Аймгийн Алдарт уяач Д.Сэнгэсамба: Хул морь, хонгор азарга хоёр маань намайг их зүйлд сургасан даа


Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Сэнгэсамбатай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Эрдэнэхайрхан сумын энэ цагийн шилдэг уяачдын нэг хэмээн өөрийг тань тодорхойлсон. Шилдэг уяачийн намтрын товчооноос яриагаа эхэлвэл ямар вэ?
-1989 оноос уяачийн гараагаа эхэлж, анх сартай хар даага, халтар шүдлэн хоёр уяж сумынхаа наадамд нэгийг нь түрүүлгээд, нөгөөг нь аман хүзүүдүүлж байлаа. Халтар үрээ нь шүдлэн, хязаалан айрагдаад, соёолон түрүүлж, нас нийлээд гурав айрагдсан. Харин хар үрээ нь шүдлэндээ суманд их сайн давхисан. Мөн хурдан хул азарга маань байна. Даагандаа сумын баяр болон сургуулийн ойгоор тус тус түрүүлээд, шүдлэн айрагдаж, түүнээс хойш хэд хэд айрагдсан.
-Авмал адуугаар сайн нааддаг дуулдсан?
-Батбаяр гэж хүнээс гурав айрагдсан хүрэн морь нэлээд өндөр үнээр авсан. Даанч би юм мэддэггүйгээсээ болоод олон түрүүлгэж чадаагүй. Мөн багадаа их хурдан байсан Гаашингийн хонгор морийг авч хавчиг нь аймагт зургаалуулаад долоо настай долоогоор давхиулж 66 машинаар шагнуулж байлаа. Тэр жил гурван наадамд арав дотор давихулаад 15 адуугаар найздаа өгсөн. Тэгсэн аймагт гуравлуулаад сумдад олон оруулсан байна лээ. Дараа нь 2003 онд хүргэнээсээ хул морь авч говийн хэдэн сумдад бүгдэд нь айрагдуулсан. 2007 оны Сайхансамбуугийн наадамд ч айрагдаад соёолон сумандаа түрүүлж байлаа. Саяхан медалийг нь тоолсон 47 наадамд айрагдаж, түрүүлсэн байна лээ.
-Сантмаргаз сумын харьяат Эрдэнэцогтоос авсан хонгор азарга их сайн давхисан талаар Алдарт өөрөө хуучилсан?
-Тэгсээн. 2007 онд аймгийн Алдарт уяач Б.Эрдэнэцогтоос 800 мянган төгрөгөөр хонгор соёолон үрээ авч, хавчигаас нь эхлүүлээд хурдлуулсан. Анх “Алтан” багийн овооны тахилгад түрүүлж мотоцикль аваад, тэр жилээ аймагт айрагдсан. Түүнээс хойш аймгийн наадмаас айраг алдаагүй дээ. 2008 оны аймгийн хонгор азарга аман хүзүүдээд, хул морь Ховдын даншигаас очиж айрагдсан. 2009 оны сумын наадамд хонгор азаргаа найз Ганзоригийнхоо гурван морийг түрүүлгэж, сумын наадмын дөрвөн түрүүг нэг өдөр авсан. Тэндээсээ аймгийн наадамд очоод хонгор азарга аман хүзүүдэж, хүрэн хязаалан, хүрэн шүдлэн түрүүлж, хоёр түрүү нэг айраг авч байлаа. Давхар уяагаар Тэлмэн суманд болсон “Очирваанийн хурд”-д очиж хонгор азарга 13-аар, хүрэн хязаалан гурав, хүрэн шүдлэн долоогоор давхиулсан. Тэр жил хоёр хүрэн үрээ мордсон болгондоо орж байсан юм шүү.
-2010 онд хэрхэн наадсан бэ?
-2010 онд сумынхаа наадамд хонгор азарга, хүрэн соёолон, хүрэн хязаалангаа түрүүлгээд, аймагт ирж хонгор азаргаа түрүүлгэж, хүрэн соёолонгоо аман хүзүүдүүлээд, хүрэн хязаалан зургаалуулсан. Тэндээсээ Говь-Алтайн даншигт очоод соёолон үрээ өнгөлсөөр байж суугаад найм, хонгор азарга 12-оор орсон доо. Буцах замдаа Дөрвөлжингийн сургуулийн ойд уралдаж хонгор азарга гурвалж, хүрэн хязаалан соёолон хоёулаа түрүүлсэн. Тэр жил хонгор азарга маань 15 уралдаж нэг зургаалаад бусдад нь орсон. 2011 онд болохоор хонгор азарга Тэлмэн, Яруу сумын наадамд айрагдсан. Миний хонгор азарга таван жил дараалан аймгийнхаа наадамд түрүүлж, айрагдсан адуу. Хоёр түрүүлж, гурав айрагдаад байхад нь Нарангэрэлийн хээр азарга залгаад сүүлийн хоёр жил аймагт айрагдлаа. Өөрөөр хэлбэл, манай сумын азарга сүүлийн арваад жилийн аймгийн баяр наадамд түрүүлж айрагдаж байна. Ер нь манай сумынхан сүүлийн жилүүдэд их сайн наадаж байгаа. 2012 онд гэхэд л дөрвөн түрүү 16 айраг хүртсэн байх жишээтэй. 2013 онд Завхан аймгийн 90 жилийн ойгоор Нарангэрэлийн хээр азарга тавлаж, Баттогтохын хээр даага айрагдлаа.
-Морьдоо тэжээдэг болсон сурагтай байна лээ?
-Би сүүлийн долоон жил морь тэжээж байна. Манайхан сүүлийн хэдэн жил л морь тэжээж байгаа. Сураагүй болоод тэгдэг юм уу, зарим нь дундуур нь тавьчихаад миний тэжээсэн морь сайн явахгүй юм гэдэг. Минийхээр бол адуунд сэтгэл, хөрөнгө хоёр гаргаж байж л давхиулна шүү дээ.
-Зүүн зүгийн адуу олонтой юм билээ. Алдарт тэр зүгээс адуу авав уу?
-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, яруу найрагч Лутбаяраас нэг гүү авсан. Мөн Дорнод аймгийн Матад сумаас хүнээр дамжуулж аймгийн Алдарт уяач Батзоригийн адуунаас нэг гүү авсан. Сүхбаатар аймгийн Асгат сумаас бас нэг гүү авсан. Миний хонгор азарга Тэс угшилтай адуу. Тэгээд зүүн талаас ирсэн гүүнүүдээ хураалгаад гайгүй төл гарах боловуу гээд хүлээж байна.
-Хамгийн сайхан наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-2007 онд анх удаа аймгийн наадамд хонгор азарга айрагдуулчихаад мөрөөдлөө биелүүллээ хэмээн маш их баярласан. Ер нь хонгор азарга маань миний өмийг нээж амжилтын эхлэл болсон юм шүү. Сайн адуу хүнийг сайн уяач болгодог гэдэг. Хул морь, хонгор азарга хоёр маань намайг их зүйлд сургасан даа.
"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна