Аймгийн Алдарт уяач Б.Лхагвасүрэн:Галшарынхаа хурдыг улсад гаргая, залуучуудыг уяанд сургая гэж зорьсон

2016 оны 11-р сарын 29 -нд

Хэнтий аймгийн Галшар сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Лхагвасүрэнтэй хйисэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны амьдралын 40 жил Галшар нутагтай холбоотой гэж сонслоо. Мөн чамгүй олон жил удирдах ажил хийжээ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Би Идэрмэг сумын уугуул хүн. 1967 онд цэргээс ирээд Эвлэлийн үүрийн даргаар Галшар суманд томилогдон очсон. Түүнээс хойш одоог хүртэл Галшар суманд ажиллаж амьдарч, гэр бүл зохион үр хүүхэдтэй болж, төрсөн нутаг шигээ идээшин дассан даа. Энэ нутагт Эвлэлийн үүрийн даргаас ажлын гараагаа эхлээд нэгдлийн дарга, нэгдлийн орлогч даргын ажлыг тэтгэвэрт гартлаа хийжээ. Нийтдээ нэгдэлд 40 гаруй жил ажилласан.
-Галшар суманд ямар нэртэй нэгдэл байсан юм бэ?
-“Буянт-Оргил” нэгдэл байсан.
-Удирдах алба хашиж байсан хүн хэрхэн адуу малтай холбогдох болсон нь сонирхолтой.
-Би багын моринд дуртай хүүхэд байсан. Цэрэгт явахаасаа өмнө ахтайгаа хамт морь уяж, анх сумын наадамд гурван түрүү, хоёр айраг авч хурдан морины жолоо өргүүлж байлаа. Цэргээс халагдаад Галшар суманд очиход нас ч залуу байлаа. Мөн тэр үед хэн дуртайг нь морь уяулдаггүй, захиргаадалтын үе байсан ч нууцхан ганц нэг адуу уяж, айрагдуулж үзсэн. Харин ажил албатай хүн хол явж чаддаггүй, тийм бололцоо ч байгаагүй. Ер нь овооны наадам, зуны наадам ч цөөхөн байлаа. Гэсэн ч уясан морьд маань айраг салгаагүй давхиад байдаг. Аймагт түрүүлж, айрагдаж байгаагүй ч ганц нэг адуу маань гайгүй давхидаг байснаас тэр үү, Аймгийн тэргүүний уяач цолоор 1984 онд шагнаж байсан. Сүүлд 1992 онд аймгийн Алдарт уяач цолтой болсон доо.
-Морь уях сонирхолтой залуу ашгүй сайхан хурдтай нутагт суурьшиж дээ?
-Тийм ээ. Галшар сум маань угаасаа улс даяараа хурд нь тархсан, нэрд гарсан нутаг шүү дээ. Нэг үе хүн бүр нэгдэл нийгмийн ажилд дарагдаад уяачид маань морь уях нь багасч, сумын наадамд цөөхөн морь уралддаг байв. Бай шагналд нь нэмэр болох бололцоотой хаялгатай ч хүн байхгүй болсон. Харин тэр үед хурдан морь, уяачдыг хөгжүүлэхээр сэтгэл шулуудаж сумандаа уяачдын холбоог байгуулан, өөрөө даргаар нь ажиллаж эхэллээ. Сумандаа хурдан морины хөшөө босгосон. Өвгөн ноёны наадам гэх зэрэг одоо яригддаг том, том наадмуудыг анх бэсрэг наадмын хэмжээнд зохион байгуулж, хурдан морьд уралдуулж эхэлсэн дээ. Сүүлдээ хөгжөөд бүсийн хэмжээний 3-4 жилд нэг удаа хийдэг том наадмууд болсон. Тийм ч учраас нутгийн ард түмэн намайг моринд дуртай хэмээн итгэл найдвар хүлээлгэдэг байх.
-Уяачдын холбоогоо хэдэн онд байгуулсан юм бэ?
-1981 онд дарга, нарийн бичгийн дарга, нягтлан гэсэн гурван хүний орон тоотой байгуулсан. Бид анх уяачдын холбоог байгуулахдаа Галшарынхаа хурдыг улсад гаргая, залуучуудыг уяанд сургая гэсэн зорилготой байсан. Нэгдлээс зардал томилолт өгөөд улсын наадамд Олдох, Миша гэдэг хоёр залууг явуулж байлаа. Миша нь морьдоо явуулчихаад замаасаа буцаад ирсэн. Морьд маань улсад очоод түрүүлж чадаагүй ч Галшарын нэрийг цуурайтуулж л байсан. Харин Олдох сүүлдээ Галшарынхаа нэрийг энд тэнд гаргаж эхэлсэн. Пунцагбалжир агсан тэр хоёр найз байсан юм. Одоо хоёулаа байхгүй. Тэр залуу байсан бол өдийд Галшарын нэрийг дорвитойхон гаргачих байсан юм. Уяачдын холбооны даргын ажлыг би 13 жил хийсэн. Ардчилал гарч ирэхэд нам даргаа томилдог болсон ба “Сумын дарга нь уяачдын холбооны дарга” байх ёстой тул Энхтайван гэдэг залууд албан тушаалаа хүлээлгэж өгч байлаа.
-Анхны наадмаа зохиож байсан түүхээсээ уншигчдад маань сонирхуулаач?
-Тэр үед суманд сайн л бол 50-60 морь уралддаг байлаа. Өөрөө наадмын морины комиссын дарга хийнэ. Анхны Өвгөн ноёны наадамд 500 гаруй морь мордож билээ. Урьд тийм олон морь гарахыг үзээгүй хүн чинь 300 орчим номер хийлгээд хүлээж байтал 500 гаруй морь бүртгүүлээд сандаргаж билээ. Дээр үед суманд “түргэн авахуулна” гэж бүрээ үлээн дохио өгдөг байлаа. Өмнөх шөнө нь сумын төвийнхнийг шөнөжин суулгаж оёдлын машинаар номер оёулаад маргааш өглөө нь тарааж өгсөн. Том наадам гэдгийг анх тэгж л зохион байгуулж үзсэн. Одоо ч нутгийн ард олон анхны наадам хамгийн гоё болсон шүү гэлцдэг.
-Анх хэн санаачилсан юм бэ?
-Манай аймгийн дарга Чимэдцэеэ гэж хүн байлаа. Чимэдцэеэ дарга, Лувсангомбо бид гурав уяачдын зөвлөгөөнд оролцож байхдаа “Хурдны удам нь Монголд түүхтэй Өвгөн ноёны наадмыг сэргээе. Дов нь эзэнгүй үлдлээ. Ядаж жилдээ нэг насны адуу ганц өдөр уралдуулж байя” гэдэг саналаа тавьсан. Аймгийн дарга жилдээ дуртай насныхаа адууг уралдуул гэсэн захирамж гаргаж байлаа.
-Бай шагналын хувьд?
-Дээр үед Ямаха мотоцикль гэж байлаа. Дээд тал нь түүгээр л байлж байсан. Ихэвчлэн даага өгдөг байлаа даа.
-Та цэрэгт явахаасаа өмнө морь уядаг байсан гэхээр 1960 оны эхээр байх нь. Тэр үеийн эрдэмтэй, мундаг уяачидтай хэр ойр байв?
-Манай Идэрмэг суманд Тавхай гэж морь хурдлуулдаг өвгөн байлаа. Яг угсаа нь Галшарын хүн. Тэр манай хүргэн ах байсан. Тэр хүний заавраар морийг нь унадаг, уяанаас нь элбэлцдэг, морь уядаг байлаа. Харин Галшар суманд ирээд Дамдинжав гэдэг хүнтэй танилцсан, моринд тун дуртай өвгөн байв. Би Галшар суманд даага, шүдлэн, хязааландаа түрүүлсэн азаргыг нь худалдаж авч анх адуугаа шинэ азаргаар цусыг нь холтгож сэлбэж байсан даа. Түүний үр сад одоо надад дөрөв дэх үедээ хурдлаад явж байна. “Монхор” Халтар гэж нэрд гарсан хүний хүү нь Чулуун гэж өвгөн байсан. Надаас ахмад хүн л дээ. Тэр хүнээс хул адуу авсан. Энэ хоёр хүнээс л гол адуужсан.
-Адуундаа хэр цус сэлбэдэг вэ?
-Сүүлд Донойн Цэгмидийн Бөгөний угшлын нэлээн хэдэн гүү авсан. Одоо би олон биш ч давгүй адуутай. Хүн амьтанд адуу мал зараад байдаггүй. Алба ажил хийдэг байсан учраас адуу мал зарах шаардлага надад байсангүй. Одоо харин цус холдуулах санаатай байна. Дорнодын Гурванзагал сумын Бат-Өлзий гэдэг хүнээс Тогоруугийн угшилтай хэд дэх ч үе юм, нэг азарга авчирч адуундаа тавиад байгаа. Бас Сүхбаатараас нэлээн хэдэн үрээ авчирсан. Ах дүүдээ ч өгөөд, өөрөө ч тавиад байгаа. Дээр үед бид Сүхбаатарыг дийлдэг байлаа. Одоо дийлэхээ больчихоод байгаа юм. Бид ийш нь үрээ өгдөг байсан бол эргүүлээд өөрсдөө үрээ, байдас авдаг болж байна.
-Үүний шалтгаан нь юу вэ?
-Сүхбаатарынхан адуун сүргээ хөгжүүлэх гэж их арга хэмжээ авсан байх. Хоёрдугаарт: Манай Галшар, Дархан, Баянмөнхийн адуу шуурганд уруудаад маш олноор Сүхбаатарт шингэсэн. Арван хэдэн мянган адуутай сум байлаа шүү дээ. Бүгд уруудаад хил дээрээс наашаа эргүүлж авдаг байлаа. Тэндээс зарим нь ирж чадахгүй үлдэж, алга болсон адуу зөндөө. Тэдний цус холилдож Сүхбаатарын адуу сайжирсан болов уу гэж боддог. Энэ ч ортой үг шүү.
-Таныг нэгдэл толгойлж байх үед ямар, ямар хүмүүсийн адуу дархан байсан бэ?
-Уядаг хүн цөөн. Нэг хүний адуу давамгайлдаггүй. Өнөөдөр түрүүлсэн адуу маргааш нь чадахгүй, өөр хүний адуу түрүүлдэг байсан. Оготор Балжинням, Дамдинжав өвгөн, мөн миний адуу авсан өнөөх Чулуун гэдэг хүмүүсийн адуу л давхидаг байсан. Морь сайн уядаг, гайгүй ч адуутай айлууд байсан. Одоо ч үр хүүхдүүд нь бүгд морь уяж, сайхан давхиулж байна.
-Сум орон нутгийн хурдан морьдын хөгжилд хувь нэмэр оруулсан хэмээн таныг аймгийн тэргүүний уяач болгосон гэсэн. Гэхдээ уясан морьд тань амжилт авчирсан биз дээ?
-Би улсын наадамд очиж байгаагүй. Сүхбаатар, ойр хавийн сумдаар л тэнэдэг хүн. Энэ жил гэхэд /2014 он/ тав, зургаан айраг авсан. Хамгийн хол наадсан нь аймагт очиж, хоёр айраг авсан. Залуудаа цэрэгт явахын өмнө авсан нь ч бий. Өвгөн ноёны гурав дахь наадамд будан бор морь маань дөрөвт орсон. Тэгээд анхны Их хурдын урилга өгсөн ч нэгдлийн ажил албанаас болоод явж чадаагүй.
-Таны нэр алдарыг гаргадаг өөр ямар хурдан адуунууд байна вэ?
-Энэ хүрэн азарга Зандан хүрэнгийн угшилтай. /зураг үзүүлэв/ Даага байхад нь Галшарын хөх Базар гэдэг хүнээс 600 мянган төгрөгөөр авч, аймгийн 50 жилийн ойгоор зургаад оруулж байлаа. Тэгэхэд би 17-той цэрэгт яваагүй байсан. Хязааланд нь суманд түрүүлгээд соёолон жил нь хөлийг нь авчихсан юм.
Энэ Лам шувуу гэдэг нэртэй азарга маань байна. Зүс нь яг лам шувуу шиг. Халиун алаг, саарал ч гэх юм уу. Замаар голлоод явж байхад бараг танигддаггүй, дэл нь л харагддаг.
-Хуучны зураг шиг байна. Хэдий үед байсан азарга вэ?
-1975-76 оны үеийн л адуу. Лам шувууг даага байхад нь Дамдинжав гэдэг хүнээс авч сумандаа даага, шүдлэн, хязааланд нь түрүүлгээд, соёолонд нь Баянхутаг руу төрсөн ахдаа өгчихсөн. Баянхутагийнханд удам нь их тарсан. Надад ч удам нь бий. Одоо дөрөв дэх үедээ орж байгаа адуу даа. Миний хамгийн хайртай зураг. Энэ будан морь надад олон түрүү авч ирсэн. Хамгийн олон түрүүлсэн нь энэ. Арван хэдэн медальтай. Сүхбаатар аймгийн наадамд нэг гурвалсан, Өвгөн ноёны наадамд дөрөвт хурдалсан. Одоо 16-тай морь байгаа. Мөн мөлүү чихтэй хээр шүдлэн үрээ Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Нарангэрэл гэдэг хүнээс худалдаж авлаа. Угшлыг нь сайн мэдэхгүй өөрөө шинжиж байгаад авсан. Ноднин хязааландаа суманд хол түрүүлсэн.
-Та хоёр дахь үеийн уяач уу?
-Аавын аав морь уяж байгаагүй. Манай аав л уяач байсан. Гурав дахь үе нь Батжаргал, ач хүү маань. Одоо ХААИС-д суралцдаг юм. Хүү маань сайн ч уралддаг хүүхэд байлаа. Моринд томдоод өөрөө морь уядаг болоод арван хэдэн медальтай болчихоод байгаа.
-Төр түмэн хөдөлмөрийг тань үнэлж Алтан гадас одонгоор шагнажээ. Хэдэн онд энгэрээ мялаасан бэ?
-2011 онд авсан. Ойн медаль ч олныг авсан. Эвлэлийн ажил хийж байхдаа эвлэлийн шагнал ч зөндөө авсан даа.
-Адуутай шадарласан энэ он жилүүдэд та хурдан морины талаар анзаарч ажигласнаа хэлбэл?
-Галшарын адуу хурдан нь үнэн. Монгол даяар тархсан нь үнэн. Тийм учраас тэндхийн эндхийн адуу хурдан гэж ярих үндэс байхгүй болсон. Хэн морио сайн уяна тэр нь л давхидаг болсон. Өвгөн ноён хурдан адууг бий болгосон хүн. Адууны цусыг холдуулсан. Гарцаа байхгүй сайжруулсан. Баруун аймгийн наадмуудад цөм сүргийн адуу л давхиад байна шүү дээ. Хамгийн гол нь адууны цус холдохоороо дөрөв, тав дахь үе дээрээ илүү давхидаг, сайжирдаг юм байна. Хурдан азарганы анх гарсан төл давхидаг ч юм уу, үгүй ч юм уу. Удмаа дагаж цус холдохоор давхиад байдаг юм болов уу гэж би боддог. Ялангуяа хөгшрөөд ирэхээрээ хөгшин гүү, азарганаас арай илүү төл гараад байх шиг санагддаг.
-Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна