Аймгийн Алдарт уяач Л.Дамдинсүрэн: Адуу, хүн хоёр нь их өөр болоод байгаа юм шиг санагддаг

2016 оны 12-р сарын 21 -нд

Хэнтий аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Л.Дамдинсүрэнтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны нагац ах шүлхий Лувсанцэрэн уяа сойлго тааруулсан уяач нэгэн байсан гэнэ. Тэгэхээр манай уншигчдад дээдчүүлийнхээ тухай ярьж өгөөч?
-Лувсанцэрэн гэж бүсийн жас адууны нярав явлаа. Цагтаа жас адууг малладаг, уядаг нэгэн байсан юм. Бас хонь маллана. Өөрөөр хэлбэл, хурал хурдаг, жастай газрын адуу малладаг гэсэн үг л дээ. Миний мэдэхийн хурдан хар морь, сайхан зээрд азаргатай. 1930 он хүртэл олон жил уяа сойлго тааруулж байгаад өөд болсон. Шүлхий гэж хоч нь байгаа юм. Харин миний аав Лувсаншарав морь мал уяхгүй, бүсийн хийдэд унзад хийдэг лам хүн байлаа. Хожмоо шашин ном хэцүүдээд ирэхийн үед хар болж малчин болсон. Би өргөмөл хүү нь. Багадаа өргөж авсан ээжийн ах Лувсанцэрэнгийн уясан морьдыг унаж хурдлуулдаг байлаа.
-Тэгвэл бие даан морь уях болсон үе хэзээ вэ?
-Үеийнхнээ бодвол би хожуу морь унасан хүн. 10 нас хүрч байж хурдны морь унаж эхэлсэн. Ингээд 1945 онд дөрөвдүгээр ангиа төгсөөд сургуулиас гарч хөдөө мал маллаж, 18-тайгаасаа бие даан морь уях болсон. Тэгэхэд Лувсанцэрэн ах гурван гүүтэй зээрд, хүрэн азарга нийлээд 10-аад адуу надад өгч, би “хувийн өмчтэй” болж байгаа юм. Ах Янтай Дэндэвийн хүү Наваандоогийн адууны жас адуунд байсан хоёр хээр болон зээрд гүүнүүд гээд нэлээн хэдэн адуу авсан байсан юм. Ингээд би жас адууны эхтэй, "Шөвөг" Пунцаг адууны эцэгтэй зээрд азарганы үр зээрд мориор анх уяа эхлүүлж байв. Гэхдээ айхтар сайн хурдлуулж чадаагүй л дээ. Ер нь 1963 он хүртэл 10 жил айраг, түрүү авч чадахгүй л явлаа. Би чинь 1956 онд "Оч" нэгдэл гэж байгуулагдахад анхны гишүүнээр элссэн юм. Түүнээс хойш гурван жил хэртэй нэгдлийн мал маллаад 1958-1975 он хүртэл нэгдлийн нягтлан, 1975-1986 он хүртэл Үржил станцад нягтлан, 1986 оноос эхлээд эргээд Мөрөн сумандаа нягтлан хийж байгаад 1991 онд тэтгэвэртээ гарсан. Тоо бодсон л хүн явлаа.
-Тэгвэл анхны айраг, түрүүгээ хэзээ амсаж байв?
-Ингээд зээрд морины үеэс хурдлах янзтай болсон л доо. Зээрд морио хоёр, гурван жил хурдлуулаад Санжидмолом гэж хүнд зарчихсан юм. Тухайн үед чинь малаар солино шүү дээ. Тэгэхэд Гэдээн Цэгмидийн адуугаар нааддаг байлаа.
-Гэдээн Цэгмид гэж хэн билээ?
-Галшарын Дагмид угшлын адуутай гэдээн Цэгмид гэж манай хадам аав байгаа юм. Хадмынхаа адуунаас шаргач гүүний төлийг авч азарга тавиад Гэдээн Цэгмидийн ухаа азаргатай болж байлаа. Гэхдээ энэ азаргыг уяж шалиагүй ээ. Үүний дараа Баянхутагийн Жигээ Дамбадаржаагийн хүргэн Баян-Овоогийн Гүрцэдэн гэж хүний хурдан бор азарганы үр бор үрээг авч азарга тавьсан нь төл сайтай байсан. Өөрөө айхтар давхиагүй ээ. Бас 1962 онд Галшарын Шандангийн Лхаязав гэдэг хүнээс халтар үрээ авсан нь аймгийн наадамд нэг л удаа наймд орсон. Мөн Баянмөнхийн Жийбэг Пунцагийн хээр азаргыг 1966 онд авч, төл хонгор даага нь суманд гуравлаж, соёолон зээрд морь аймгийн наадамд тавлаж байлаа. Жийбэг адуу Баянмөнхөөр их тарсан л даа. Сүүлд манайхны Сахаа Дондог гэдгийн халзан азарга Хоролын Шагдарсүрэн гэж хүнээр дамжин манай нутагт ирсэн нь Жийбэг Пунцаг адуу байгаа юм. Бас Данзангийн халзан азарга байна. Хоёулаа манай суманд их олон айраг, түрүүтэй хурдан буянгууд даа. Ер нь надад олон сайхан хурдан адуу заяасан. Жигээ Дамбадаржаагийн улаан азарга улсад хоёр удаа дөрвөлсөн. Тэгэхэд Төсөгийн Чүлтэмийн шарга азарга улсын наадамд нэг жил хоёр удаа гурваар хурдалж байлаа. Тэр шарга азарганы осгон үр зээрд азаргыг би авсан юм. Төсөгийн Чүлтэм зээрд азаргаа өгөхдөө “Энэ азарга өөрөө давхихгүй ч үр нь давхих байхаа” гэж хэлж билээ. Гэхдээ надад удаагүй ээ, жил тойрон болоод үхүүлчихсэн. Харин үр хонгор азарга даагандаа суманд гурвалж, түүний төл хонгор морь сум, аймагтаа айраг, түрүү алдаж үзээгүй. Дараагаар нь Балдансанжаа адуугаар нэг үе наадсан юм байна. Шөвөг Пунцагийн дүү Галшарын Балдансанжаа гэж их нэртэй уяач явлаа. Балдайн Санжаагаас Жанчиврэнцэн хүрэн азарга авч, тэрний үр хоёр хээр морь надад ирсэн нь сайхан давхисан. Өнөө л Жийбэг адууны эхтэй. За бас Баянхутаг сумын Лувсанцэвэг гэгчээс Донир адууны хул үрээ аваад, 1971 онд аймагт түрүүлгэсэн. Тэгэхэд Лувсанзэвэг зээрд, хээр, хул гурван үрээнээс сонгоод ав гэсэн юм. Намайг хулыг нь сонгоход өвгөчүүл “энэ Дамдинсүрэн мууг нь л авчихлаа даа” гэж ярьцгааж байсан гэдэг. Гэтэл өнөөх нь надад ирээд хурдлах нь тэр.
-Нөгөө хоёр нь хурдалсан болов уу?
-Нөгөөдүүл нь уралдаж байна л гэж дуулдаагүй. Лувсанцэвэг чинь цагтаа их сайн Донир адуутай явсан хүн шүү дээ. Миний адууны түүх ингээд дуусахгүй. Баянхутагийн Оонон харын угшилтай хар азаргыг уядаг байлаа. "Ямаа" Гомбоогийн адуу байгаа юм. Хар азарганы үр хээр морь, хул үрээ, хонгор даага сумын наадмаас олон удаа айраг түрүү авч байсан. Оонон хар нь Галшарын адуу л даа. Үүний дараагаар Баянхутагийн Дамдингийн Доржпаламын адууны угшилтай, манай Мөрөн сумын Батхишигийн саарал азарганы үр хул азарганд гүүгээ хураалгаж хэдэн сайхан төл авсан.
Жаргалтхаан сумын Өөжийн Жамъянгийн хар азарганы төл хар морийг манай хүргэн Ганбаатар аймагт соёолон түрүүлгээд, хязаалан айрагдуулсан. Тухайн үедээ бас үнэтэй авч байлаа. 1991 оны 8000 төгрөг гэдэг их мөнгө шүү. Мотоцикль 6200 төгрөг байснаа үнэд ороод 8000 болсон үе. Түрүүлдэг хул үрээг 1000 цаасаар авч байлаа. Дараа нь Баянхутагийн Оорой Энхээгийн Галшар адуунаас Норов хүрний угшлын гэх хонгор даагыг авсан. Жаргалтхааны Чанцалаас үрээ авч азарга тавьж байсан гээд би ч авах дуртай хүн дээ. Дорнод аймгийн Булган сумаас Тулгаагийн адууны халтар азарга, сүүлд Мөрөн сумын Дугардоржийн хүрэн халзан азаргыг ч авлаа. Тэгээд халзан азаргаа аймаг, суманд аль алинд айрагдуулж үзлээ. Манай Мөрөн сумын шилийн сайн азарга байлаа шүү дээ. Тэрний үр Жигээ Дамбадаржаагийн эхтэй бор азарга одоо манай хүүд бий. Бас адуундаа, Босоожамсрангийн адуугаар “бүл” нэмж явлаа. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын үрүү Лхагваа гэгч Босоожамсрангийн удмын соёолон үрээ өгсөн юм. Ийнхүү дэлгэрэнгүй ярьж байгаа маань учиртай юм шүү. Би дандаа гаднаас тэр дундаа Баянхутаг, Галшар, Баянмөнхөөс их ч адуу ачууллаа. Сайн ч адуутай улсаас авсан. Тэр утгаараа хожим хойно хэрэг болог гэж бодоод ийнхүү ярьж байна.
-Хэдэн оны аймгийн Алдарт вэ?
-2007 оны аймгийн Алдарт уяач байгаа юм. Уяа эвлүүлээд гуч, дөчөөд жил болохдоо мөн тооны айраг, түрүүтэй наадсан байна. Би адууг аваад л байвал хурдлаад л байна гэж боддог юм. Эсрэгээрээ зараад байвал хурдлахгүй байх вий гэж эмээнэ. Тиймдээ ч залууст байнга л хэлдэг. Тэр утгаараа гадагшаа нэг их адуу гаргадаггүй. Мэдээж бэлгэнд бол өгөлгүй яахав.
-Хүүхдүүдээс тань морь уяж байна уу?
-Хүргэн Ганбаатар, хүү Эрдэнэболд нар маань уяа сойлго тааруулж байна. Манайх хоёр хүү, дөрвөн охинтой. Эднээс хүү маань аймаг, сумандаа айраг, түрүүтэй наадчихдаг удам залгасан уяач байгаа юм. Бид хамтдаа амьдардаг. Одоо ч миний нас яваад морь уях нь өнгөрөөд байна. Бидний үед цагаан өвсөөр л адуугаа болгочихдог байлаа. Хараад байх нь ээ, энэ нь одоо хоцрогдсон бололтой. Дээхнэ өвс ногоо ч шим тэжээлтэй байсан юм уу, бэлчээрээр л малаа таргалуулчихдаг байв. Бид чинь айхтар их эцэнхий болтол нь уяж байгаад уралдуулчихдаг байлаа. Одоо өөр байна шүү. Энэ байгаль дэлхий өөрчлөгдөөд байгаа юм уу, эсвэл адуу нь их өөр болсон ч юм уу. Ер нь адуу, хүн хоёр нь их өөр болоод байгаа ч юм шиг харагдах юм байна. Би нэг удаагийн давхил дээр тарган соёолон гаргачихсан юм. Тэгэхэд Галшарын "Ангасай" Банзрагч өвгөн улсад саарал азарга түрүүлгэчихээд хэлж байлаа. “Чиний энэ тарган соёолон модтой юу. Модгүйд орно уу гэхээс дээгүүр орохгүй ээ. Морин соёолонг далангүй уяж байж цагаан юманд оруулдаг” гэж. Гэтэл одоо тиймгүй байна. Миний үеийн арга барил буруудаж мэдэхээр байна шүү. Энэ жил нэг гайгүй давхилтай үрээ байсан юм. Тэгсэн би “наадах чинь хүч нь явчихаж дээ. Сунгаад яахав дээ” гэж хэлээд сунгалгүй уралдуулаад буруудсан уу сумандаа мордуулсан ч шалиагүй. Ер нь энэ тэжээж байгаа адуу гаднах хүч нь байхгүй болсон ч дотуураа тамир суучихдаг бололтой. Ямар сайндаа л хамаагүй “донгосохоо” болиод байгаа.
-Та аймагтаа л уралдаж байв уу?
-Тиймээ. Аймаг, сумандаа л наадаж байлаа. Одоо ч Мөрөн, аймгийн наадмаар очно. Сүүлд 2013 онд Мөрөнгийн 90 жилийн ойгоор хүүгийн маань шүдлэн үрээ зургаалсан.
-Бидний яриа өндөрлөж байна. Яриагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар жаргаамаар байна?
-Хурдан тууртын хийморьт сүсэлсэн он жилүүд сайхан дурсамжийг үлдээсэн байна. Хурдан морь уяж сойх энэ арга ухаанд суралцахад "Шөвөг" Пунцаг, Гомбодорж нарын өвгөчүүл их тус болсон. Сэтгэл харамгүй хэлж зөвлөдөг байлаа. Мэдээж уясан морьдоо мордуулсан наадам болгон сайхан. Түүнээс 1971 онд аймгийн наадмаас айраг авч, 1979 онд Ганбаагийнхаа хар морийг хязааланд дөрөвлүүлж, соёолон уяж түрүүлгэж байлаа. Би чинь 1965 оноос хойш тасралтгүй морь хурдлуулсан хүн. Нэг наадмаар нэг насанд хоёр, гурваар нь оруулж байсан сайхан үе ч бий. Дээр хэлсэн дээ, нягтлан хийж явлаа гэж. Ажил, морь уях хоёр давхцах гээд хөөрхөн сандаргадаг байлаа шүү дээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Урт насалж, удаан жаргаарай.
-Нутаг орныхоо хурдан морины түүхийн нэгээхэн хэсгийг бичилцэж, энэ тухайгаа “Тод магнай” сэтгүүлийн хуудсаар дамжуулан ярьсандаа баяртай байна. Баярлалаа, та бүхэнд.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна