Сумын Алдарт уяач Г.Майнбаяр: Би дөрвөн сайхан даалуу азаргаар наадсан хүн

2016 оны 10-р сарын 06 -нд

Төв аймгийн Архуст сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, сумын Алдарт уяач Галсангийн Майнбаяртай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Төв аймгийн Архуст сумын хүн юм байна. Хэзээнээс энэ нутагт ирсэн юм бэ?
-Манай аав Увс аймгийн Давст сумын хүн. Харин ээж маань Баянхонгор аймгийн Жаргалант сумынх. Ээж, аав хоёр 18 настай хүүхдүүд Чойрын төмөр зам байгуулагдахад анх танилцан ажлын гараагаа эхлээд, Төв аймгийн Архуст суманд каракуль хонины сангийн аж ахуй байгуулагдаж “малчин авна” гэхээр тийшээ очсон гэдэг. Яагаад тийшээ явах болсон бэ гэхээр манай том эгч “аарц” гэж хэлд ороод аав ээж хоёр охиноо цагаан идээтэй, эрүүл агаарт хөдөө өсгөе гээд тийшээ явсан гэдэг юм. Тэгээд тэнд дүү бид нар гарсан. Гэхдээ намайг гурван настай байхад манайх Дорноговь аймгийн Сүмбэрийн сангийн аж ахуйд мал маллахаар ирж, Чойрын Богдын араар нутаглах болсон юм. Ингэж л энэ нутгийн хүн болсон доо. Тэгээд дунд сургууль төгсч, 1990 онд мал зүйч мэргэжил эзэмшээд нутагтаа ирж мал маллах болсон. Зах зээлийн нийгэмд дөнгөж шилжээд байсан болохоор эхнэр бид хоёрт мэргэжлээрээ ажиллах боломж гараагүй.
-Гэр бүлийн тань хүн ямар мэргэжилтэй юм бэ?
-Адилхан мал зүйч. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын хүн. Аав нь аймгийн Алдарт уяач. Ээж нь Аварга малчин. Ийм удамтай бүсгүйтэй гэр болж байлаа.
-Хөдөө гарч хувийн аж ахуйтан болсон юмуу?
-500 хөх каракуль хонь маллаж байсан. Миний ижий Сүмбэрийн сангийн аж ахуйн фермийн даргаар 20 хэдэн жил ажилласан хүн. “Чойрын Богддоо залбирч явахад ажил аяндаа бүтдэг юм” хэмээн сургадаг хүн дээ. Нээрэн ч ижийгийн хэлснээр мал дээр гарлаа гээд бидний амьдрал муудаагүй ээ. Хонио маллахын зэрэгцээ морь уяж уяачийн гараагаа эхэлж байлаа.
-Өөрийн адуунаас уясан уу?
-Цэндийн Төмөрхуяг гэж улс хувьсгалын 60 жилийн ойгоор хээр азаргаа аман хүзүүнд хурдлуулсан хүнээс аав маань хээр азарганых нь төлийг авч азарга тавьсан. Эцэг шигээ хээр азарга байсан юм. Намайг сургууль төгсөөд ирэхэд аав хүрэн халзан азаргатай 17, 18 тооны адуу өгсөн. Тэрэн дунд хээр азарганы төл хээр даага байсан. Өөрөөр хэлбэл Төмөрхуягийн хээрийн төлийн төл болох нь байна шүү дээ. Тэгээд би 1990 онд анх морь уяхдаа тэр хээрийг бас нэг халзан даагатай хамт уяж зургаа, долоогоор давхиулсан юм.
-Таны тэр хээр азаргыг их хурдалсан гэдэг юм билээ?
-Зургаан, долоон медаль лав бий. 1990-ээд оны үед зарим уралдаан дээр медаль өгдөггүй байсан шүү дээ. Медальгүй уралдаанд ч айрагдаж л байсан. Их хээр маань соёолонгоосоо хойш айраг алдаагүй дээ. Ойр хавийн зургаан сумаа тойроод уралдахад хаана ч очсон айрагдчихдаг байсан. 14, 15 хүртлээ уралдаад зодог тайлсан даа.
-Үр төлүүд нь яаж давхисан бэ?
-Сартай зээрд шүдлэн сайн давхисан. Бас зээрд халзан азарга соёолон болтлоо хурдалсан. Дорноговийн Улаанбадрах руу хадам аавдаа бэлэглэсэн хээр азарга бас их хурдалсан. Нээрэн нэг хул морь шүдлэн, хязааландаа аман хүзүүдэж, бага наадамд хэд хэд айрагдсан юм байна. Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат, Алтан тугалын эзэн Төмөрбаатар гэж мундаг сайн уяачийн хээр азарга миний Их хээрийн төрсөн ах нь байгаа юм. Сумандаа их олон айрагдаж, анхны Боржигон наадамд 17 настай хөгшин азарга ирж айрагдчихаад буцаж байсан.
-Полын хээр гэдэг чинь...?
-Тэр Борхүү гуайн адууны азарга. Би тухайн үедээ л бас хөөрхөн ханшаар буюу таван адуугаар авч байлаа. Харамсалтай нь нэг түрүүлж, нэг аман хүзүүдээд хөлгүй болсон доо.
-Хаана түрүүлж, айрагдаж байсан юм бэ?
-Аймгийн морин спорт уяачдын холбоо байгуулагдсаны нэг жилийн ойгоор зургаа, долоон сумдын 100 гаруй азарга мордоход миний буурал халзан азарга түрүүлж, Полын хээр буюу бага хээр маань аман хүзүүдэж байсан. Дараа нь аймгийн наадам Шивээговь суманд болж, би буурал халзан, Полын хээр, тэгээд наана бас нэг хээр гээд гурван азаргатай очсон юм. Азарга гарахад л миний гурван азарга эхний тавд явж байсан. Буурал халзан нь онцгой адуу болохоороо их хол түрүүлж яваад барианд 7-8 км дутуу байхад замаас нь хоёр азарга ороод баллачихсан байна лээ. Миний бууралд халзан чинь биеэ нөөдөггүй, гүжирмэг адуу л даа. Нөгөө хоёртой чинь үзсээр байгаад сууж наймд баригдсан. Би тэрийг нь мэдээгүй байсан морины комиссынхон ирээд “За Майка ах аа, таны буурал халзан азарга уг нь түрүүлэх байсан юм. Замаас орсон азарганууд баллачихлаа” гэж байсан.
-Замаас орсон азаргануудаа хасаагүй юмуу?
-Хассан, хассан. Тэр хоёр хасагдаж Гансүхэд өгдөг хээр түрүүлэн, нөгөө нь хээр нь дөрөвт баригдаж, түрүүлж явсан буурал халзан нь наймаар орохгүй юу. Тэр наадамд миний бас нэг хул шүдлэн аман хүзүүдэж, нэг түрүү, хоёр айрагтай буцаж байсан юм.
-Морь будилах ч хэцүү шүү?
-Уяачийн хөдөлмөр, хүүхдийн хөдөлмөрийг үнэгүйдүүлэхээс гадна тэр сайхан хүлэг морьдоор тоглочихож байгаа юм. Морь чинь байнга хурдан байхгүй шүү дээ. Хурдалдаг тодорхой үетэй. Тэр үед нь тэгээд будилуулчихаар харамсалтай юм билээ.
-Халзан азарга чинь хаанахын адуу вэ? Түүнээс хойш хэрхэн давхисан бэ?
-Хэнтий аймгийн Баянхутаг сумын адуу. Манай ангийн хүүхэд соёолон азарга надад авчирч өгсөн юм. Ёстой онцгой хурдан хөлийн хурдтай азарга. Би хоёр түрүүлгэчихээд хулгайд алдчихсан юм. Тэгээгүй бол их олон түрүүлэх байсан байх.
-Азаргаар л голдуу нааддаг хүн юмаа даа. Дархан хээр гэдэг бас хаанахын адуу вэ?
-Би дөрвөн сайхан даалуу азаргатай байсан хүн. Улс, бүсийн наадамд яваагүй ч Дундговь, Хэнтийн Дархан, Төв аймгийн Баянжаргалан, урагшаа Дорноговийн сумдаар уралдаад айраггүй ирж байсан удаагүй. Дархан хээр бол Хэнтий аймгийн Дархан сумын харьяат Баяраа гэдэг хүний адуу. Би шүдлэнд нь халтар манан хөөргөө өгч авсан юм. Тэгээд азарга болоод давхиж эхэлсэн адуу. Жил бүрийн хавар Дорноговь аймгийн Айраг суманд болдог хаврын бүсийн уралдаанд Цэрэндэжид гуайн хул халзанг түрүүлдэг жил аман хүзүүдэж байсан. Энэ хавиараа айраг алдаагүй дээ. Тэгээд л Дархан хээр гэж нэрлэсэн юм. Хээр азарга маань хамгийн сүүлд 2006 онд аймгийн наадамд айрагдаад зодог тайлж байлаа. Би тэр жилийн наадмаас дөрвөн айраг авч сайхан наадаж байсан юм.
-Адуугаа азаргаар сайжруулсан хүн байна. Ер нь хаа хаанаас адуу авч байсан бэ?
-Би Дорнод аймагт техникум төгссөн хүн. Миний болон эхнэрийн ангийн мал зүйчид Дорнод, Хэнтий, Сүхбаатар гээд зүүн чигийн аймгуудад багийн дарга, эсвэл хөдөө аж ахуйн мэргэжилтэн, мянгат малчин болчихсон байна. Тэднээрээ дамжуулаад тухайн нутаг орондоо хурдалсан адууны удмаас авдаг. Би өөрийнхөө адууг ер нь гайгүй чанартай л гэж боддог шүү.
-Шинэ цагийн адуутай юу. Эсвэл эрлийзжүүлгийг таашаадаггүй юу?
-Уламжлалаа дээдлэх ёстой ч цаг үетэйгээ зохицож амьдрах ёстой. Цэрэндэжид Манлайн хүүхдүүд дүү нартайгаа хамтраад “Манлайн хүлэгч” гал байгуулаад хэдэн жил болж байна. Би галын тэргүүний сонгуульт албатай. Манай галынхан энэ жил Тод манлай уяач Д.Ононгоос Англи азарган соёолон авсан. Тэгээд түүндээ угшил сайтай гүүнүүдээ хураалгачихаад байна. Ирэх жилээс эхний төлүүд нь гарах байх. Ер нь манай энэ хавийнхан сайн л даа. Гэхдээ бас цусыг нь холдуулж чанаржуулж байх хэрэгтэй.
-Галынхаа гишүүдийг танилцуулаач?
-Аймгийн МСУХ-ны тэргүүн Шүрэнчулуун, Цэрэндэжид Манлайн гурван хүү гэх мэтчилэн есөн хүний бүрэлдэхүүнтэй. Галын залуучууд маань сүүлийн үед их идэвхтэй байгаа. Хот руу явж шинэ цагийн уяаны арга барилд суралцаж байна. Дор бүрнээ адуугаа сайжруулж байна.
-Танай хүүхдүүд моринд дуртай юу?
-Би гурван хүү, нэг охинтой. Том хүү Солонгост байдаг. Дунд хүү хөдөө аж ахуйн их сургуулийн зоотехникчийн ангийн гуравдугаар курст сурдаг. Энэ хүүгээ л морины хүн болгох санаатай байгаа. Өөрөө ч дур сонирхолтой.
-Улсын сайн малчнаар шалгарч байсан юм байна. Хэдэн онд вэ?
-2006 онд МУ-ын сайн малчин болж байсан. Би багийн даргаар их олон жил ажилласан. Одоо багийн иргэдийн нийтийн хурлын дарга хийдэг. Гурван удаа сумын иргэдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон. Малчдын талаар их юм яринаа. Төсөл хөтөлбөрт аль болох оролцохыг хичээдэг.
-Нийгмийн идэвхи сайтай бололтой?
-Олноо төлөөлж байгаа хүн чинь идэвхтэй байхгүй болохгүй шүү дээ. Анх мал дээр гарахад ээж минь “Чойрын Богдодоо залбираад явж байхад ажил аяндаа бүтдэг” гэж хэлсэн гэсэн шүү дээ. Нээрэн л энэ сайхан нутагт ажиллаж амьдран мал дагаснаар би алдаагүй ээ. Нэг үе 30-аад тэмээтэй, таван хошуу мал малладаг байсан. Нэг жил цаг муудахаар нь говь руу нүүсэн юм. Тэгсэн мал ухаантай шүү, “энэ миний нутаг” гэж мэдчихээд гүйгээд салахаа байсан. Тэгээд арга буюу зарсан даа. Одоо тэмээнээс бусад дөрвөн хошуу малтай. 2002 онд Алтан ишигний эзэн, 2006 онд улсын Сайн малчин боллоо. 2005 онд Засгийн газрын бодлогоор эрчимжсэн мал аж ахуйг дэмжинэ гэхээр нь эхнэр бид хоёр үнээний ферм байгуулсан. Одоо аймгийн сүүний хэрэгцээний нэлээд хувийг хангадаг. Энэ мэтчилэн Чойрын Богдынхоо ивээлээр сайхан л амьдарч явна.
-Малын буян арвижих болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
- Та бүхэнд ч баярлалаа. Малчин хүний өөрийгөө онгироож ганц баярлуулж явдаг зүйл бол морь. Жилийн дөрвөн улирлын их алжаал наадам дөхөхөөр алга болчих шиг санагддаг. Ийм сайхан хийморилог үйл эрхэлдэг танай хамт олонд ажлын амжилт хүсье. Манай нутгаар дахин ирж байгаарай.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна