Өндөрийнхний адуу өнөөдөр ч хурдалсаар

2016 оны 9-р сарын 26 -нд

Гуа хайрханд унагалж, Гучингийн голоос умдаалсан адуу гүйцэгддэггүй хэмээн Баян-Овоочууд ярьдаг. Нээрэн ч төр түмнээ цэнгүүлж, хөлийн хурд, шандсаар гайхуулсан хүлгүүдийн ихэнх нь тэр нутагт тэнцсэн унага байдгаас үзэхэд зүгээр нэг хэлц хэмээн ойлгох нь эндүүрэл бизээ. Нэгэн үе хонгор нутгийн хурдыг тодорхойлж асан Дайчин Вангийн хошуунаас эрдэм мэдлэгээрээ илүүрхсэн уяачид олон төрөн гарсаны нэг нь олноо Шууман хэмээн алдаршсан Гомбосүрэн агсан, түүний хөвгүүд юм. Гомбосүрэн агсан дээр дурдсан Гучингийн голын хүн. Бүр тодруулбал Ханангийн гашуун, Бавцай, Зодох хавиар нутагладаг байв. Гомбосүрэн уяач бүгээн голдуу зүсмийн олон хурдан адуутай. Тэднийхээ захаас барьж авч унахад чоно хөөгөөд гүйцдэг. Морьд нь ч сурчихсан чоно харвал элдчихдэг байсан гэдэг. Олон дундаас онцгойрсон гурван саарал морьтой. Тэднийх нь нэг нь Баянхонгор аймаг үүсч байгуулагдсан нэг жилийн ой буюу анхны наадамд түрүүлж байсан бол нөгөө нь хэд хэдэн удаа айрагдсан түүхтэй. /Гомбосүрэн саарал морио аймгийн наадамд айрагдуулчихаад буцаж явах үедээ аянганд цохиулж эндсэн гэдэг/Товчхондоо Гомбосүрэн уяач хурдан саарал морьдоороо 1940, 1950-аад оны үед шуугиулж явсан бөгөөд Баянхонгор аймгийн баяр наадмаас нэг түрүү, нэлээд хэдэн айраг хүртсэн билээ. Тэрээр ер бусын шалмаг хөдөлгөөнтэй. Ямар сайндаа л анд яваад зээр үргээлгэхэд хурдан эргэх тусам олныг, харин зөөлөн эргэх тусам цөөнийг онож бууддаг байсан гэдэг. Хээгүй барагтайд хөдлөхгүй ч наадам, анд явахдаа заавал барцадаа гаргана. Ингэхдээ гурван хүү дараалан төрүүлсэн эхнэрээ уралдах мориндоо мордуулж уяаны шонг гурав тойруулах буюу буун дээгүүрээ алхуулж цээр үргээдэг байж. Нутгийн олноо Шууман хэмээн алдаршсан Гомбосүрэн гурван эхнэртэй. Гурван эхнэр нь цөм гурван хүү, нэг охин төрүүлж, есөн хүү, гурван охинтой өнөр бүлийн тэргүүн байсан бөгөөд өөрийг нь залгамжлан морь уяж төрийн хэрэгт оролцсон нь авааль гэргийнх нь гурван хүү Чогсомжав, Пэлжээ, Халтар нар юм. Ингээд Баян-Овоогийн хурдан бүгээнүүдийн эзэн, нэгэн үеийн нэрт уяачдыг танилцуулъя.
Ууган хүү Г.Чогсомжав
Авааль гэргийгээс нь гарсан ууган хүү Чогсомжав эцгээс өвлөгдсөн бүгээн адуутай, хоёр хурдан ягаан саарал морьтой байж. Хоёр саарал хоёул аймгийнхаа баяр наадамд айрагдаж байсан ч түрүүлж чадаагүй гэдэг. Г.Чогсомжав морь танихдаа гаргуун нэгэн байсан бөгөөд 1971 онд АХ-ын 50 жилийн ойгоор ийм явдал болжээ. Аймгийн наадамд уралдах морьдыг шинжиж явсан Өлзийт сумын буурал уяач уяатай морьдыг тойрч хараад жаахан биетэй бор даагыг заан “Энэ маргааш түрүүлэх үрээ байна” гэчихээд явчихаж. Үүнийг сонссон Чогсомжав “Энэ цагаан сахалтай өвгөн өөрийгөө морь мэддэг л гэж боддог юм байх даа. Айрагдах даага заачихаад явчих юм. Түрүүлэх даага энд байхад” хэмээн дүү Халтарынхаа жаахан зээрд үрээг зааж. Маргааш нь хэлсэн ёсоор дүүгийнх нь Даруу зээрд түрүүлж, өвгөний заасан бор үрээ аман хүзүүджээ./ Хожмоо тэрхүү бор үрээ Тохой толгойт нэртэй хурдан хүлэг болсон гэдэг/ Энэ мэтчилэн Чогсомжав уяачийн морь таних эрдмийн талаар нэлээдгүй хууч нутгийн хөгшчүүл хүүрнэдэг. Харамсалтай нь өөрийн гэсэн үр хүүхэдгүй, өргөмөл ганц охинтой байсан тул эрт уяачийн зодгоо тайлжээ.
Удаах хүү, улсын Алдарт Пэлжээ
Баянхонгор аймгаас төрд үнэлэгдсэн арван уяач бий. Тэдгээрийн нэг нь Монгол Улсын Алдарт уяач Гомбосүрэнгийн Пэлжээ агсан юм. Хурдан халиунуудын эзэн хийморилог эрхмийн тухайд урьд улсын цолтнуудын хэсэгт дэлгэрэнгүй өгүүлсэн тул уншигч таныг залхаан нэмж нуршаад яахав.
Отгон хүү Халтар
Шуумангийн гурван хүү хаа ч хэлэхээ хэлчихдэг. Хэлснийхээ пянг даадаг эрчүүд байсан хэмээн нутгийнхан ярих. Эцгийнхээ уяачийн эрдмийг нь өвлөсөн тэднээс бага нь арай илүү байсан гэх. Хүртдэг дарс нь ахынх нь энд хүргээгүй ч гэх. Өөрөөр хэлбэл Даруу зээрдийн эзэн балгадаггүй байсан бол улсын Алдартын эрэмбэтэй уяач байсан аж. Эрүүлдээ барагтай дуугардаггүй тэрээр халамцуу үедээ харин ч нэг хэлнэ. “Миний морь төдөд ирнэ” гэхэд яг л хэлснээр нь давхина. Зөрж байсан удаагүй. Архи уухдаа унасан морио эмээлийг нь авч тавиад аймагт түрүүлгэж ч байсан удаатай. Цагаан азарга аймагт түрүүлэхэд мөн л тэгээд мордуулж байсан гэдэг. Г.Халтарын нэртэй олон хурдан хүлгүүд байснаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь даагандаа аймагт түрүүлдэг Даруу зээрд морь нь. Зээрд морь дааганаас хойш дахин түрүүлээгүй ч олон удаа айрагджээ. Мөн том хээр морь нь аймгийн наадамд дөрөв, таван ч удаа айрагдсан байдаг. Г.Халтар аймгийн баяр наадмаас хүртсэн амжилтаараа аймгийн Алдарт уяач цол хүртсэн сумдын баяр наадмаас олон айраг түрүү хүртсэн гэдэг.
Г.Халтар ах Пэлжидийнхээ нэгэн адил адуунд эрэмгий. Цэргийн начин цолтой тэрээр голдуу явган уургална. Нэг удаа хүний баригддаггүй ороо морийг Дөрвөлжин орчим хөл нүцгэн /ороо морь гутлын чимээнээр үргээд байж/ отож байгаад уургалж. Шар бүрдний дэрсэн дундуур чирэгдсээр захад ирэхэд морь нь хавтгайгаараа хэвтчихсэн өөрөө хөлийнхөө өргөсийг түүгээд сууж байсан гэдэг. Энэ мэтчилэн хангал догшныг номхруулсан бахдам түүхүүд цөөнгүй.
Г.Халтар адуу танихдаа ах нарааса илүү байсан гэх. Айрагдах морьдыг алдалгүй хэлсэн олон түүхээс ганц нэгийг жишээлбэл:
Баян-Овоо суманд Төрийн Соёрхолт Жүжигчин Д.Сосорбарам, Улсын начин Д.Сүхбат нарын Гавъяатын мялаалга наадам болж. Халтар уяач нэлээд халамцуу их насны морьдыг ажиглаж байснаа аймгийн Алдарт уяач Сономбалтай уулзан “за хө түрүүлэх морь үзэж байна уу? Баатарын хүрэн, Галсан даргын хээр, Оюуны хонгор, Галуутын Жигжидсүрэнгийн хонгор дөрвийг харлаа” гэснээ гэнэт зогтусч “шар хээр хаана байна” /Баян-Овоо сумын уугуул аймгийн Алдарт уяач Д.Дүгэрсүрэнгийн шар хээр тухайн үед ид хурдан. Уяаг нь Сономбал уяач тааруулдаг байж/ гэж.
Сономбал “айлын хашаанд бий. Морьд гарахаар хараарай” гэж хэлчихээд бушуухан холдож. Удалгүй морь мордож, Сономбал уяач шар хээрийгээ захалж хөтөлсөөр далдхан маягтай гаргаж өгөөд эргэтэл Халтар Алдарт хэдийнэ ирчихсэн “түрүүлэх морийг нуулаа чи” хэмээн дэлсээд авч. Тэгснээ “Шар хээр үзлэггүй ээ, түрүүлнэ. Намайг ингэж хэллээ гэж амьтанд хэлээд яахав” гэсээр явчихаж. Морьд ирэхэд шар хээр түрүүлж, өмнө нь хэлсэн дөрвөн морь яг дараагаараа орсон гэдэг.
Бас нэг удаа аймгийн баяр наадам тулчихсан Сономбал уяач хүргэн Жанчивынхаа хээр, өөрийнхөө хул морийг аваад ирчихсэн байж. Морь гарахын өмнөхөн Халтар уяач халамцуу ирээд “хээр морь чинь байхгүй ээ. Баринтаг нь суларчихаж. Хул морь чинь харин айрагт багтчих байх” гэчихээд яваад өгч. Уралдах морьдыг нэг тойрч харчихаад “за түрүүлэх морь энд байна. Бандийн хондон өнөөдөр түрүүлнэ” гэж. Морьд ирэхэд хэлсэн ёсоор нь Бандийн хондон түрүүлж, Сономбалын хул тавласан гэдэг.
Хурдан саарлын эзэн Гомбосүрэнгийн хөвгүүд ийн хурд таних нүдтэй, морь уях эрдэмтэй адуун өв соёлыг тээгсэд байсан бөгөөд өдгөө эдний удмын адуу МУ-ын Алдарт уяач Бүрэнтөрийн ах Гүнсээ, Баян-Овоо сумын Засаг дарга Пүрэвсүрэн нарт бий. Дашрамд сонирхуулахад Шууман Гомбосүрэнгийн адуу Өндөрхний угшилтай бөгөөд “өндөр” Готов гэгч нь Гомбосүрэн нагац ах аж. Баянхонгор аймагт Өндөрхний адуу нэлээд тархаж, бэсрэг угшил болтлоо яригддаг бөгөөд өнөөдөр ч гэсэн энэ удмын адуу хурдалсаар байна.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
15 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
15 цагийн өмнө Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
21 цагийн өмнө Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Өчигдөр, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Өчигдөр, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Өчигдөр, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Өчигдөр, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
15 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Өчигдөр, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
21 цагийн өмнө Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
15 цагийн өмнө Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна