Сумын Алдарт уяач Ш.Дашдорж: Саарал азаргаа соёолон үрээ байхад нь 30 бодоор авсан


Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат, сумын Алдарт уяач Ш.Дашдоржтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Та хэдий үеэс хурдан хүлгийн уяа сойлго эвлүүлэх болсон бэ?
-1990-ээд он хүртэл манайх сумын төвийн айл байлаа. Би ойн аж ахуйн байгууллагад хориод жил ажилласан, жолооч. 1990 он гарснаас хойш моринд орсон доо. Аав, ээжийн маань үлдээсэн хэдэн мал байсан л даа. Анх хурдан саарал азаргаа соёолон үрээ байхад нь 30 бодоор авсан юм. Түүний маань үр төл хурдалж давхиад намайг баярлуулж байна.
-30 бод гэдэг тухайн үед их өндөр ханш байна шүү?
-Тэгэхэд морь хямдхан байсан юм чинь. Хамгийн үнэтэй адуу авсан нь би л байх. Сумынхан маань чи морь үнэд орууллаа гэлцэж байсан.
-30 бодын үнэтэй азарга буюу соёолон үрээ их л сайн удам угшилтай адуу байж таарах нь ээ?
-Тийм, Цэдэнгийн Бямбадорж гэдэг хүнээс гурван медальтай адуу авсан. Суманд гурав орж, нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл хүртсэн адуу.
-Саарал азарганы дээд удам угшил нь хаанахын ямар адуу байсан бол?
-Дээд угшлыг нь сайн мэдэхгүй.
-Суманд гурав орсон адууг та яагаад тийм өндөр үнээр авсан юм бэ?
-Эхнэртэйгээ хоёулаа ярьж байгаад л авчихсан.
-Тэгээд та уясан юм уу?
-Уясан, хадуураад явдаггүй. Надад ирээд багийн наадамд ганц гуравласан. Ноднин 20-той хишгийг нь хүртлээ. Түүний үр төлүүд бас хурдан байна.
-Саарал азарганы үр төлүүдээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь ямар ямар адуу байна вэ?
-Хонгор халзан морь энэ хавийнхаа сумдын жижиг наадмуудад долоо орсон. 2010 онд Дүнжингаравт саарал үрээ аваачихад өнгөнд явж байгаад халтирч унаад уралдаж чадаагүй. Ирээдүйн их хурдад хоёр даага явуулсан. Хурдан байсан, гэхдээ бас л ороогүй. Нэг нь 20, нөгөө нь 34-д давхисан.
-Та 1000 долларын бооцоот уралдааныг ярьж байна уу?
-Тийм. МУ-ын Манлай уяач Содном, аймгийн Алдарт уяач Лхагваа, Оюунбаатар, Намсрай бид хэд нэг ангийнхан. Хамгийн сүүлд уяа эвлүүлсэн нь би.
-Ангийнхны нөлөө байсан уу?
-Нөлөө ч юу байхав дээ. Би чинь багадаа хурдны морь унадаг хүүхэд байсан. Цэрэгт явж, жолооч болж ирээд л сумын төв рүү орчихсон болохоос морь малд ойр л байсан хүн. Уядаггүй л байсан болохоос морь мал харж сонирхдог л байсан.
-1000 долларын бооцоот дааганы уралдаанд голдуу эрлийз дааганууд уралдаад байдаг.
-Надад эрлийз адуу байхгүй. Содном “Би аваад явъя" гээд л аваад явдаг байсан.
-1000 доллараа төлөөд оролцоно биз дээ?
-Содном л өөрөө төлөөд явдаг байхгүй юу. Алдарт хүн чинь өөр ш дээ, маниус тэнд очоод яаж уралдахав.
-Саарал азарганы эр, эм хэдэн төл байна вэ?
-Би зундаа арав гаруй юм уядаг. Сая Алтарганад хонгор халзан морь аман хүзүүдсэн. Долоо, найман медальтай морь байгаа юм.
-Энэ саарал азарганы өөрийнх нь төл үү, төлийн төл үү?
-Яг өөрийнх нь төл. Хонгор үрээ бас Алтарганад уралдаад 17-д давхисан. Бас саарал азарганы төл. Энэ Дүнжингаравт явж байсан саарал морь. Одоо 10 настай. Дүнжингаравт яваад хөлийг нь муудуулчихсан юм.
-Уяачдын галтай гэж сонслоо, олуулаа юу?
-Нууц товчоонд Хорхунаг гэж голын нэр гардаг даа. Манайх түүгээр нэрлэсэн “Хорхунагийн хүлэг” гэдэг галтай. Тогоот, Чинбат, би гэх зэрэг таван хүн байдаг юм.
-Мэдээж танд энд тэндээс удам угшил хөөж цуглуулсан адуунууд цөөнгүй байлгүй. Энэ талаар ярилцъя.
-Цус холдуулах зорилготой ганц нэг юм авдаг. Сүхбаатараас хоёр ч адуу, бор Халтар өвгөнөөс нэг үрээ авчирсан. Аймгийн Алдарт уяач Батсуурь гэдэг өвгөнөөс нэг үрээ авчирсан.
-Сүхбаатарын аль сумаас, ямар айлаас авсан бэ?
-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат, аймгийн Алдарт уяач Батсуурь гэдэг хүнээс соёолон үрээ авчирсан. Бор Халтар гээд Сүхбаатарын Уулбаяны хурдан шарга үрээтэй сонсогдоод байдаг даа. Тэр өвгөнөөс хоёр үрээ авч байсан.
-Хоёулангаар нь азарга тавьчихсан юм уу?
-Тийм. Олон адуу чоно авсан даа. Манай энд чоно нохой хэцүү. Ер нь авчраад л чононд идүүлчих харамсалтай.
-Чоно элбэгтэй учраас анд явахаас аргагүй л юм байна. Эр болгон нь анд явдаг гэхээр гайхаж байлаа.
-Манайх эндээс зүүн хойшоо 40-50 км-т нутагладаг юм. Тэнд бол гоц чонотой. Аль олигтой өөдтэй өнгөтэйг нь идчихнэ.
-Морь уяхад бэрх л юм байна.
-Тийм ээ, өвөл нь аль гайгүйгээ сумын төв рүү аваад ирчихдэг. Ойролцоогоор 14-15 адуутай орж ирдэг. Заримыг нь тэжээгээд, уяж уралдуулахыг нь уралдуулна. Энэ жилээс даагануудаа авчирдаг юм уу гэж бодоод байна. Чоно нохойноос хамгаалах зорилготой.
-Зүүн зүгийн адуунууд чоно гэж мэдэхгүй шүү дээ. Тэнд чоно мал руу дайрах биш?
-Манайхны адуу өдөр нь бэлчээд, шөнө гаднаа ирдэг болчихсон, бүр сурчихсан. Жаахан хөндийрөхөд л үүрээр цаанаас нь авчихна. Гэрийн хаяанд л идчихнэ, хэцүү.
-Хэдий үеэс морь мал нь айрагдаж эхлэв. Хэзээ сумын Алдарт уяач болсон юм бэ?
-Дөрвөн жилийн өмнө сумын Алдарт уяач болсон.
-Хамгийн том наадмын амжилт гэвэл?
-Алтаргана наадмын аман хүзүү. Дүнжингараваас гадна аймагт, Жавхлант шаргад уралдаж байсан. Дүнжингаравт уралддаг саарал үрээ тэр жил сайн байсан. Битүү адуу аваачсан. Өнгөнд 3-4-өөр гарч явснаа халтирч унаад, хүүхэд нь дахин барьж авч унаад орж ирсэн. Тэгэхэд 400 гаруй үрээ уралдсан юм.
-Сумынхаа баяр наадмаас хичнээн айраг, түрүү хүртээд байна?
-Сумын наадмын 2-3 айрагтай. Харин өвлийн наадмын олон айрагтай. Бүсийн чанартай наадамд Адрагад байсан даага дөрөвлүүлж байсан. Алтарганад аман хүзүүдсэн. Өмнөдэлгэрт бас оруулж байсан. Морь уясан арав гаруй жилийн хугацаанд 40-50-иад медальтай болсон байна. Сумын наадмын босго ч бас өндөр шүү дээ. Наадамд 60-70, заримдаа 100-гаас буухгүй морьд эргэдэг.
-Зургаан насанд зургууланд нь уях уу?
-Тийм. Энэ жил даага уяагүй.
-Танай энэ хавийнхан адуугаа тэжээх үү?
-Сүүлийн үед тэжээж байгаа. Би бас тэжээлийн уяач болж байгаа хүн шүү дээ. Бараг 2000-гаад оны эхээр уяанд орж эхлэхдээ сумын төвд овъёос, өвсөөр тэжээдэг байлаа. Гэхдээ ногоон өвс, бордоогоор түлхүү оролдоно. Анх арга учраа мэдэхгүй амьтан хүнээс асуугаад өгдөг байлаа.
-Ангийн хүүхдүүд зөвлөнө биз дээ?
-Зөвлөнө, тусална. Би голдуу идэш хоолон дээр нь алддаг юм. Мань мэт нь сурах болоогүй юм билээ. Өчнөөн жил морь уячихаад яагаад мэддэггүй юм гэж бодмоор ч, угтаа бол тийм биш юм билээ. Насаараа сураагүй гэж ярьдаг мундагчууд байдаг.
-Таны хувьд адуутай холбоотой хамгийн их сэтгэл татсан үйл явдал хэзээ вэ?
-Анх би морь уяж эхлээгүй байхдаа нэг хээр даага Батбаярыг уяж өг гэж гуйсан юм. Тэр маань их хурдан “Ирээдүйн хурд”-д явж байсан. Шинэ даага Адрагад замгүй хол түрүүлгээд, түүнээс хойш л эргэлт буцалтгүй моринд орсон доо.
-Тэр хаанахын даага байсан юм бэ?
-Өөрийн маань адууны даага. Бор Халтар өвгөний хурдан адуунуудтай уралдаж энд тэнд дийлж түрүүлж байсан. Одоо наймтай азарга болоод байгаа. Тэр дааганаас хойш өөрөө уяж эхэлсэн дээ.
-Алтарганад сая оруулсан гэсэн үү?
-Алтарганад аман хүзүүдэж ирсэн. Бас нэг соёолон үрээ маань Ойн аж ахуйн 90 жилийн наадамд түрүүлсэн. Би чинь ойн аж ахуйн салбарт олон жил ажилласан. Тэгээд их бэлгэшээлээ.
-Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна