Ханх сумын МСУХ-ны нарийн бичгийн дарга Б.Пүрэв-Очир: Өвөөгийн адууны үр төлүүд одоо ч Ханхдаа дээгүүр давхиж байгаа

2016 оны 9-р сарын 15 -нд

Хөвсгөл аймгийн Ханх уугуул, сумын МСУХ-ны нарийн бичгийн дарга Б. Пүрэв-Очиртой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэзээнээс хурдан морины уяа сойлго тааруулж байна вэ?
-Миний өвөө Буджав олон хурдан хүрэн, улаан морьтой уяач явлаа. Өвөөгийн адууны үр төлүүд одоо ч Ханхдаа дээгүүр давхиж байгаа. Би багадаа хөгшин аавынхаа уясан морьдыг унадаг байлаа. Одоо хүмүүсийн яриад байгаа Өлзийн хар гэж хурдан адууны эзэн Өлзий манай ах байгаа юм. Ингэж л хусуур сойз зүүсэн хийморилог эрчүүдийн дэргэд өссөн нь хожмоо уяа сойлго тааруулахын эхлэл байж гэж боддог юм. 2003 оноос бие даан морь уяж байна. Анх буурал хязаалан үрээгээ сумынхаа наадамд айргийн гурваар хурдлуулчихаад магнай хагартлаа баярлаж байлаа. Бас л сайхан мэдрэмж төрдөг юм шүү.
-Түүнээс хойш ямар ямар амжилт гаргаад байна вэ?
-Миний төрсөн дүү сумын Алдарт уяач Ихбаяр гэж залуу бий. Нэг хэсэг дүүтэйгээ хамтарч уяад дүүгийнхээ нэр дээр давхиулж байлаа. Бид 25 айраг түрүүтэй. Эндээс их насанд морь түрүүлгэж байгаагүй. Хоёр удаа аман хүзүүдүүлж, гурван удаа гурваар давхиулсан. Харин соёолон, хязаалан, даага хэд хэд түрүүлгэсэн. Сүүлийн үед миний зав зай муудаад дүү маань гол ажлыг нугалж байна. Манай гүүнүүд Өлзий ахын адуунд байдаг юм.
-Өлзийн харын үр төлүүдээс танайд байна уу?
-Байгаа байгаа. Өлзий хар азарганы төлүүдээс хоёр хээр, том буурал, сартай буурал морьд бий. Эндээс хээр нь сумандаа хоёр ч удаа аман хүзүүдэж, гурван удаа айргийн гурваар, хоёр удаа тавласан. Өөр энэ жил нийлж байгаа хээр морь байна. Хязааландаа сумын наадамд түрүүлж, соёолондоо айргийн таваар орж байлаа. Харин сартай буурал морь шүдлэндээ гуравлаж, соёолондоо түрүүлж байсан бол том буурал нь хязаалан, соёолондоо гуравлаж, их нас нийлээд нэг удаа тавласан. Ер нь манай суманд Өлзий ахын хар азарганы төлүүд их тарсан байдаг юм.
-Эндээс хамгийн бахтай наадсан наадмыг сонирхуулаач?
-Нэг жил сумынхаа наадамд хээр морио аман хүзүүдүүлж, буурал соёолонгоо түрүүлгээд, хар шүдлэн үрээгээ дөрөвлүүлсэн юм. Үнэхээр сайхан байсан. Их насны морио цоллуулчихаад, дахиад соёолонгоо цоллуулах гээд гарсан сумын Засаг дарга Эрдэнэбаатар "бас л Очироо юу" гэж байж билээ.
-Сумаасаа гарч уралдаж байна уу?
-Ихэвчлэн сумандаа л наадаж байна даа. Зарим нэг жил Ренчинлхүмбэ, Чандмань-Өндөр сумд руу л гарч нааддаг юм. Гэхдээ зам бартаа саад ихтэй болохоор тэр бүр хол яваад байж чадахгүй л байна. Уг нь манай Ханхын адуу хурдан л даа. Ренчинлхүмбэ, Чандмань-Өндөрт очиход айраг түрүүнд л хурдална шүү дээ. Дээхэн үедээ Ханхын хилээр таван аймгийн адуу гардаг байсан болохоор цус сайн сэлбэсэн гэж ярьдаг юм. Манай Ханхад чинь их орой зун болдог, их хүйтэн газар л даа. Манайхан хангайнхаа өвсөөр л адуугаа уясаар ирсэн улс. Харин одоо шинэ цагийн уяанаас суралцаж, адуугаа тэжээх цаг болсон гэж боддог. Тэгж байгаад хол явж наадах ёстой юм болов уу.
-Адууныхаа цусыг сайжруулах ажлыг хэр хийж байна. Хил залгаа Буриадаас адуу авчирч байна уу?
-Дээхэн үедээ манайхан Буриадаас адуу их авдаг байлаа. Одоо мал эмнэлэг, хорио цээр гээд хилээр оруулахаа байсан болохоор зогссон. Одоо уяачид зүүн зүгийн адуу авчих сонирхолтой болсон л доо. Гэхдээ өөрсдөө явахгүй болохоор үнэхээр зүүн чигийн адуу мөн эсэхийг ялгаж танихад жаахан бэрхшээлтэй байна. Тийм болохоор энэ жилээс аймгийн МСУХ-ны нарийн бичгийн дарга Болдбаатартай ярилцаж байгаад зүүн зүгийн адуу авах талаар ярьж байна. Түүнчлэн манай сумынхан Чандмань-Өндөр, Цагаан-Үүрээс азарган үрээнүүд авчирч адууныхаа цусыг сэлбэцгээж байна. Сүүлийн үед Чандмань талын адуу хурдтай байгаа болохоор тэндээс азарга тавьж байгаа уяачид олон байна.
-Саяхан сумынхаа холбооны нарийн бичгийн дарга болсон байгаа? Хаанаас ажлаа эхлэх гэж байна даа?
-Манай сумын уяачдын холбооны бичиг цаасны ажил цэгцтэй явж ирсэнгүй л дээ. Тэгэхээр юуны түрүүнд аймгийнхаа уяачдын холбоонд бүртгүүлж, тамга тэмдэгтэй болохоос ажлаа эхэлнэ. Дараа нь бичиг баримтын асуудлаа нэг мөр цэгцлэн, сумынхаа ахмад уяачдыг алдаршуулж, залуу уяачдаа дэмжин ажиллана гэж бодож байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таны шинэ албанд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Хөвсгөл аймгийн тусгай дугаар, 2013 он

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна