Уяач Д.Нацагдорж: 2015 онд амжилт арвин наадаж, шилдэг уяачаар шалгарсан

2016 оны 10-р сарын 26 -нд

Увс аймгийн Ховд сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, уяач Дэмбэрэлийн Нацагдоржтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэзээнээс хурдан хүлгийн уяа тааруулж, хурд ирлэж байгаа билээ?
-2004 оноос морь уяж байна. Тухайн үед “Тод магнай” гал маань байгуулагдаагүй байсан л даа. Би өөрөө Увс аймгийн Ховд сумын хүн. 1988 онд нутгаасаа гараад Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд ирж, тэнд адуу маллан амьдарч байгаад 2003 онд Эрдэнэтэд шилжиж ирсэн юм. Тэгээд л 2004 оноос морь уяж эхэлсэн дээ.
-Анх унаган морио уясан уу?
-Намайг оюутан болоход манайхан гэр бүлээрээ Сэлэнгийн Орхонтуулд шилжиж ирсэн юм. Тэнд байхдаа анх өөрийн унаган адуунуудаасаа уясан. Дараа нь гэр бүлтэй болоод хадмынхаа адуунаас уясан. Манай хадам аав Коля гэж адуу сайтай хүн байдаг юм. Тэдний адуу Жаргалант угшилтай. Орхонтуул хавьдаа тэдний адуу сайн давхина шүү.
-Тэгвэл анхныхаа айргийг хэдэн оны ямар наадмаас авч байсан бэ?
- Нутагтаа байхдаа наймдугаар анги төгссөн жилээ даага уяж, сумынхаа наадамд айрагдуулж байсан. Түүний дараа 2007 онд Орхон аймгийн баяр наадмаас айраг авч байсан юм байна.
-Ингэхэд уяаны эрдмийн А үсэг заасан хүн чинь хэн бэ?
-Миний аав адуучин хүн. Би удам дагасан адуучин гэх үү дээ. Ах маань эмнэг хангал сургахдаа гаргуун байсан. Харин миний хувьд тийм ч олныг сургаж байгаагүй ээ. Нэг жил тав, зургаа дээд тал нь арвыг л сургадаг байсан.
-Одоо ямар хүмүүсийн морийг уядаг юм бэ?
-2006 оноос хойш Баярцогт захирлын морийг уяж байгаад өнгөрсөн жилээс эхлээд Даваасамбуу захирлын морьдыг уяж байна. Би нэг их олон хүний морийг уядаггүй. Өнгөрсөн жил Даваасамбуу захирлын хээр үрээг уяж дөрөв түрүүлгэж, хоёр аман хүзүүдүүлсэн.
-Хаашаа хаашаа явж наадаж байсан бэ?
-Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд явж байсан. Бас Завханд болсон хангайн бүсийн уралдаанд шүдлэн үрээ гурваар давхиулсан.
-Амжилт арвин наадсан нь хэдэн он бэ?
-2007 онд шүдлэн, соёолон дөрвөөр давхиулж, азарга тавд оруулсан. Өнгөрсөн 2014 онд Эрдэнэтийн наадамд хязаалан түрүүлгээд, даага аман хүзүүдүүлсэн. Ховдод болсон баруун бүсийн уралдаанд соёолон зургаалуулж, даага наймаар давхиулсан. Дорнодод болсон зүүн бүсийн уралдаанд азарга аман хүзүүдсэн. Энэхүү амжилтаараа аймгийнхаа есөн шилдэг уяачийн нэг болсон.
-Тэгвэл өнөө жилийн хувьд хэрхэн наадсан бэ?
-Хавар соёолон, хязаалан түрүүлгэж, шүдлэн айрагдуулсан. Мөн Булганд даага, хязаалан аман хүзүүдүүлсэн.
-2016 ондоо амжилт арвин сайхан наадаарай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Орхон аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
4 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
8 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
Сэтгэгдэл бичигдээгүй байна