Сумын Алдарт уяач Д.Улаанхүү: Сумандаа хязаалан түрүүлгэж, уяачийн гараагаа эхлүүлж байлаа


Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат, сумын Алдарт уяач Д.Улаанхүүтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Улаанхүү уяач могой жилд хэрхэн наадав даа?
-Хаа сайгүй адууны ханиад гарсан болохоор хаширлаад нэг их олон газраар наадсангүй. Хүү маань сумандаа азарга тавлуулж, даагаа аман хүзүүдүүлсэн амжилттай л байна даа. Би таван хүү, нэг охинтой. Тэднээс дунд хүү маань аавынхаа уяаны ажлыг үргэлжлүүлэн уяа сойлго тааруулдаг юм. Сумын Алдартын болзол хангачихаад байна.
-Таны хувьд морь уяад хичнээн жил болж байна вэ?
-Багын л адуунд хорхойтой хүүхэд явлаа. Манай аав морь уяхгүй ээ, маарамба хүн. Ер нь ах дүү нар дотроосоо би л адуу малд дуртай нэгэн байлаа. Ингээд Улаанбаатар хотын Толгойтын 022-р ангид алба хаагаад 1983 онд халагдаж ирээд сонирхолдоо хөтлөгдөн найз Хүрэлийнхээ тусламжтайгаар морь уях гэж оролдож эхэлсэн юм. Ингээд бие дааж морь уяад 1989 онд сумандаа хязаалан түрүүлгэж, уяачийн гараагаа эхэлж байлаа. Манайх тэмээ малладаг байсан болохоор адуу бараг байхгүй шахуу. Ингээд л адуу цуглуулж эхэлсэн дээ. Галшараас нэг шарга үрээ аваад, азарга тавьж хоёр жил төл авлаа. Гэтэл эр төл гараагүй. Энэ мэтчилэн цуглуулснаа өсгөөд 100 гаргасан. Миний адуу сайн л гэж хэлнэ. Дэлгэрэхийн хээр, Дамдиа саарал азарганы угшилтай хонгор азарга, Болоожийн хонгорын төл хонгор азарганы төлүүд сайн л даа. Бас тайж адууны удамтай халзан азарга байлаа. Одоо надад нэг халзан азарга бий. Долоон медальтай, хавчиг азарга.
-Анхны түрүүнээс хойш ямар ямар томоохон наадмаас айраг түрүү хүртсэн бэ?
-1990 онд Дорноговь аймгийн АХ-ын 69 жилийн ойгоор хар даагаа аман хүзүүдүүлж байлаа. Тэр жилээ суманд дахин аман хүзүүнд хурдлуулсан юм. Дараа нь шүдлэнд нь сумандаа гуравлуулж, хязаалан үрээ Цохионд болсон гурван багийн өдөрлөгт түрүүлгэлээ. Соёолонд нь эмэгтэйчүүдийн баяраар түрүүлгээд, их морь болоод хэд хэд айрагдсан. Мөн халзан азарганы төл болох олон халзан адуугаа их хурдлуулсаан. Суманд цавьдар халзан азарга гурвалж, хүрэн үрээ дөрөвлөж байлаа.
-Хар морь хаанахын угшилтай адуу вэ?
-Дэлгэрэхийн хээр азарганы төл. Эх нь манай сумын Цэгмид гэж өвгөний хүрэн гүү байгаа юм. Харин халзан азарга болохоор Алтанширээгийн аймгийн Алдарт уяач Балданжамцаас Болоож нэг даага авч зарсан юм билээ. Би аймгийн Алдарт уяач Лхагвасүрэнгээс хавчиг азарга анх авч байсан юм. Долоон адуугаар сольж авч байлаа. Халзан азарганы эх нь Алтанширээгийн адуу байгаа юм.
-Халзан азарга танд ирээд яаж давхисан бэ?
-Арваас хойш уралдуулж үзээгүй шүү. Надад ирэхээсээ өмнө олон удаа түрүүлж, айрагдсан хурд нь танигдсан адуу байсан юм. Гарсан төл болгон нь л хурдалсан.
-Бидний яриа өндөрлөж байна. Ярилцсан танд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар, 2014 он

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна