Сумын Алдарт уяач Д.Энхтөр: Зам мөр заяа буянаа дагадаг уу надад хурдан азарганууд заяасан

2016 оны 10-р сарын 04 -нд

АХ-95 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан азарганы уралдаанд Манлай хул азаргаа айргийн тавд хурдлуулсан Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул, сумын Алдарт уяач Д.Энхтөрийн баярын сэтгэгдлийг уншигч танаа хүргэж байна.
-Хоймор нутгийн уяачид аз өмтэй сайхан наадаж азарганы уралдаанаас нэг түрүү, нэг айраг хүртлээ. Хурдан хулын эзэнд баяр хүргэе.
-Баярлалаа. Нар хур тэгширсэн энэ сайхан өдөр улсын наадмын торгон ногоон дэвжээн дээр анх удаа азаргаа айрагдууллаа. Сэтгэл үнэхээр өндөр байна. Хул азарга маань халхын цуут хурдан хүлгүүдтэй эн тэнцүү уралдаж айрагдахыг харахаас илүү баяр бахдал эзэн хүний хувьд юу байхав. Адуун сүргийн манлай азарганы уралдаанд Хөвсгөл нутгийн маань олон сайхан хурдан хүлгүүд шандас шалган уралдаж, Магнай халиун азарга маань түрүүлэн, миний хул айрагдаж, УИХ-ын гишүүн Мөнхбаатарын бор азарга долоогоор давхин арвын дотор гурван азарга багтлаа.
-Сүүлийн жилүүдэд ер нь Хөвсгөл нутгийн уяачид ганзага дүүрэн наадаж байгаа шүү?
-Тэгэлгүй яахав, улс, бүсийн чанартай уралдаануудад Хөвсгөл нутгийн маань уяачдын морь тогтмол амжилт гаргаж байна. Миний хувьд 2009 онд Завхан аймагт болсон “Очирваанийн хурд” баруун бүсийн уралдаанд Итгэлт хүрэн азаргаа айргийн таваар давхиулж байсан.
-Азаргаар амжилттай нааддаг байх нь ээ дээ.
-Зам мөр заяа буянаа дагадаг уу, надад хурдан азарганууд заяасан. Нэг удаа их насны морь авч уралдуулсан. Олигтой давхиагүй.
-Төрийн наадамд хэд дэх жилдээ морь мордуулж байна вэ?
-Гурав дахь жилдээ төрийнхөө наадамд оролцож байна. Баруун бүсэд айрагдсан хүрэн азаргатайгаа ирж 30-аадаар давхиулчихаад “дээгүүр давхилаа“ хэмээн бэлгэшээж байсан удаатай. Ер нь тэгээд хүүхэд, морь эсэн мэнд ирэх шиг сайхан наадам хаа байхав. Уяач болгон л морио мордуулчихаад тийнхүү дотроо залбирч, уул усандаа даатгаж байдаг байх.
-Төрийн зарлигт наадмын анхны айргийг авчирсан хүрэн азарга хаанахын адуу вэ?
-Миний хүрэн азарга Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат, аймгийн Алдарт уяач Доржийн унаган адуу. Одоо үр төлүүд нь залган хурдалж, аймаг орон нутагтаа түрүүлж, айрагдаж байна.
-Энэ жилийн сунгаагаа хаана хийсэн бэ?
-Миний адуу Хөвсгөл аймгийн Их-Уул суманд байдаг.Наадмын өмнөх сунгаануудаа нутагтаа хийсэн. Сунгаануудад өнгөнд уралдаж, 7-р сарын 3-нд болсон Хөвсгөл аймгийн зүүн бүсийн уралдаанд түрүүлэхээр нь улсад уралдуулахаар шийдсэн юм. Тулгуу шийд гаргаад амралтгүй уралдсан гэхэд сайхан давхилаа.
-Хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Ганц хул азаргатайгаа л ирсэн.
-Азаргаар амжилттай наадагч эрхмийн морьтой холбогдсон түүх хэзээнээс эхтэй вэ?
-Морь уяад арав гаруй жил болж байна. Нутаг усныхаа нэрийг дуурсгасан чанаржуу адуу гаргаж авахаар зорьж, Сүхбаатар, Дорнод гээд зүүн талаас нэлээдгүй адуу авсаан. Сүүлийн үед олныхоо жишгийг дагаад шинэ цагийн ганц нэг үрээ ч авлаа.
-Анхны айргаа хэдэн оны ямар наадмаас хүртэж байсан бэ?
-Би Их-Уул сумынхаа нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг юм. 2009 онд нутгийнхнаа баярлуулахаар сумандаа томоохон наадам зохион байгуулж, хүрэн азарга маань айрагдаж байлаа. Түүнээс хойш олон наадмаас айраг, түрүү хүртсээн. Сүүлийн жилүүдэд хул азарга, хүрэн азарганыхаа төлүүдээр айраг алдахгүй наадаж байна.
-Хоймор нутгийн хийморилог уяачид дахин баяр хүргэж, амжилт хүсье.
-Баярлалаа.
А.Энхжил

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна