрээд л давчихсан гэсэн. /инээв/
-Ийм бахдалт наадмууд олон байх болтугай. Засагт ханы хөх харчуулын хийморь өөдөө байг.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Орхон аймгийн тусгай дугаар






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна