Уяач Н.Даваадорж: Манай нутаг мод ихтэй, морь уяхад бэрх газар


Завхан аймгийн баянхайрхан сумын уугуул, уяач Н.Даваадорж гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Унасан нутаг, угаасан ус бага насны дурсамжаар яриагаа эхэлье?
-Би Баянхайрхан сумын нутаг Номхоны өвөр гэдэг газар төрсөн. Эхээс хоёулаа. Миний эцэг лам хүн байсан гэнэ лээ. Би аавыгаа мэддэггүй юм. Ээжээрээ овоглож өдий хүрлээ дээ. Биднийг хүүхэд байхад амьдрал хүнд, одоогийнхтой харьцуулахааргүй байлаа. Амьдрахын эрхэнд айлын мал маллаж, гуталгүй даарахдаа хөл дээрээ шээгээд дулаацуулж байсан өдөр ч бий.Одоо цаг сайхан болж залуучууд маань л их залхуу болж байна даа.
Би амьдралдаа архи ууж үзээгүй хүн. Тэгэхэд одоогийн залуучууд олсон хэдэн төгрөгөөрөө архи л уух гэх юм.
-Хэзээнээс морь мал уях болсон юм бэ?
-Адуутай болох санаатай Ургамалын нэг залуугаас ганц гүү худалдаж аваад түүнээс гарсан хүрэн үрээг манай хүү уяж Тэс сумын 20 жилийн ойд их хол түрүүлгэсэн юм. Тэгэхэд байнд нь нэг хул даага өгсөн. Түүнийг хүрэн үрээтэйгээ уяж нэгийг нь түрүүлгэж нөгөөг нь аман хүзүүдүүлж байлаа. /Хүрэн хязаалан нь түрүүлж, хул шүдлэн аман хүзүүджээ/ Дараа жил нь хүрэн соёолон гурван үрээнд шахуулж гурвалсан. Мөн нэгдлээс хувьчлалаас авсан халтар азарга Өндөрхангайд түрүүлж, төл жижиг хээр морь Тэс суманд нэг түрүүлж нэг айрагдсан. Ийнхүү адуу мал сайхан өсч үржиж байтал адуугаа бүгдийг нь хулгайд алдаад урам хугарсан шүү. Ер нь манай нутаг мод ихтэй морь уяхад бэрх газар. Манай нутагт уяж байгаа морь мод руу нэг орчихвол хэд хоног олдохгүй. Түүнээсээ болоод уяа нь алдраад амжилт гаргах аргагүй болдог юм.
-Танай нутагт зард гарсан ямар хурдан хүлгүүд байв?
-Баянхайрханы Төөмөөгийн хүрэн хар, Тэсэд Нагааранзын хүрэн халзан гэж яригдаж байлаа даа.
"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна