Аймгийн Алдарт уяач Д.Ганзориг: Улс, бүсийн наадмаас нэг түрүү, таван айраг хүртэн сайхан наадлаа

2016 оны 10-р сарын 18 -нд

АХ-95 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан соёолонгийн уралдаанд зээрд халзан үрээгээ айргийн дөрөвт хурдлуулсан Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дугаржавын Ганзоригийн баярын сэтгэгдлийг уншигч танаа хүргэж байна.
-Төр түмнийхээ их цэнгэл наадамд аз хийморийн бэлгэдэл болсон соёолон айрагдуулсан танд баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-За баярлалаа. 2007 онд АХ-ын 86 жилийн ойн баяр наадмаар хээр соёолон аман хүзүүнд хурдлуулж байснаас хойш есөн жил төрийн наадмаас хишиг хүртээгүй байсан юм. Өнөө жил халзан соёолон маань айргийн дөрөвт хурдалж, төрийн наадмын хоёр дахь айргийг авчирлаа. Маш их баяртай байна.
-Улсын наадмаас гадна бусад уралдаанаас айраг, түрүү авч л байсан байлгүй дээ. Жишээлбэл бүсийн...?
-Жил бүр морио уяж, мордуулж л байсан. Гэхдээ бүсийн чанартай уралдаануудад түрүүлж, айрагдаагүй ээ.
-Тэгвэл зээрд халзан амжилтын өмийг нээжээ дээ?
-Тиймээ, манай галынхан бүгдээрээ тэгж бэлгэшээж байгаа.Улсын баяр наадмаас хойш манай галынхан амжилттай наадаж, зүүн бүсийн уралдаанаас нэг түрүү, дөрвөн айраг авсан бол Хүрээ цам даншиг наадамд хээр морио дөрөвт давхиулж айрагдуулсан.
-Улсын баяр наадамд хэдэн насны морь мордуулсан бэ?
-Нас насны л морь мордуулсан даа. Хязаалан хонгор үрээ маань 14-өөр, бусад нь бариатай давхисаан.
-Зээрд халзангийн тухайд наадмын өмнөх сунгаанд хэр байсан бэ?
-Манайх Багахангайд сунгаагаа хийсэн. Ер нь наадмын өмнө халзан үрээ маань их сайн байсан шүү. Сунгаа болгон дээр л өнгөнд давхиж байсан болохоор улсын наадамд айрагдчих болов уу гэсэн итгэл байсан. Тэр ёсоор боллоо. Зээрд халзан маань өнгөрсөн жил тав уралдахдаа дөрөвт нь түрүүлж, нэгд нь аман хүзүүдсэн.
-Та хэзээ авсан билээ?
-Энэ хавар Дүнжингараваас 20-иод хоногийн өмнө авсан.
-Зүүн бүсийн уралдаанд хэдэн насны морьтой очсон бэ?
-Нас болгоны адуутай явсаан. 200 гаруй соёолон уралдахад зээрд халзан соёолон маань сайхан хол түрүүлж, 300 гаруй морьдоос шар хээр маань аман хүзүүнд хурдалсан.
-Хээр морь хаанахын адуу билээ?
-Шар хээр морь маань Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Сүхбатын Адъяагийн унаган адуу. Сүхбаатар сумын наадамд аман хүзүүдсэнийх нь дараа авсан юм.
-Соёолон түрүүлж, их нас аман хүзүүдсэн. Бусад нас яаж давхив?
-Шүдлэн насанд хээр алаг үрээ аман хүзүүдэж, эрлийз бага нас буюу дааганд хоёр үрээ аман хүзүү, айргийн таваар тус тус давхилаа.Өнөө жилийн зүүн бүсийн уралдаан зохион байгуулалт сайтай, сайхан болсон.
-Улс, бүсийн наадмаас нийт хичнээн айраг, түрүүтэй болоод байгаа вэ?
-Долоон айраг, түрүүтэй болоод байна. Энэхүү амжилт маань манай галын уяач, аймгийн Алдарт Батмөнхийн Батхүүтэй салшгүй холбоотой. Мэдрэмжтэй үнэхээр сайн уяач.
-Сумынхаа 80 жилийн ойн баяр наадамд оролцсон байх. Ямар амжилт үзүүлсэн бэ?
-Хязаалан түрүүлгэж, эрлийз дунд насны ангилалд нэг үрээ айрагдууллаа. Мөн их насны морь зургаад хурдалсан.
-“Оргиоч” галынхан одтой нааджээ. Гал уяаныхнаа танилцуулаач?
- Дугаржавын Ганзориг, Батмөнхийн Батхүү, Ганбаяр, Гансүх, Зоригт нарын бүрэлдэхүүнтэй. Манайхан хаврын уралдаанаас эхлээд л одтой сайхан наадацгаасан.
-Нэр нь их өвөрмөц юм...
-Манай суманд байдаг уулын нэр. Алтанбулагчууд хүндлэн дээдэлж явдаг хайрхнаараа гал уяагаа нэрийдсэн юм.
-Уул, ус хангай дэлхийдээ ивээгдэн одтой сайхан наадаарай. Амжилт хүсье.
-Баярлалаа.
А.Энхжил

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна