Сумын Алдарт уяач Ч.Амарсанаа: Арван жилийн дараа анхны айргаа амссан


Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул, сумын Алдарт уяач Ч.Амарсанаагийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Удам дамжсан уяач гэсэн. Тэгэхээр өвгөдийнхөө талаар яриагаа эхлэх нь зүйтэй байх?
-Миний аав Чалхаасүрэн хурдан хээр морьтой сумын Алдарт уяач цолтой хүн байсан. Аавын маань нэртэй бас нэг саарал азарга байсан. Ер нь манайх адуу олонтой айл байлаа. Миний санахын тухайн үедээ л сумандаа адууны тоогоор тэргүүлдэг байсан юмдаг. Тэр олон дунд манай сумын зартай хурд гэгддэг Хүүхэн Шүүлэнгийн хээр, Босоо гээд угшлуудын цөм бий гэж аав минь ярьдаг байсан.
-Аавын үлдээсэн буянгууд хэр хурдалж байна даа?
-Би 1994 оноос эхлэн морь уяж байгаа. Анхандаа ч хойхнуур л давхидаг байсан. Тэгж байгаад 10 жил хүлээсний эцэст 2005 онд Түмэнцогт сумын наадамд азарга, соёолон түрүүлгэн дээлэндээ багтахгүй хөөрч явлаа. Түүний дараа Баяндэлгэр сумын 80 жилийн ойд азарга түрүүлгэн соёолонгоо зургаалуулсан.
-Их хүлээлт талаар болоогүй л юм байна?
-Тиймээ. 2006 оны хаврын бооцоот уралдаанд азаргаа түрүүлгэн, 2007 онд Уулбаян сумынхаа наадамд хонгор азаргаа гуравлуулсан. Мөн 2011 онд аймгийн Аварга хүлэг шалгаруулах уралдаанд буурал соёолон дөрөвт давхиулж, “Дархан ханы хурд-2012” уралдаанд хүрэн халзан азаргаа аман хүзүүдүүлж байлаа. Харин энэ жилийн тухайд 3-р сарын 18-нд Мөнххаанд болсон уралдаанд хээр азаргаа түрүүлгэж, хүрэн морио тавлуулсан. Одоогоор сумын баяр наадмаас гурван түрүү, 5-6 айрагтай.
-Сүхбаатарын уяачдын амжиргааны нэгэн үүсвэр нь хурдан морины арилжаа болоод байгаа. Амарсанаа Алдарт адууны наймаа хэр хийж байна?
-Гадагшаа гарах нь гарсан. Гэхдээ олон бишээ. Цагаанбандийн Буянбаатар гэдэг залууд халзан азарга очсон энэ жилээс уралдах байх. Мөн Зүүнхараагийн “Спирт бал бурам” ХК-ийн орлогч даргад хонгор даага очсон. Ноднин гэхэд л хоёр орчихсон дуулдана лээ. Өнгөрсөн жилийн улсын наадамд найз Цог-Эрдэнэ маань хязаалан үрээ аваачиж 27-д давхиулсан.
-Танайхнаас өөр морь уядаг хүн бий юу?
-Манайх долоон бандитай. Тэднээс хоёр нь морь уядаг. Би айлын ууган хүү нь байгаа юм. Манай хүүхдүүд ч моринд дуртай. Хожмоо уях байхаа.
-Буурлын буяныг залгамжлуулж хурд ирлэж яваа танай гэр бүлд сайн сайхныг хүсье. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна