Залуу уяач Ц.Эрдэнэцогт: Багадаа өвөөтэйгөө адууны захад л өнждөг байлаа

2016 оны 9-р сарын 27 -нд

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, залуу уяач Ц.Эрдэнэцогттой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
- Сайхан намаржиж байна уу? Таныг удам дагасан уяач гэж дуулсан юм байна?
- Сайхан намаржиж байна. Өмнийн цэнхэр говийг зорин ирж, сурвалжлага бэлтгэж байгаа “Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олонд баярлалаа. Би чинь говийн унаган хүүхэд. Миний өвөө Доржсүрэн уяач хүн байлаа. Тийм ч болохоор өвөөгийнхөө ар урд орж гүйсээр адуунд хорхойсох болсон. Анх таван настайдаа өвөөгийнхөө уясан хурдан морийг унаж байлаа. Найман жил хэртэй морь унасан.
- Өвөө тань нутаг орондоо хэрхэн нааддаг байв?
- Манай өвөө сумын Алдарт уяач цолтой. Цөөхөн хэдэн адуутай, тэднийгээ уяад нутаг орондоо сайхан наадчихна. Бас айлын адуунаас авч уяж, дээгүүр оруулчихна. Одоо бодохнээ хурд таньдаг л хүн байж дээ гэж боддог юм. Өвөөгийн хурдан буянгуудаас нэг сайхан хул морь байлаа. Говьшанх угшлын адуу байгаа юм. Даага, шүдлэн, соёолондоо сумандаа түрүүлж байсан хурдан тууртай ажнай байсан. Бас тав түрүүлсэн бүдүүн хээр морь байна. Хэнтий зүгийн гаралтай адуу байсан. Өвөөгөөс минь хул морины үр төл өвлөгдөн ирсэн байгаа. Одоо ч нутгийн морьдоор уралдахад хэцүү болж дээ. Тэр утгаараа энд тэндээс адуу цуглуулах болсон.
- Өвөөгийнхөө уяаны арга барилаар уяж байна уу?
- Би чинь адуунд шинэ хүн. Морь уяад нэг их удаагүй байна. Одоохондоо адуу мал цуглуулах гээд хөдөөгүүр их явж байна. Ноднин Сүхбаатар аймгийн Халзан сумын аймгийн Алдарт уяач Өлзийсайханаас хоёр адуу авсан. Сүүлд нь Дорноговийн Дэлгэрэхийн Очирхуяг гэж залуугаас манай найз нэг үрээ авчирч өгсөн. Энэ жил Сүхбаатар аймгийн Онгон сумын Шар гуайн унаган адуунаас нэг эр даага авлаа. Цаашдаа цэвэр цусны болон эрлийз адуутай болъё гэж боддог юм. Ер нь улсын наадмаар эрлийз болон монгол адууг ялгаж уралдуулах болсон нь цаг үеэ олсон зөв шийдвэр байлаа гэж боддог юм. Гэхдээ багадаа өвөөтэйгээ адууны захад л өнждөг байлаа шүү дээ. Тэр утгаараа өвөөгөөс сурсан юм бий бий. Тэр дундаа өвөөгийнхөө адуу таньдаг эрдмийг сурахсан гэж хичээдэг байлаа. Ямар ч байсан хоосонгүй шүү.
- Энэ жилийн хувьд хаагуур наадав?
- Энэ жил авсан хар даагаа л уясан. Гурав уралдуулаад 8-17-ын дотор ирсэн. Ирэх жил юм дуулгах байхаа. Өнгөрсөн хугацаанд нэг үрээгээ суманд аман хүзүүдүүлсэн байгаа.
- Баярлалаа. Таны уясан болгон тань хурдалж, алдар цолонд хүрсэн сайн уяач болоорой.
"Тод магнай" сэтгүүл Өмнөговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна