Сумын Алдарт уяач Д.Батсуурь: Нэгдлийн адууг 21 жил маллаж, авах ёстой шагнал урамшууллыг бүгдийг нь авсан


Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, сумын Алдарт уяач Д.Батсуурь гуайн яриаг уншигч танаа хүргэж байна.
-Хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон үеийн түүхээс яриагаа эхэлье?
-Би 1941 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрж, 1992 онд Говьсүмбэр аймгийн Баянтал суманд шилжиж ирсэн. 1959 оноос хурдан морь уяж, олон айраг түрүү авсан. Хурдан хул азарга маань 1969 оноос эхлэн уралдаж, сумандаа дөрөв, таван жил дараалан айрагдсан. Мөн нэг халиун халзан морь 1974 онд сумандаа айргийн таваар давхиж байлаа. Улс хувьсгалын 60 жилийн ойгоор Дундговь аймгийн Баянжаргалан сумын наадамд соёолонгоо аман хүзүүдүүлээд, азаргаа гурав, хул морь, сарваа хоёроо дөрвөөр давхиулж байсан. Би Баянжаргалан суманд хоёр, гурван удаа очиж наадахдаа дандаа гурав, дөрвөн айраг, түрүү авдаг байсан. Тэндхийн дэвжээ надад ер нь ээлтэй шүү.
-Айраг түрүү алдахгүй наадна гэдэг адуу сайтай байсных биз. Ингэхэд таны дээдчүүл хурдан хүлгийн уяа сойлго тааруулдаг байв уу?
-Миний төрсөн ээжийн эцэг баруун Чойрын адууг хариулдаг Лхамжав гэж хүн байсан. Насаараа адуу маллаж байсан ч морь уяж байсан эсэхийг сайн мэдэхгүй юм. Харин өөрийн эцэг Давааням гэдэг хүн моринд их дуртай айлын найр, сонгууль энэ тэрд уясан морио байнга түрүүлгэдэг хүн байсан. Гэхдээ аав маань сумын наадамд ерөөсөө морь уралдуулж байгаа юм билээ. Би энэ айлын өргөмөл ганц хүү нь. Морь уях эрдмийг Цагаандэлгэр сумын харьяат Алдарт уяач Төмөржав, Очир нарын хүмүүсээс сурсан. Эд бол сумынхаа наадмаас айраг, түрүү алдаж үзээгүй улс. Төмөржав гэдэг нь МУ-ын Алдарт уяач Цэлхээн Бямбасүрэнгийн эхнэрийнх нь аав. Би тэр хүнийг дагаж гурав дөрвөн жил морь уясан.
- Заваа Дамдины мэндэлсний 130 жилийн ойд айрагдсан хар үрээнийхээ талаар жаахан дэлгэрүүлээч?
- Цагаандэлгэр сумын харьяат “Тавхай” Жамц гэдэг хүний буурал азарганы угшилтай. Тэр буурал азаргыг 1960, 70-аад оны үед МУ-ын Алдарт уяач Шаравжамцаас авч байсан юм билээ. Миний хар азарга дааган цагаасаа эхлэн хурдалж, тэр жилээ Цагаандэлгэр сумынхаа наадамд айрагдаад л эхэлсэн. Уралдсан цагаасаа айраг түрүү алдаагүй дээ. Бүсийн наадмаас хойш Баянтал сумандаа нэг айрагдсан. Харамсалтай нь 2000 оны зуданд эндчихсэн юм. Гэхдээ яахав ээ, төлүүд нь сайхан давхиж байна. Надад хар азарганаас гадна Дашдоогийн адууны угшилтай сайн хул азарга байсан. Тэр сумынхаа наадамд тав айрагдсан, түрүүлдэггүй юм. Миний өөрийн аз өм болдоггүй байсан уу, хул азарганы маань уяа таардаггүй байсан уу, бүү мэд. Миний хул азаргыг манай сумынхан сайн адуу л гэдэг байсан. Айргийн таваас салж үзээгүй адуу сайн байхгүй ч яахав. Голдуу аман хүзүүднэ. Нэг удаа аман хүзүүдсэнийг нь харалгүй 20 өнгөртөл хараад “асан хачин юм бэ энэ чинь, одоо ойчиж барьсан юм биш байгаа” гэж бодоод өндийтөл хажууд байсан нутгийн өвгөн “таны азарга нэлээн дээр өнгөрсөн байх аа” гэж байна. Хүмүүс “нэг хүний хоёр азарга ирлээ” гээд байсан болохоор нь би тоогоогүй юм. Тэгсэн харин өөрийнхөө азаргыг танилгүй өнгөрөөчихсөн байсан. Яваад очтол унасан охин нь уйлчихсан байж билээ. /инээв/
-Олон жил нэгдлийн адуу малласан гэх юм билээ. Тэр талаараа яриач?
-Цагаандэлгэр сумын “Шинэ эхлэлт” нэгдлийн адууг 21 жил маллаж, авах ёстой шагнал урамшууллыг бүгдийг нь авсаан. 1967 оны 6 сард аваад 270 гаруй адуу аваад 1000 гаруй болтол өсгөн 1982 онд хүлээлгэн өгч байлаа. Тэр амжилтаараа аймгийн Аварга адуучин болсон.
- Та хэдэн онд юм?
- 1977 онд аймгийн анхны аварга адуучин болсон. Тэрнээс хойш таван жил дараалж авсан. Тэр үед чинь дэл, сүүл, айрагны төлөвлөгөө өгдөг. Дээр нь нэмээд нэг адуунд нэг шуудай гэж тооцоод аргал өгнө. Ажил ихтэй байсан шүү. Гэхдээ ах нь дэл, сүүл, хөөвөр хялгас, айраг, аргал гээд дөрвөн төрөлд аварга болж байсан. Сумынхаа аварга адуучнаар бол арван хэдэн удаа шалгарсан даа.
-Нэгдлийн тэр олон адуунд хурдан сайхан хүлгүүд олон байсан биз?
- Дашдоогийн, Тавхай Жамцын, Цэдэвийн, Тамчигийн Очирын гээд л сайн адуунууд байсан шүү. Өөрт чинь нэг сонин түүх яръя л даа. Хэнтий аймгийн Дархан сумын Рэнцэн гэдэг айлаас Цагаандэлгэр сумын Чүлтэм гэж хүн охин хүүхэд өргөж авч. Тэр охины төрсөн ах нь нэрт яруу найрагч Чойном агсан шүү дээ. Рэнцэн гэдэг нь их хурдтай айл. Чүлтэм тэднийхээс нэг хонгор азарга авч, Дашдоогийн адууны гүүнүүдтэй нийлүүлээд их хурд тарьсан. Очирын адуу сайжирсан нь үүнтэй холбоотой.
-Дуулаагүй түүх байна шүү. Та нэгдлийн адуунаас уяж байв уу?
-Нэгдлийн адууны олон даагыг айрагдуулсаан. 9 сарын 1-ны уралдаанд жил дараалан хонгор халзан, зээрд халзан, халиун халзан даага айрагдуулж байлаа.
- Та өөрийн адуунаасаа уядаг байсан гэсэн. Танай адуу ямар угшилтай байсан бэ?
- 1944 оны бичин жилийн зудны дараа энэ хонхор малгүй болоод алдуул малыг хумьж цуглуулан сумын төвд хүн малладаг байсан. Хүн болгон адуутай болох гэж байсан үе. Тэндээс манай эцэг 1947,48 оны үед дуудлага худалдаагаар хээр гүү, бор гүү, хоёр сайхан халтар хээр гүү аваад азарга тавьж өгсөн. 1948 онд сургуульд суусан гэхээр би жаахан хүүхэд байсан.
- Хаанахын азарганд хураалгах уу?
- Нутгийн л адуу, би өөрөө халзан адуунд дуртай хээр халзан унага гарснаар нь азарга тавиад дандаа халзан адуутай болсон.
- Морь уяж эхэлж байхад нутгийн хөгшчүүл юун дээр нь их анхаардаг байв? Юуг цээрлэж юуг эрхэмлэдэг байв?
- Би наадмын морь унаж байгаагүй хүн. Уяач хүний цээрлэдэг зүйл байлгүй л яахав, архи дарс уухгүй, морь уяхдаа нойр хоол харамлахгүй, манааны ажлыг нягт хийх гээд л. Зарим нь өнжөөнд хөлс авдаг, сүүлд усаар уядаг болсон. Манай энд чинь гол ус байхгүй, худгийн хүйтэн усаар шавшина. Дашням гэж морийг усаар нимгэлж уядаг сайн уяач байсан. Хөлсний оронд усаар уяад уясан морь нь дандаа айрагдаж түрүүлдэг байсан. Дээр үед голын усанд нэг оруулаад түрүүлсэн тухай номонд байдаг. Би усаар шавшиж үзсэн Цагаандэлгэрт түрүүлсэн. Гэхдээ азаргыг бол тосон талд нь уядаг юмаа. Дээр үед буйртай адууг тарган талд нь уядаг байсан. Одооны улсууд бол тэжээлтэй болохоор мэдэхгүй юм даа.
- Уяач хүн сайн уяхаас гадна сайн засдаг байх ёстой. Та өөртөө тохиолдсон юмуу өрөөл бусдын уяаны ажил хийгээд уралдуулан амжилт гаргасан сайхан түүх байвал хуваалцаач?
- Яг тулаад ирэхэд хөлсөөр голдуу хөвөөг авч засна гэж ярьдаг байлаа. Уяаж хоноод хөлс авч дотрыг нь онгойлгодог байсан. Ээлж солих гэж нэг юм бий, жишээлбэл босго хөлс авна гэж байдаг. 11-ний өглөө мордох морийг 10-нд босго хөлс авна. Урд өдөр нь уяж хоноод хөлс авах өдрөө хөлслөхгүй дөнгөж чийгтүүлэх, зарим нь нэвт хөлс авна, адууны байдлаасаа болно. 1950 хэдэн онд нэг уяач хүний шүдлэнг харсан. Үрээ нь дутуу санагдсан юм байлгүй өглөө нь хонины баруун далны хуудсыг шанага усанд дөнгөж өнгийг нь улаан болгоод үрээндээ өгөөд, нөгөө хүний үрээнээс түрүүлчихсэн. Ингэж л домносон байгаа юм. Тэр бас сайн л мэддэг хүн байгаа биз.
- Өөрийнх нь үрээ яасан юм бол өөрт нь дутуу санагдаж дээ.
- Тэр үрээг дийлчихье гэхэд өөрийн нь үрээ нэг хөлс дутаад шүүс өгөхөөр тохирох байсан юм болов уу. Би тэгж л ойлгосон.
- Та ер нь томоохон уралдаануудад хаана хаана уралдаж байсан бэ?
- Би хол ойр явж байгаагүй. Өөрийнхөө аймаг, сумандаа л нааддаг. Баянжаргаланд , Сүмбэрт нэг, хоёр ирсэн.
- Ер нь та адуу малны наймаа хийж байв уу?
- Хийлгүй яахав, өөрийн сумаас азарга авч тавьсан. Гадагшаа Баянжаргаланд нэг азарга өгсөн яаж давхисныг нь мэдэхгүй. Банзар бид хоёр их наймаа хийсэн, би тэрний морьдыг их ч авсан. Мөн Дамбадаржаа гэж өвгөн өөрийн хөрөнгийг хариуцаж байсан. Тэр хүнтэй наймаа хийгээд сайн ч уядаг байлаа. Манай хүүхдэд хонгор морь өгснийг нь Цагаандэлгэрт бага наадмуудад олон түрүүлгэсэн, Баянжаргалан сумын наадамд нэг тавлуулсан.
- Баянтал суманд морь малын уяа сойлго тааруулж байгаа таны үеийн, хамт морь уяж байсан улсууд бий юу?
- Цагаандэлгэрийн бага Батсуурь байна. Баянталд бол одоо хүн байхгүй ээ. Би 90-ээд оноос хойш морь уяагүй. Манай нэг хүү сумын Алдарт уяач цолтой. Морь уях дуртай ч олигтой юм байхгүй. 200 гаруй адуутай байсан зуднаар үрэгдээд дөрөв, таван гүү л үлдсэн. Хонгор халзан үрээгээ уяна гэж байсан уясангүй. Хүүдээ одоо адуу авч өгье гэж бодож байгаа. Хүү хул азаргаа л олон айрагдуулсан. Есөн медальтай байсан ч машинд дайруулчихсан.
- Та хэдэн онд сумын Алдарт уяач цол авсан юм бэ?
- 2002 онд авсан байх аа. Аймгийн Алдартын болзлыг хангаад гурван удаа тодорхойлуулсан.
- Бидний урилгыг хүлээж авсан баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
- Ерөөл бат оршиг ээ.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна