Аймгийн Алдарт уяач С.Дамбажав: Монгол хүнд наадам болгон сайхан

2016 оны 10-р сарын 17 -нд

АХ-ын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд хээр үрээгээ айргийн гуравт хурдлуулсан Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Дамбажавын баярын сэтгэгдлийг уншигч танаа хүргэж байна.
-Зургаан жилийн дараа төрийн наадмаас дахин айраг хүртлээ. Баяр хүргэе?
-Баярлалаа. 2010 онд АХ-ын 89 жилийн ойгоор миний Харцага бор хязаалан айргийн таваар хурдалж, улсын наадмын анхны айргийг авчирч байсан. Түүнээс өмнө 2007 онд “Хотгойдын хурд” баруун бүсийн уралдаан болон “Говьшанхын хурд-3” говийн бүсийн уралдаанд хонгор хязаалангаа айрагдуулж байлаа. 2009 оны улсын наадамд Харцага бор маань шүдлэн үрээ долоод давхиад, “Очирваанийн хурд”-д очиж гурваар давхиж байсан. Дараа жил нь хязаалан үрээ улсад айрагдчихаад Амарбаясгалант хийдийн нэрэмжит бүсийн уралдаанд түрүүлсэн. Өнгөрсөн жил энэ хээр соёолон маань хязаалан улсад долоогоор давхиад, Увс аймагт болсон баруун бүсийн наадамд түрүүлж, энэ хавар “Дүнжингаравын хурд” уралдаандаа аман хүзүүдээд, сая улсын наадамд гурваар давхилаа.
-Өнөө жилийн өмийг нээжээ дээ?
-Тэгсээн. Хээр соёолон маань аман хүзүүдэж, зээрд халзан нь гурваар давхиад, хаврын бүсийн уралдаанаас хоёр айраг хүртсэн.
-Халзан соёолон сая улсад мордсон уу?
-Хээр нь гүү хураагаагүй болохоор улсад уралдуулсан. Харин халзан нь гүү хураачихсан болохоор авч үлдээд сумынхаа ойд уралдуулж түрүүлгэсэн. Өнөө жил манай Алтанбулаг сумын 80 жилийн ой тохиож байгаа юм.
-Сумын ойд азарга түрүүлсэн. Бусад нас яаж давхисан бэ?
-Азарга түрүүлээд, соёолон маань өнгөнд явж байгаад нуур луу орчихсон. Бусад морио тавьчихсан юм.
-Тэгвэл улсад хэдэн насны морь мордуулсан бэ?
-Улсад хоёр соёолон мордуулсан. Нэг нь гурваар, нөгөө нь 18-аар давхилаа.
-Улсын наадмын дараа хангайн бүсэд очиж наадсан уу?
-Тэгсэн. Хээр маань дахин түрүүлсэн. Үүлдэрлэг байдлын тухайд жаахан үл ойлголцлын асуудал гарсан ч амжилтыг нь тооцсон. Миний хээр соёолон бол жинхэнэ монгол адуу. Эцэг нь Даваахүү Тод манлайн Цолмон халтарын төл цавьдар азарга байдаг. 2005 онд соёолон үрээ байхад нь надад “Аавыгаа дуурайсан ааширхаг адуу юм. Уяж чадахгүй байна. Чи чадвал уяа. Чадахгүй бол азарга тавиарай” гээд өгч байсан юм. Одоо 17,18-тай азарга бий.
-Та тэгээд уяж чадсан уу?
-Чадаагүй. Толгойдоо хүргэдэггүй адуу байгаа юм.
-Эх нь ямар гүү байдаг юм бэ?
-Хээр азарганы маань эх нь Баянцагаан гаралтай. Нямын Эрдэнэхуяг гэж хүнээс авсан. Тод манлай уяач Мөнхбатаа “Мөнгөний хэрэг байна. Дөрвөн гүү хямдхан зарна” гэж байна гэхээр нь би авсан юм. Тэрэн дунд ирсэн хээр гүүний төл. Эх хээр нь улаан нүдэн Дамдинсүрэн гэж хүний хурдан зэгэл, ороо Дагва гэж хүний хурдан халтарын цустай мундаг гүү. Тэгэхээр миний хээр соёолон тойруулга адууны холын цустай монгол адуу. Ямар нэг байдлаар хасах үндэс байхгүй. Дүнжингаравт айрагдчихаад Өвөрхангайд очиход мөн хасна гээд. Тэгэхээр нь халзанг нь өөр хүний нэрээр бүртгүүлээд мордуулахад зүгээр гаргачихаж байгаа юм. Түрүүлж ирээд цоллуулах болохоор минийх гэж мэдээд хасчихсан. Хүнийг нь хараад адууг нь хасдаг байж болохгүй л байх.
-Таныг шинэ цагийн адуутай болохоор тэгдэг юм болов уу?
-Надад эрлийз адуу бий. Гэхдээ би одоогоор уралдуулаагүй байна.
-Таны оролцож байсан үлгэр жишээ сайхан наадам нь хэдэн оны ямар наадам байсан бэ?
-Монгол хүнд наадам болгон сайхан. Тэр дундаа морь түрүүлж, айрагдвал илүү сайхан.Сүүлийн үед илүү дутуу хэл ам хэрүүл маргаан гардаггүйгээрээ сумын наадам л хамгийн сайхан болох шиг санагддаг ш дээ.
-Наадам болгон сайхан байх болтугай. Ярилцсанд баярлалаа.
-Морь айрагдана гэдэг олон хүний хөдөлмөр шингэсэн багийн амжилт. МУ-ын Тод манлай уяач Д.Мөнхбат, унаач хүү М.Мөнхдөлгөөн, Отгонбаатар, туслах уяач Тулгаа болон гар ганзага нийлсэн галынхаа хамт олонд “баярлалаа” гэж хэлмээр байна.
А.Энхжил

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна