З.Алтанцэцэг: Ар тал сайн байж л морь давхина


-“Морь уях нь төрийн хэрэг юм” хэмээн нэгэнтээ Цэвээнжав гуай хэлсэн байдаг. Тэгвэл төр түмнээ цэнгүүлэх их үйлсэд хүчин зүтгэж уяачийн ар талыг хариуцагч гэргий та ч гэсэн ямар нэг хэмжээгээр тэрхүү үйл хэрэгт оролцож буй. Та хэзээнээс энэхүү албанд зүтгэж байгаа вэ?
-/инээв/ Би Булган аймгийн Бугат сумын хүн. Манайх улаан бор адуутай айл байсан. Аав маань биднийг багад бурхан болж, гал дээр төрсөн зээ маань морь уяж, би багадаа ойр зуурын амжилд нь нэмэр болдог байлаа. Тэгж байгаад 1983 онд ханьтайгаа танилцаж, гэр бүл болоод Хангал сумын 300 гаруй адууг авч, хувьчлал болтол малласан. Насаараа адуу дагасан болоод ч тэрүү арван үнээ саа гэвэл дурамжхан, 100 гүү саа гэвэл дуртай зөвшөөрөх хүн дээ, би. /инээв/
-Олон адууны нормыг биелүүлэх гэж том алба байсан биз?
-Өө тэгэлгүй яахав. Жилдээ 11-13 тонн айраг өгөх ёстой. Тэр үед найман айл фермлэдэг байлаа. Залуу байхдаа бид хоёр жил дараалан 65 гүү саасан юм. Бас л амаргүй ажил шүү. Бусад айлууд 2-3 -уулаа зэрэг гараад сааж байхад Чулуун бид хоёр хоёулхнаа л гарна. Чулууны ахын хүүхдүүд жаахан ч гэсэн бас унага татаж өгнөө. Тэр олон гүүний саам хооронд хүүхдээ л хөхүүлж амжина. Хөхүүл хүүхэдгүй бол зогсоороо ганц аяга цай уугаад л дараагийн саамандаа гарна шүү дээ. Бусад айлуудаас нэг саам илүү сааж байж төлөвлөгөө биелүүлэх болохоор тэгж зүтгэдэг байсан хэрэг л дээ.
-Өдөрт хэдэн литр айраг өгөх ёстой байдаг юм бэ?
-Хөрөнгөө авч үлдээд өглөө бүр 150 литр айраг өгдөг байсан. Тэр их айргийг чинь исгэх гэж гурав хувааж бүлнэ. Манай өвгөний аав нь шүдэнзний мод эгнүүлж өрчихөөд л бүлүүлдэг байж билээ. Тэгж тоогоо барагцаалдаг байсан байх. Айрагнаас гадна дэл, сүүл, хөөвөрт бас төлөвлөгөө өгнө. Хавар гурван сард адуу отроос ирэнгүүт нь дэллэж эхэлнэ. Хязаалан, сувай гүүг хүртэл цэмбийтэл нь дэллэнэ шүү дээ. Манай өвгөний аав, ээж хоёр настай дээр нь нэгдлийн адуу малладаг байсан. Түүнийг нь хүртэл бид хоёр дэллэж, хөөвөрлөнө.
-Энэ их ажлын хажуугаар морь уяна?
-Тэгнэ. Өвгөн морио уяад, наадамд явчихна. Эзгүй хойгуур нь би болгоод л байдаг байсан. Гэтэл одоогийн залуучууд заавал нэг туслах уяачтай байх юм.
-Наадам үзэх боломж гарч байв уу?
-Ээ дээ, бараг л үгүй дээ. Төлөвлөгөө норм, сүү саалиндаа хоргодоод бараг явдаггүй байсан байхаа. 1990 оноос хувийн малтай болж, түүнээс хойш бол өвгөнийг дагаад хаа сайгүй явдаг болсоон. Өөрийн хүүхдүүд өсөөд моринд томдчихсон өрөөлийн хүүхдийг гуйж унуулж байгаа улс чинь хариуцлагатай байхгүй бол горьгүй. Унаач хүүхдүүдийн хоол унд, хувцас хунар гээд бэлтгэх ажил юу эс мундахав. Энэ эрчүүд чинь хүүхэд хоол ундаа идэж үү, хувцас хунараа сольж уу, хөл гар нь шалбарч уу гэдгийг ч анзаардаггүй улс. Хувцас хунарыг нь давхарлаж өмсүүлэхгүй бол адууны хөлсөнд гуяа нь түлэгдчихээд ирдэг юм шүү дээ.
-Нээрээн л тийм байх даа?
-Наадамд явж байгаа нэртэй л болохоос заримдаа морь ч үзэж амжихгүй. 1990-ээд оны эхэн үед одоотой адил машин тэрэг гэж байсангүй. Морь тэргэнд юмаа ачаад л явдаг байлаа шүү дээ. 1994 онд улсын наадамд явахдаа өвгөн хоёр томыгоо дагуулаад явчихсан. Би хоёр багатайгаа гэр сахиад үлдсэн. Тэр үед манай бага дөнгөж хэдхэн сартай нялх байсан юм.
-Танай морийг унаж байсан хүүхдүүд одоо том залуучууд болоо биз?
-Том, том хамгийн ахмад нь 48-49 настай хүн байна. Манай хурдан хээрийг л арав гаруй хүүхэд унасан гэхээр хүний өөрийн нийлсэн 60-70-аад морины хүүхэдтэй байсан байхаа. Залуухан байхад эгчээ гэдэг байсан бол одоо бүгд л “эмээ” гэнэ. Мэдэхгүй хүнд бол их олон ач, зээтэй хүн шиг л санагддаг байх. /инээв/ Хичээл амрангуут л “эмээ, би очъё” гээд л залгана шүү дээ.
-Багадаа хурдан морь унаж байсан хүүхдүүд том болоод бие даах чадвар сайтай болдог гэлцдэг. Санал нэгдэх үү?
-Үнэн, үнэн. Бие хаа тааруу айлын ганц хүү манай морьдыг унадаг байсан. Эхэндээ ч хэцүү л байлаа. Гэхдээ шантарч байгаагүй ээ хөөрхий. Тэрний хүчинд мундаг залуу болсон. Одоо хотод том компанийн захирал болчихсон байна. Морь унасан хүний ядаж л бие нь чангарна. Ер нь морь унадаг, унадаггүй хүүхдүүд бие хааны эрс ялгаатай байдаг шүү.
-Уяачдын эгнээ улам бүр залуужиж байна. Залуу уяачдын гэргий нарт хандан юу гэж хэлэх вэ?
-Ар тал сайн байж л морь нь давхина. Манай галын хүүхнүүд бүгд л моринд дуртай. Нөхрүүдээ дагаад хаана ямар наадам болно, тэнд л явж байдаг улс. Тэгж байж л хань нөхрийнх нь морь давхиж байгаа юм шүү дээ. Тиймээс залуу бүсгүйчүүдэдээ ханийгаа аль болох ойлгож дэмжиж байгаарай хэмээн захих байна даа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
"Тод магнай" сэтгүүл Орхон аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна