Сумын Алдарт уяач Т.Буянтогтох: Улаан, шарга хоёр соёолонг хол тасархай түрүүлгэж байлаа


Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул, сумын Алдарт уяач Т.Буянтогтохтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Та сум орон нутагтаа хэр хийморь лундаатай наадаж байв. Морьдоо давхиулсан амжилтаасаа дурсахгүй юу?
-Би 2000 онд 4-н түрүү, 28 айраг авсан амжилтаараа сумын Алдарт уяач болсон. Улаан соёолон түрүүлгэж, хээр соёолон аман хүзүүдүүлж байсан. Бас шарга соёолон түрүүлгэж, хонгор даага, улаан даага хоёрыг түрүүлгэж байлаа. Соёолон морь түрүүлгэсэн хүн тэр жилдээ хийморьтой байдаг гэдэг, нээрэн ч сайхан хийморьтой байсан юм шиг. Улаан, шарга хоёр соёолон түрүүлгэхдээ хоёуланг нь нэлээн хол түрүүлгэсэн юм. Бас Засгийн бор даага уяж хол түрүүлгэсэн юмдаг.
-Хэдэн он хавьцаа сумын наадмынхаа соёолонгийн түрүү авч байсан юм бэ?
-За тэрийг ёстой санадаггүй хэрэг ээ. Нас яваад ирэхээр жил оныг нь мартчих юмаа.
-Аргагүй ээ аргагүй. Таны адууны удам угшлыг яривал?
-Надад унаган адуу гээд сүйд болоод байх юм байгаагүй, манай аав морь уядаггүй, жирийн л малчин хүн байсан. Манай Түмэнцогтын Нямын Буд гэж хүний Уулбаяны цоохор хонгорын угшилтай хурдан хүрэн азаргатай байсан. Тэрний төлүүдийг уяж сайн давхиулж байсан даа. Хар Гомбосүрэн гэж хүний адууны хээр соёолонг авч Өвгөн ноёны наадамд очиж дөрөвт оруулж байсан. Цөөн хэдэн адуугаар уралдсан болохоос гаднаас адуу авч шалиагүй л дээ.
-Удамд уяач байгаагүй бол юу таныг хурдан хүлгийн дэл сүүл бооход хүргэв?
-Манай хадам аав Уулбаян сумын харьяат боловч Түмэнцогтод амьдардаг, их хурдантай хүн байсан. Хадам аав их сайн морь уядаг, хоёр азарга 10 хэд түрүүлгэсэн хүн. Тэднийхийг дагаж л хурдан моринд дуртай болсон доо. Би хадам аавтайгаа нэг жил сумын Алдарт уяач авч байлаа.
-Хамгийн олон айраг түрүү авсан ямар адуу вэ?
-Тэр нь олон айраг, түрүү авсан гээд байх юм байхгүй л дээ, дээд тал нь л сумандаа ганц хоёр айрагдсан адуу бий. Нэг их хол явж уралдаагүй, хонхортоо л наадсан. Түмэнцогтынхоо наадамд жил бүр уралдаж, айраг түрүү авч байсан. 1970-1990 он хүртэл сайн уралддаг байгаад сүүлийн хэдэн жил айхтар гавьяатай морь давхиагүй ээ. Сүүлийн үед зуныхаа наадамд ганц хоёрыг уяж байна даа.
-Танай хүүхдүүдээс аавынхаа уяаны эрдмийг өвлөсөн хүүхэд байна уу?
-Миний уяаны арга барил гэж сүйдтэй юм байхгүй. Тэр үед тэжээл гэж байгаагүй, цагаан өвсөөр нь зун голдуу наадмаар л уяж байсан. Ганц нэг өвөл уяж айраг, түрүү авсныг эс тооцвол өвөл нэг их уяж байгаагүй. Хэнтийн Галшард Өвгөн ноёны наадамд хээр даага 4-т оруулж байсан юм байна. Хүүхдүүдийн хувьд сонирхож уядаг ч морь нь гавьтай давхихгүй байна. Манай отгон хүү манлай Төмөр-Очирынд морь унадаг, улсын шилдэг унаач цолтой хүү байдаг юм. Энэ жил 13, 14-тэй, хойтноос мориноос мултрах байх. Энэ сайн хүнийг дагасан хүн сайн уяач болно гэж боддог.
Аль ч том наадамд Сүхбаатарын адуу хоёр гурваараа айргийн тавд орж байна
-Таны үеийн морины уяа сойлго, одоо үеийнхтэй харьцуулахад ямар ялгаа байна?
-Ялгаа гээд байх юм юу байхав, гол нь тэжээл л байна. Хөлс хүчээ авах нь авч л байна, тарлах ажлаа хийж л байна. Гол нь тэжээлээр хүч тамир оруулж давхиулж байгаагаараа л ялгаатай юм даа. Өөр нэг ялгаатай юм нь уяаны чанга, сулын тухайд бага сага ялгаа байх шиг байна. Би өөрийгөө нэг их сулхан уядаггүй, гайгүй чангахан талд нь уячихдаг гэж боддог. Гэтэл одооны адуу чанга уяа даахгүй юм шиг санагддаг. Ер нь адуу адуунаас л болно. Чанга уяаны адуу гэж байна, бас сулхан уяаных ч гэж байна.
-Ахмадууд одооны хүүхдүүд хятад шаазан шиг хэврэг болсон гэж ярихыг сонсож байсан. Түүн шиг адууны яс чанарт бас өөрчлөлт гарч байна уу?
-Байна байна. Зарим адууг хараад байхад хэврэгхэн, хөл гар нь нарийхан, шилбэ туур нь арай өндөрдүү, хөл гараа амархан авах ч шинжтэй болж. Богинохон сагалгаатай адуу хөл гараа авах нь гайгүй байдаг юм
"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна