“Дулааны хурд” уяачдын холбооны тэргүүлэгч Ө.Доржпүрэв: Удамтай адууны хурд тасардаггүй юм билээ


Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул, “Дулааны хурд” уяачдын холбооны тэргүүлэгч Ө.Доржпүрэвтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Дулааны хурд” МСУХ могой жилийг ямар амжилтаар үдээд байна вэ?
-Улиран одож буй могой жилийг манай уяачид амжилт дүүрэн үдэж байгаа. Миний хувьд уяачдынхаа холбооны тэргүүлэгч гишүүнээр гурав дахь жилдээ ажиллаж байна. Засаг дарга Баасанжав, орлогч дарга Батцэнгэл нарын тэргүүлдэг манай “Дулааны хурд” уяачдын холбоо нь нэг удаагийн “Мөнгөн морь”, хоёр удаагийн “Хүрэл азарга”-ны цомын эзэд. Холбооноос сумынхаа уяачдаа дэмжих, уяачдын хүрээг тэлэх, наадмыг зохион байгуулалттай явуулахад анхаарлаа хандуулан ажиллалаа. Ямартаа ч аль нэг уралдаан наадамд зохион байгуулалтын тал дээр санал гомдол гарахаа больсон гэж болно. Өнгөрсөн наадмаар гэхэд уралдааны замд мотоцикль дагаж замбараагүй байдал үүсдэг явдал гараагүй. 2014 онд тохиох 90 жилийн ойгоо тохиолдуулан зохион байгуулалтын ажлаа одооноос эхлүүлээд байгаа нь энэ. Мөн унаач хүүхдүүдээ 100 хувь даатгалд хамруулж байгаа. Ирэх жил иж бүрэн хамгаалалтын хувцастай уралдуулахаар боллоо.
-Таны хувьд хурд ирлэж, уяа сойлго тааруулах болсон үе хэзээ вэ?
-Миний ээж, аав малчин улс байлаа. Гэхдээ аав морь уяж байгаагүй л дээ. Миний хувьд хүргэн ахыгаа дагаж морь мал гэж гүйсээр уяаны эрдэмд шимтэх болсон юм. Ах маань цаг бусаар бурхны оронд явж, би хойчийг нь залгамжлан морь уях болоод 17 жил өнгөрчээ. Бие даан морь уяад нэг жилийн дараа буюу 1998 онд анхны айргаа амсаж байлаа. Бүрхэг хэмээх Намжилваанчигийн хөшөөний нээлтэнд Баянмөнхийн хээр гэж хурдан азарганы төл хээр азаргыг айргийн гурваар давхиулж, даагаа дөрөвлүүлж байв. Бас л азтай хэрэг шүү. Анхны айргаа ихэрлүүлнэ гэдэг. Ийнхүү хурдан тууртын сүлд хийморь ивээж, анхны амжилтаа гаргаснаас хойш сайхан л наадаж байна.
-Түүнээс хойш ямар, ямар амжилт гаргаад байна вэ?
-Сумын Алдартын болзолд тун дөхөж байгаа шүү. Арван хэдэн айраг, бага наадамтайгаа нийлээд тав, зургаан түрүү бий. Эндээс сонирхуулахад бага овооны наадамд хоёр ч удаа соёолон түрүүлгэлээ. Бас их морь түрүүлгэж, аман хүзүүдүүлж үзлээ. Есдүгээр сарын нэгэнд хоёр жил дараалан даага айрагдуулсан. Баян ходоодыг нь ч авч байсан удаатай. Сүүлийн сонин гэвэл энэ жил /2013 он/ сумынхаа наадамд азарга түрүүлгэсэн нь илүү их урам зоригийг бадраасан шүү.
Хурд ирлэсэн энэ хугацаанд миний саарал соёолон, хурдан хээр азарга, хоёр хээр морь олон удаа уяачийн баяр жаргалыг мэдрүүлсэн дээ. Хоёр хээрийн нэг нь хоёр аман хүзүүдэж, хоёр айрагдан, тахилга, сумын наадамд зургаалж байлаа. Саарал соёолон гэхэд гурван удаа айрагдсан. Эх нь Гүнд-Ухны Далигаа хурд азарганы угшилтай. Харин эцэг нь Баянмөнхийн хээрийн удамтай морь байлаа. Дүү нь ноднин хаврын жижиг наадамд түрүү магнайд хурдалсан. Үнэхээр удамтай адууны хурд тасардаггүй юм билээ. Сүүлийн үед Хэнтий чигийн адуугаар наадаад байна. Хүргэн ахынхаа бэлэглэсэн хонгор халзан азаргыг сумын наадамдаа түрүүлгэлээ, 2013 онд. Уржнан хар соёолон суманд зургаалуулж, овооны наадамд түрүүлж, Хамрын хийдэд аравлалаа.
-Сумандаа л наадаад байна уу?
-Тийм ээ. Тэр бүр хол явж чадахгүй л байна. Хамгийн холдоо Өмнөговь аймгийн Ханбогдод очсон. Дэмчигийн хийдийн суварганы наадамд хар соёолон 15, 16-аар орсон.
-Бидний яриа өндөрлөж байна. Ярилцсан танд баярлалаа.
-“Тод магнай” сэтгүүлээр дамжуулан нутгийн зон олондоо эрүүл энх, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна