Аймгийн Алдарт уяач М.Гэндэндорж: Эр хүн гэрийнхээ хийморь гэж үзвэл морь түрүүлж, айрагдахад айлын хийморь тэр чигтээ сэргэнэ гэсэн үг


Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач М.Гэндэндоржтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Баянхонгор аймаг үүсч байгуулагдсаны 70 жилийн ойгоор Туулай халтар азаргаа түрүүлгэж байсан юм байна. Эр хүний хийморь сэргээсэн эрдэнэт хүлгийнхээ талаар ярьж өгөөч?
-За баярлалаа. 2011 онд манай аймгийн 70 жилийн ой болж, 100 гаруй азарга уралдахад миний Туулай халтар хавчигтаа түрүүлж байсан юм. Хоёр жилийн дараа бүдүүн азарга Говь-Алтай аймгийн төвийн бүсийн уралдаанд аман хүзүүдэж байлаа. Ер нь таван бүсийн уралдаанд түрүүлсэн адуу.
-Аймгийн бүсийн үү?
-Тиймээ, Говь-Алтай, Баянхонгор аймгийн бүсийн уралдаанууд. Баян-Овоо, Баян-Өндөр, Бөмбөгөр сумдад болсон аймгийн чанартай бүсийн уралдаанд түрүүлсэн. Сум орон нутгийн чанартай наадамд бол 10 түрүүлж, айрагдсан адуу байгаа юм.
-Туулай гэдэг нь ямар учиртай нэр вэ?
-Халтар азарга бол Төв аймгийн Жаргалантын адуу. Дааганд нь Батаа, Саранбаатар нар авчирсан юм. Би хязааланд нь нутгийн дүү Батаагаас авсан. Гараад зугтаачихдаг болохоор хүүхдүүд туулай шиг хурдан гэсээр “Туулай” халтар болгочихсон. Унаач хүүхдүүдийн өгсөн нэр л дээ.
-Танд ирэхээсээ өмнө ямар амжилт үзүүлсэн юм бэ?
-Хязааландаа сумын наадамд айрагдсан. Тэр намар нь би аваад хойтон жил нь соёолон азарга сургуулийн ойд долоогоор давхиулаад, хавчиг азарга аймагт түрүүлгэсэн. Энэ жил 11-тэй азарга. Халтар азарга охин голдуу төлтэй. Нэг хязаалан үрээ аймгийн Алдарт уяач Саранбаатарт бий. Өнгөрсөн жил нэг эр унага гарсаныг нь өнөө өвөл тэжээлээ. Зунаас уралдуулна даа.
-Туулай халтараас гадна Алдартын нэрийг гаргасан өөр ямар хурдан хүлгүүд байна вэ? Танилцуулаач?
-Бүжин хонгор гээд азарга бий. Би хязааланд нь авсан юм. Та бүхэн мэдэх байх даа. 2009 оны Ламын Гэгээний 370 жилийн ойд түрүүлсэн халтар халзан морины эзэн Дэлгэрдалайгаас авч байсан юм. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын адуу гэнэ лээ. Энд ирснээсээ хойш аймгийн хаврын уралдаанд хоёр айрагдаж, суманд хэд хэд түрүүлсэн. Бас л 15,16 медальтай азарга. Энэ хоёр хурдан азарганыхаа буянаар 2013 онд аймгийн Алдарт уяач болсон доо.
-Ингэхэд та хэдий үеэс хурдан морь уяж байгаа юм бэ? Өөрөөр хэлбэл хэдэн жилийн хөдөлмөрийн үр шимээр орон нутгийн ханасан цолонд хүрэв?
-Манай аав, ээж малчин. Би багаасаа мал хариулж, эмнэг сургадаг байлаа. Харин морь уясан тухайд бол нэлээд хожуу. 2009 оны намар Туулай халтарыгаа аваад уяач болсон хүн дээ. Тухайн үедээ уяж уралдуулахаас гадна хэдэн гүүгээ хураалгая л гэж бодсон. Тэгсэн харин халтар азарга маань сайхан давхиад урам сэргээлээ. Ах нь Жаргалант угшлын хоёр гүүтэй. Сүхбаатараас гурван ч гүү авсан. Одоо тэгээд Туулайгаас гарсан төлийг Бүжинд, Бүжингээс гарсан төлийг Туулайдаа хураалгаад л явж байна.
-2014 онд Баянхонгор аймагт Засгийн Газрын тогтоолт говийн бүсийн уралдаан болсон. Түүнд оролцсон уу?
-2014 онд аймгийн хаврын уралдаанд халтар азарга түрүүлсэн. Харин зун нь улсын бүсийн уралдаанд хоёулаа хойгуур давхисаан. Гэхдээ ах нь хоёр азаргаараа бишгүй сайхан наадаж байгаа хүн. Бүжин хонгорыг соёолон байх жил юм байна. Аймгийн хаврын уралдаан болохоос өмнө морьдоо онгойлгох гээд Өлзийт суманд очиж уралдлаа. Өвөрхангай, Баянхонгорын ойрын хэдэн сумдын уяачид ирчихсэн их өтгөн наадам болсон. Тэр уралдаанд Туулай халтар азарганд түрүүлж, Бүжин хонгор соёолонд түрүүлсэн. Тэндээсээ аймагтаа ирж дөрөв, тав хоногийн дараа уралдахад халтар азарга маань долоолж, Бүжин хонгор дөрвөөр давхиж байлаа. Ахиад дөрөв, тав хоногийн дараа Баян-Өндөрт очиж уралдахад халтар азарга түрүүлж, Бүжин хонгор дөрвөөр давхисан. Дөрөв, тав хоног амраагаад Баян-Овоод болсон аймгийн төвийн бүсийн уралдаанд очиход халтар азарга түрүүлж, Бүжин хонгор айрагдаж, хэдхэн хоногийн зайтай тэр олон айраг түрүүг авч байлаа шүү дээ. Ийм сайхан буянт хүлгүүдээ улсын бүсэд айрагдаагүй гээд чамлаж болохгүй биз дээ.
-Овоо тахилгын наадам ч өрсөлдөөн ихтэй болсон цаг шүү дээ
-Морь уях хүнийг олонтой болгодог сайхан ажил. Тэр тусмаа уясан морьд нь түрүүлж айрагдана гэдэг эр хүний бахархал шүү дээ. Эр хүн гэрийнхээ хийморь байдаг гэж үзвэл морь түрүүлж, айрагдахад айлын хийморь тэр чигтээ сэргэнэ гэсэн үг. Тэгэхээр сайхан байгаа биз.
-Маргашгүй. Хийморь сэргээсэн бахдалт наадмууд олон байх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна