Уяач Г.Чулуунбаатар:Адуу авсан хүн хоосордоггүй, зарсан хүн баяждаггүй гэдэг дээ

2016 оны 11-р сарын 29 -нд

Нас дал гарч яваа ч бэлэн цэцэн үг цээжинднь хадаастай буурал уяачийнхаар бид буугаад мордсон юм. Нэгэнтээ адуу мал уяж явсан Чука гуай одоо уяаны ажлаа хүү Ч.Баянбилэгтээ даатгасан гэнэ. Түүний бага хүү сүүлийн нэг жил бие даан морь уяж байгаа аж. Үүнээс өмнө шарга азаргаа шүдлэнд нь Дархан суманд айргийн таваар хурдлуулсан. Мөн Шивээд Адъяасүрэн гуайн наадамд хээр азарга тавлуулж, Баянталд зээрд морь дөрөвлүүлээд нэг хэсэг завсарлага авсан гэнэ. Ингээд энэ жилээс дахин морь уяж, хонгор халзан даагаа Дэлгэрхаанд айргийн дөрвөөр оруулсан сонинтой суух ажээ. Түүний шарга азарга Хэнтийн Дархан сумын Аюушийн шарга гэж мундаг хурдан азарганы удамтай гэнэ. Харин энэ жил айрагдсан хонгор халзан даага энэхүү шарга азарганы төл юм байна. Түүнчлэн залуу уяач Дэлгэрхаанд хонгор үрээгээ дөрөв, тав түрүүлгээд авсан нь бий. Тэгвэл Баянталд дөрөвлөсөн зээрд морь нь Хэнтийн Жаргалтхаан чигийн хээр азарганых төл. Энэ мэтээр уяачийн баяр жаргалыг мэдрүүлсэн хурдан хүлгэдийнхээ тухай бидэнд сонирхуулсан юм. Тэр бас аав шигээ адуу малны наймаа хийхээр зорин ирэгсдэд үгүй гэж хэлж чаддаггүй нэгэн бололтой. Энэ тухайгаа “мундаг уядаг нь аваад нэр сүрийг нь гаргаж байвал болоо доо. Би ч сайн уяачдын тоонд орохгүй. Гэхдээ оролдоод, энд тэндээс айрагтай наадаад л явна” хэмээн ярина билээ. Ингээд түүний аав Г.Чулуунбаатартай ярилцсанаа хүргэе.
-Говьсүмбэр аймгаас төрcөн МУ-ын Манлай уяач Цэрэндэжид агсны хоёр халзан морины бага нь таны унаган адуу гэсэн. Тэр хурдан хүлгийн удам угшлаас манай уншигчдад ярьж өгөөч?
-Цэрэндэжид агсны халзан морь эндхийн унаган адуу. Сүхбаатараас ийшээ агт тууж байхдаа нэг хүрэн гүү сольж авч, түүнээс гарсан төл нь халзан морь байгаа юм. Одоо эх хүрэн гүү нь Максын Ганбаад бий. Харин эцэг нь Галшарын хээр азарга байдаг.
-Макс Ганбаад өгсөн гүүнээс ямар ямар төл гарсан гэнэ. Сураг тавина биз?
-Сураг дуулдахгүй л юм. Нэг удаа Шивээгийн Адъяасүрэн ирээд хоёр хүрэн гүүнээс харж байгаад халзаны эхийг авъя гэсэн. Өнөөх нь 16,17-той хөгшин гүү л дээ. Тэгээд “Максын Ганбаа авах гэж байгаа юм. Нас ахисан нь хамаагүй төлийг нь л авна. Ямар үнэтэй вэ” гэж асуусан. Би саяд өгчихлөө. Тэгсэн бага банди уурлаад буцааж авна гэхээр нь “хүнд хөгшин гүү өгчихөөд яаж авахав дээ. Булаацалдлаа” гэвэл өөрийнхөөрөө зөрөөд дийлддэггүй. Ингээд уяачдын холбооны дарга байсан Ундрах, Шивээгийн Адъяасүрэнтэй Максын Ганбаа дээр очоод “би наймаа буцаж үзээгүй хүн. Уучлаарай гэхдээ хүү авна гээд байна” гэж учраа хэлсэн. Тэгсэн Чука ах аа би хүнд бэлэглэчихсэн шүү дээ гэхээр дуугарч чадалгүй л гараад ирсэн дээ.
-Цэрэндэжид гуай хэзээ танаас авсан юм бэ?
-Дарханд аман хүзүүдээд байхад нь хавчиг соёолон авсан юм. Тэр үед манай нэг банди уяж айрагдуулсан нь тэр.
-Нууц биш бол ямар үнээр өгсөн бэ?
-Бага хүү Бужаадаа “хүн гуйж байгаа бол өг өг” гэсэн юм. Дараа нь 900-д өгчихлөө л гэсэн.
-Очоод яаж давхисан бэ?
-Замбараагүй л дээ.
-22 медаль авсан гэж байсан?
-Тийм байхаа. Эднийхэн чинь цагаан сараар бүгд ирцгээнэ. Талийгаач ч бэр, хүргэчүүлээ хүртэл Чулуунбаатарынд очиж баярласнаа илэрхийл гээд явуулчихна. Хурдан сайхан буянгаа өгсөн гээд талархаж явдаг шүү гэдэг байсан. Би бас Говьсүмбэрт айргаас салдаггүй хүрэн азаргатай байсан хүн. Түүнийгээ Чойрт шар Баасан гэж хүнд өгсөн. Бас л урдаас авсан адуу байгаа юм. Ер нь хоёр, гурван ч бага адуугаа хэд сайхан давхиулаад наймаалчихсан. Адуу авсан хүн хоосордоггүй, зарсан хүн баяждаггүй гэдэг дээ. Хүн авъя гээд ирэхээр өгчихнө. Тэглээ гээд надад муу юм болоогүй. Харин ч нэр ус гаргаад хурдалбал сайхан юм билээ.
-Туувраар ирсэн адуунаас авчихдаг байсан байх нь ээ?
-Туувраас л авсан байхаа. Багийн тоо бүртгэгч Сандаг нэг унагатай гүү 300-гаар наймаална гэж манай хүргэн Загасаад хэлж л дээ. Тэгээд хүргэн “надад мөнгө байхгүй. Та авах юмуу” гэнэ. Тэр үед би нутгаас хэдэн цаастай ирсэн болохоор авчихлаа. Үүнээс нэг их удаагүй байтал нэг казак хоол гээд ирэхээр нь эхийг нь 400-д өгөөд явуулчихсан. Тэгсэн авга ах “турж үхэх гэж байгаа юм уу. Гүүгээ наймаалаад” гэж загнаж л байлаа. Гэвч наймаа л бол наймаа шүү дээ. Ингээд өнчин унагаа уяж, айргаас салж үзээгүй. Тэгсэн хавчиг соёолонд нь алга болгочихсон. Хүргэний адуу, манайхтай хамт байдаг байсан юм. Наадмаас арваадхан хоногийн өмнө олоод хүргэн маань уях боллоо. Манай дунд банди унаж хурдлуулдаг байсан юм. Би ч дуугүй байсангүй. “Та нар хонь хариулахгүй юу. Тарган азарга баллах гэлээ” гэвэл агаа би мэдэж байнаа л гэнэ. Ингээд уяад баруун өвөрт болсон наадам руу дунд бандитай хамтдаа явцгаалаа. Тэгсэн манай Говьсүмбэрийн Очирсүрэн дарга, аймгийн хянан хийж байсан Агваансүрэн хоёртой таарлаа. Би жоохон халамцуухан. Өнөө хоёр хэний азарга ирэх бол гэхээр нь “миний азарганаас өшөө юу ирдэг юм” гээд аваад хаялаа. Ингээд уралдлаа. Зургаа, долоогоор давхиж байна. Би ч нутгаас “Иж-3”-тай гарсан. Хүргэнээ сундалж аваад талбай дундуур давхиж явтал Чойрын хэсгийн төлөөлөгч Дугарсүрэнтай таарчихлаа. Бор ногоон 69 хөндлөн зогсоод өнөөх чинь бууж ирээд морь үймүүллээ гээд түлхүүр багажийг маань хураагаад авчихав. Гэсэн ч яаж ийж байгаад мотоциклио асаагаад яваад очлоо. Яаж ирэв гэнэ. Гүйж ирлээ гэлээ. Ингэж бужигнуулж байх хооронд хавчиг соёолон маань тав, зургаан зуун метр газар тасархай түрүүлээд ороод ирж байлаа.
-Тэрнээс өмнө хэд түрүүлчихсэн байсан юм бэ?
-Дааган цагаасаа л аман хүзүү, гурваар орж байлаа. Түрүү хийж үзээгүй байсан юм.
-Та шар Баасан гэж хүнд хэдтэйд нь өгчихөв?
-Бараг долоотой өгсөн байхаа. Гурван шил архи, хадагтай ирэхээр нь өгөөд л явуулсан. Ер нь миний буяныг хүмүүс их тоож авдаг байхгүй юу? Хаана ч хүнтэй мэнд устай найрсаг явахаар ажил төрөл ч аяндаа бүтдэг юм. Манайх бас хурдан угшлын шарга азаргатай. Гарсан төлүүдээс хүмүүс авъя л гэдэг юм. Хөвсгөлөөс ч ирээд авч байсан. Гэхдээ одоо бага хүүдээ адуугаа даатгасан болохоор би мэнд нь дээгүүр, мэдэл нь доогуур л болчихоод байна. /инээв/
-Танд төлөөс нь үлдсэн үү?
-Үлдэлгүй яахав. Би ч 70,80-аад адуутай байгаад салхи шуурганаар үрэгдээд, хулгай зэлгийд алдаад дуусах шив дээ. Яахав хэдэн морь үлдсэн. Уг нь дөрвөн ч гүү үлдсэнийг урт гарт нөхөр аваад явчихсан. Одоо 20,30-аад адуутай. Сүүлийн үед энэ банди л мэдэж, энд тэндээс адуу цуглуулаад байгаа юм.
-Та энд тэндээс адуу авч байв уу?
-Авалгүй яахав. Гэхдээ айхтар хурдан энэ тэрийг шилж аваагүй ээ. Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэрээс жороо морьд голдуу авсан. Би явдалтай моринд жоохон дуртай. Манай Увсынхан чинь хатируулна, жороолуулна.
-Увсад аймгийн Зүүнговь сум аймагтаа үнэлэгддэг. Ер нь таны дээдчүүл морь мал уяж байсан уу?
-Үгүй ээ уяж байгаагүй. Бид ах дүү дөрвөн гэрээрээ илгээлтээр энд ирсэн улс. Би Баруунтуруунд ирээд трактор, комбайн барьдаг байлаа. Тэгэхэд манай салбараас дөрвөн ч хөдөлмөрийн баатар төрсөн. Надад тав дахь нь болох боломж байсан л даа. Даанч энэ 0,5-аас болохгүй юу.
-Одоо хүү тань морь уяж байна уу?
-Тиймээ, сайн уяж байна. Дандаа л хоёр, гурваар давхиулдаг юм. Гэхдээ бас над шиг юм тогтоохгүй ээ. Хүн гуйгаад ирэхээр өгөөд л явуулчихна. Саяхан хөл нь доголчихоод байхад 20,30-аад даагатай уралдаад наймаар ирсэн гурван хөлтэй үрээгээ зарчихсан. Би ч арай муу наймаа байна гээд хэлээд л хаясан. Надад адуунд олдох юм нь байгаа ч огшоож уралдуулах юм нь байдаггүй л дээ. Моринд сэтгэлээ зүрхээ зориулсанд нь очоод нэр ус нь гарч байлаа болоо. Авсан өгсөндөө өлзийтэй бол боллоо гэж боддог юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна