Сумын Алдарт уяач, уран уургач, спортын дэд мастер Н.Баярцогт: Зүсэлсэнг л бугуйлдана

2016 оны 11-р сарын 01 -нд

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул, сумын Алдарт уяач, уран уургач, спортын дэд мастер Н.Баярцогттой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Өөрөө спортын дэд мастер бугуйлч. Амжилтынхаа тухай яриач?
-Улсад дөрвөн жил явж байна. 2011 онд улсад бугуйлаар түрүүлээд, 2012 онд Хэнтийн Өмнөдэлгэрт очиж дөрөвт орсон. Спортын дэд мастерын цол тэмдэгтэй. Аймаг сумандаа бол олон тэмцээнд байр эзэлсэн. Энэ жил манайх Түмэн адууны баяр хийсэн. Тэнд оролцож хоёрт орсон. Урд жилүүдэд бас байр эзэлж байсан.
-2011 онд анх аймагтаа түрүүлж байсан юм уу?
-2011 онд Дорноговьд очоод шууд л улсын тэмцээнд яваад түрүүлсэн.
-Уг нь аймагт түрүүлсэн хүмүүс явдаггүй юм уу?
-Тэр үед шууд явчихдаг байсан. Энэ жилээс л аймагтаа түрүүлсэн улсыг явуулаад байгаа. Урд жилүүдэд сайн сайн гайгүй гэсэн улсаа дарга нь аваад шууд явчихдаг байсан.
-Зарим хүмүүс хоёр гурван төрөлд ордог таны хувьд?
-Ганцхан бугуйлаараа л ордог.
-Аль аймгийн бугуйлчид ур чадварын хувьд арай илүү юм шиг санагддаг вэ?
-Харж байхад Увсынхан сайн бугуйлдаж байна. Ер нь баруун аймгийнхан сайн бугуйлдаж харагддаг. Уран уургач талдаа зүүн тийшээ сайн байна. Сүхбаатар, Дорнод гээд. Эмнэг булгуйлах талдаа мөн л зүүн тийшээ гайгүй харагддаг.
-Бугуйл хоёр төрөл үү?
-Тийм хоёр төрөл. Эхлээд явган шургуулж бугуйлдана, дараа нь морьтой хөөж бугуйлдаад нийлбэр дүнгээр байр эзэлнэ.
-Ах чинь манай аав сайн бугуйлдаг байсан. Тэрийг нь манай дүү өвлөж авсан гэсэн. Аав чинь зааж өгсөн юм уу, өөрөө сурсан юм уу?
-Аав зааж өгсөн. Манай аав залуудаа сайн бугуйлддаг байсан. Гэхдээ тэмцээнд явж байгаагүй юм байна лээ. Тэр үед тэмцээн байгаагүй ч юм билээ. Манайх эхээс гурвуулаа. Гурван залуутай. Аав гурван бандидаа бугуйл хийж өгнө гээд нэг нэг бугуйл хийж өгч байсан. Би айлын бага нь. Бид гуравт шинэ бугуйл хийж өгсөн үеэс л, хурга ишиг бугуйлдаж сурсан даа. Тав зургаатайгаасаа хурга ишиг бугуйлдаж,тоглож наадаж өссөн.
-Ур чадварын хувьд тогтож ирсэн нь хэзээнээс вэ?
-16, 17-той л болов уу. Адуу бугуйлдаад л адуунд их давхина. Уурга, бугуйл хоёуланг нь эзэмшинэ.
-Тэмцээнд бол зангийг нь мэдэхгүй адуу бугуйлдана. Амаргүй биз?
-Дандаа эмнэг хангал, бүдүүн адуу зүсэлж өгнө. Зүсэлсэнг л бугуйлдана.
-Яавал сайн тогтоож болдог вэ, яавал толгой алдахгүй хийх үү, таны хувьд ямар техник хэрэглэх үү?
-Адуунд хоёр чихний үзүүр харж л голцуу хаядаг.
-Чихний хаагуур ямар хэмжээ авчихвал орох уу?
-Хоёр чихний үзүүрийг нь хараад л бугуйл хаядаг. Бугуйл орох л юм бол явган бол ташаалдана, морьтой бол дөрөөвчилнө. Дөрөөн доогуураа хийгээд л дарж эргүүлнэ. Богино хугацаанд хурдан л тогтооно доо.
-Адуу их бяртай амьтан. Тэрийг огцом татаад л чирэгдэх эрсдэл шүү?
-Аан тийн. Хамаагүй буруу хаявал бугуйлдаа ороогдоно. Бугуйлаа зөв л эзэмшихгүй бол бугуйлдаа ороогдоод чирэгдээд явна. Гол нь бугуйлаа зөв эзэмших.
-Өөрөө олон бугуйлтай юу?
-2011 онд хадам ааваараа шинэ бугуйл хийлгүүлээд чийг нь гараагүй нойтон бугуйлтай Дорноговьд очиж түрүүлсэн. Тэр бугуйлаараа л одоо хүртэл бүх тэмцээнд явж байна даа.
-Чийг нь гараагүй гэхээр яасан гэсэн үг үү?
-Дөнгөж шинэ хийсэн бугуйл. Бугуйл шинэ дээрээ сайн. Морь мал бугуйлдаагүй, шууд хийгээд л тэмцээнд аваад явсан.
-Хэдэн алд байх уу?
-Минийх есөн алд гарантай. Энэ бугуйлаараа олон шагнал авлаа. Долоо, найман түрүү авсан.
-Морь уях тухайд?
-Морь 17-тойгоосоо бие дааж морь уясан даа.
-Анхны айраг түрүү хэдэн онд авсан бэ?
-2001 онд 19 настайдаа авсан.
-Одоогийн байдлаар хичнээн айраг, түрүү хүртээд байна. Тэдгээрээс хэд нь аймаг, сумын чанартай наадмынх вэ?
-Нийтдээ 30 гаруй айраг түрүү хүртээд байна. Аймгийнх нь хоёр, гурав. Аймагт шүдлэн, хязаалан бага адуунууд л орж байсан.
-Яг өөрсдийн унаган адуу юу?
-Унаган адуу. Аавынхаа унаган адуугаар сайхан уралдаад явж байна. Суманд бас л бага насны адуугаар дөрвөн айраг авсан. Бусад нь овоо тахилга.
-Хэдэн онд сумын Алдарт болсон гэлээ?
-Уржнан 2013 онд.
-Тэр үед хичнээн айраг, түрүүтэй байсан юм?
-30 гаруй л. Тэрнээс хойш хоёр гурван л айраг, түрүү нэмэгдсэн.
-Аавын тань өвлүүлсэн адуу нэлээн чанаржуу гэсэн. Гэхдээ үржил селекц тал дээр анхаарахгүй байж болохгүй байх. Та ер нь хэр анхаардаг вэ?
-Өөрийнхөө унаган удмаа нэлээд тордож л явдаг даа. Одоохондоо энд тэндээс адуу мал авахгүй байна. Аавынхаа удмын адуугаар л наадаж байна.
-Хамгийн баяр бахдалтай наадмын дурсамжаасаа хуваалцаач гэвэл хэдэн оны ямар наадмыг онцолж ярих вэ?
-2007, 2008 онд Хэнтийн Дэлгэрхаанд шүдлэн, даага хоёр адуутай очиж хоёр түрүүлгэсэн. Нэг л наадамд хар үрээгээ түрүүлгээд, маргааш нь дахиад нэг ойрхон уралдаанд мордож ахиж түрүүлгэсэн. Даага бас аман хүзүүдэж байсан. Тэр жилийн наадам л их сайхан байсан даа.
-Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг гэдэг. Уяач хүний хувьд сургамж болсон тийм наадам гэвэл?
-Аавын зөвлөгөөг дагана. Алдалгүй яахав, гэхдээ гайгүй ээ. Алдаа гаргавал аав хажуунаас зааж, зааварлаж хэлж өгдөг. Баяр наадмын өмнө морь чинь тэгээд байна шүү. Ингээрэй, тэгээрэй гээд.
-Хонь жилийн уралдаанууд отголчихсон байна. Өнөө жилийн уралдаануудад ямар амжилттай наадсан бэ?
-Энэ жил Хэнтийн Дэлгэрхаанд нэг шүдлэн үрээ аман хүзүүдүүллээ. Чойрт болсон Боржигон наадамдаа морьдоо ороотой оруулсан.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна