Аймгийн Алдарт уяач Н.Доноодой: Олон жилийн дараа хүслээ биелүүллээ

2016 оны 11-р сарын 30 -нд

АХ-95 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хээр даагаа түрүү магнайд хурдлуулсан Хэнтий аймгийн Дархан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Намжилын Доноодойн баярын сэтгэгдлийг уншигч танаа хүргэж байна.
-Хээр даагаа төрийнхөө наадамд түрүүлгэсэн танд баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Нар хур тэгширсэн үнэхээрийн сайхан наадам боллоо. Улсын наадам Буянт-Ухаад болдог байхад хоёр удаа очиж наадаж байсан. Харин Хүйн долоо худагт уралддаг болсноос нь хойш анх удаа ирлээ. Монгол төрийн наадам сайхан болдог болжээ.
-Өмнө нь улсын наадамд ирэхдээ ямар амжилт гаргаж байсан бэ?
-1990-ээд оны эхэн үеэр хоёр удаа ирж байсан. Тэр үед азарга маань 17-д давхисан нь хамгийн том амжилт даа.
-Өнөө жилийн хувьд хэдэн насны морьтой ирж оролцсон бэ?
-Энэ жил хоёр даага мордуулсан. Манай хүү Бизъяа авч явсан юм. Тод манлай уяач Д.Онон бид хоёр эртний танилууд. Манай энүүгээр отор нүүдэл хийж, өвөлжиж хаваржиж байсан юм. Тэр үеэс биенээ мэдэх тул улсын наадмаас арваад хоногийн өмнө “хүү маань хоёр даагатай явлаа” гээд ярьсан. “Манай дээр ирээд буу“ гэсэн юм. Тэгээд л хүү маань Тод манлайгаас зөвлөгөө авч үрээнүүдэдээ ажил хийж байгаад мордуулсан байна лээ. Тод манлайн буянаар хээр үрээ маань төрийнхөө наадамд түрүүллээ. Үүнээс сайхан юм гэж юу байхав дээ.
-Хээр үрээнийхээ удам угшлыг танилцуулаач?
-Хээр даага Хэнтий аймгийн Мөрөн сумын харьяат Мэндбаяр гэдэг хүний адуу байгаа юм. Мэндбаяр гэж миний хуурай дүү л дээ. Хээр үрээгээ надад бэлгэнд өгсөн юм.
-Хавар уралдсан уу?
-Үгүй ээ, анхны уралдаан нь улсын наадам боллоо.
-Морь цоллуулахад ирж амжсан уу?
-Амжсаан. Төв цэнгэлдэх хүрээлэндээ ороод морио цоллуулж зогсох шиг сайхан зүйл хаа байхав. Би урьд нь “морио түрүүлгэж, айрагдуулчихаад төв цэнгэлдэхдээ цоллуулж зогсохсон. Үнэхээр сайхан байдаг байхдаа” гэж боддог байлаа. Олон жилийн дараа тэрхүү хүслээ биелүүллээ. Хурдан морь сонирхон уяж байгаа залуучууд маань ч гэсэн олон жил шантралгүй уяарай, нэг л өдөр үр шимийг үзэх болно.
-Хэдий үеэс морь уяж байгаа билээ? Танай дээдчүүл морь уядаг байв уу?
-Уянаа. Манайх хэдэн үеэрээ мал маллаж байгаа улс. Миний хувьд хурдан морь унаж байгаад хүндэдмэгцээ уясан. Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дархан сумдаараа нааддаг хүн.
-Таны уяж байсан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь...?
-Миний хүрэн азарга Дархан сумандаа гурван жил дараалан түрүүлсэн. Хөлс нь хатчихаад байхад арын азарга нь ирж байсан түүхтэй. Тэр хавийнхан андахгүй ээ. Хүрэн азарга маань манай хадам Буяндаш гэж хүний адууных. Дээд удмыг нь хөөвөл Ононмөр хавангийн адуу болно.
-Удамт хүлгүүдээрээ урамтай сайхан наадаарай. Амжилт хүсье.
-Ерөөл бат оршиг.
А.Энхжил

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна