Аймгийн Арслан, уяач Л.Батжаргал: Бэлхийн Улаан-Өндөрийн наадамд халзан азаргаа айрагдахад өөрөө түрүүлж үзсэн


Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат, аймгийн Арслан, уяач Л.Батжаргалтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Уулзаж байхад удам залгасан уяачид олон таарч байна. Та бас удам залган уяа эвлүүлж байгаа юу?
-Би айлын өргөмөл хүү. Өсгөсөн аав Лувсандорж гэж хүн бий. Харин төрсөн аав маань Иххэтийн Самбуу гэж насаараа адуу малласан, аймгийн Алдарт уяач хүн байлаа. Хоёр аав маань нэг нутгийн улс. Ухаантай эрчүүд дээ. Нэг нь үр хүүхэдгүй найзаа хүүтэй болог гэж намайг өргүүлсэн бол нөгөө нь ах дүүсээс нь холдуулаад яахав гэж байнга л холбоотой явж ирсэн. Би чинь 1250 адууны захад өслөө шүү дээ. Тэгэхэд зуны амралтаараа төрсөн гэртээ очдог байсан юм.
-Аавын тань нэрийг гаргасан ямар, ямар хурдан хүлгүүд байсан бэ?
-Аав нэгдлийн болон өөрийн морь аль алийг нь уяна. Сүүлийн хэдэн жил хонгор зээрд азарга нь их хурдалсан. Иххэт суманд хэд хэд айрагдаж түрүүлсэн байх шүү. Бас Жонон хонгор гэж нэг хонгор морь шүдлэндээ Далангийн 80 жилийн ойгоор түрүүлж, Иххэтдээ хэд хэд айрагдсан. Хар морь нь ч сумандаа айргаар л давхина. Соёолонд нь би Адилбиш гуай нэрэмжит бүсийн наадамд гуравлуулж явлаа. Харин өөд болсноос нь хойш бид залгаад уяж байна.
-Бие дааж морь уяад удаж байна уу?
-Шивээговь сум 1989 онд байгуулагдахад энд нүүн ирсэн юм. Тэгээд долдугаар ангийн хүүхэд намар нь хязаалан зэгэл морио уяж, Шивээгийн анхны наадамд түрүүлгэсэн. Ингэж уяачийн гараагаа эхэлж байлаа. Би чинь Иххэтээс адуу мал авчраагүй. Чөдрийн хоёр морьтой ирснээ Шагдар гэж хүний уяанд уячихна. Өөрөө уяа гэр хоёрынхоо хооронд өдөртөө хэд л бол хэд алхана.
-Зэгэл морь чинь Иххэтийн морь уу?
-Үгүй ээ. Манайх наашаа үхрээ туугаад ирэхэд аав нэг хул морийг түшигтэй гээд унуулаад явуулсан. Их гоё морь л доо. Тэгээд өнөөхөө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нэг адуучин ахтай шүдлэн үрээгээр сольсон юм. Ийнхүү зэгэл морь миний болж, хожмоо олонтаа айраг түрүүгээр хурдалж намайг баярлуулсан. Үүнээс нэг их удалгүй 1993 онд нутгаасаа адуугаар авчирч, Адъяа ах бид энэ тэндээс ч адуу цуглуулж эхэлсэн.
-Нутгаасаа ямар ямар удам угшлын адуунууд авчирсан бэ?
-Адилбиш гуайн Идэр зулын төл шарга азарга манайд байсан. Идэр зулыг Адилбиш гуай Айрагийн Намжилсүрэн гэж хүнд өгөөд, тэндээс манай аав нэг шарга үрээ авч азарга тавьсан. Тэр шарга үрээний төл шарга морийг би найздаа зарсан нь мөн л олон айрагдсан. Шарга азарганы төл тиймэрхүү хэдэн сайхан шарга адуунууд байлаа. Мөн Дугарын Цэндийн саарал гэж манай Иххэтийн хурдан азарга байв. Түүний төл зээрд үрээ надад ирж хурдалсан. Нарангэрэлийн хурдан цавьдар азарга нь Доргиогийн цавьдар гэж Доргио гэж хүнийх байсан юм. Цавьдар азарганы угшилтай хэд хэдэн багачуул адуу бас байлаа.
-Иххэт хурдтай Алтанширээтэй залгаа шүү дээ. Тэндээс цус сэлбэж байв уу?
-Алтанширээгийн Алдарт Бужаа Бадарчин манай аав хоёр найзууд байсан. Бие биедээ ганц нэг адуу бэлэглэнэ. Эндээс нэг бор манайд ирсэн нь будангуудын угшилтай. Харин би энд ирээд Иххэтийн 70 жилийн ойгоор уяачдын наадамд барилдаж түрүүлдэг юм. Тэгсэн Майхант гэж Иххэтийн Засаг дарга хурдан хул азарганыхаа төл хул үрээг түрүү бөхийн шагналд амласан. Түүнээс хоёр гурван жилийн дараа өнөө хул үрээгээ авах гээд очсон алдчихсан. Энэ гурван үрээнээс дуртайгаа ав гээд үзүүллээ. Ингээд би Мөнхөөгийн зээрд гэж азарганых нь төл халзан үрээг авчирч, азарга тавьсан. Халзан азарга надад нэг айрагдаж өгөөд, хоёр удаа зургаад орж, хоёронтаа есөөр орсон. Дараа нь би Дундговийн Сайхан-Овоо руу найздаа зарчихсан. Тэнд очоод дөрөв, тав айрагдаад, нэг түрүүлсэн гэсэн.
-Эндээсээ адуу авсан уу?
-Намайг начин болоход Адъяа ах энэ нутгийн адуунаас дөрөв таван унага үзүүлж, нэгийг нь бэлгэнд ав гэсэн юм. Би намар нь үзэж байгаад хүрэн даага авч, газар дээр сургаж уяад, Мягмар агсны нэрэмжит дааганы уралдаанд тавлуулсан. Дараа нь аймгийн заан болоход Адъяа ахын хүү аймгийн Алдарт уяач Нямхүү дүү маань бас нэг хүрэн даага бэлэглэсэн. Даанч би уяж байгаад шүдлэнд нь хөлийг нь жоохон болиулчихсан. Үүний хойно Адъяа ахтай наймаа хийж, хэд хэдэн дааганаас үзэж байгаад хүрэн цавьдар даага авсан. Манай сумынхан Бэлхийн Улаан-Өндөр гэж хайрхныг жил болгон тахидаг юм. Энэ тахилгаар хүрэн цавьдар даагаа айрагдуулсан. Ер нь Адъяасүрэн ахын цэвэр монгол адуунуудтай.
-Аймаг, сумын наадмаас хичнээн айраг түрүүтэй болоод байгаа вэ?
-Хар морио улсын бүсэд оруулаад, хээр шүдлэн Хэнтий аймгийн урд бүсийн наадамд аман хүзүүдүүлж, сумынхаа наадамд дөрөвлүүлсэн. Зэгэл морио сумын наадамдаа түрүүлгэсэн бол Адъяа ахын адууны буурал үрээг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 10 жилийн ойгоор аман хүзүүдүүлсэн. Харин уурхайн 25 жилийн наадамд Нямхүү дүүгийнхээ адууны хул үрээг түрүүлгэлээ. Дээр нь багачуулаа овооны наадамд хэдэнтээ айрагдууллаа. Морь уясан энэ он жилүүдэд иймэрхүү амжилттай.
-Тэгвэл бөх барилдаад ямар, ямар амжилт гаргаад байгаа вэ?
-Энэ онд аймгийнхаа наадамд түрүүлж, аймгийн Арслан боллоо. Үүнээс гурван жилийн өмнө аймгийн заан, 2008 онд аймгийн начин болсон.
-Одоо ид барилдаж байгаа юм байна, тийм үү?
-Дур уяа голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэхчилэн чадах чинээгээрээ зүтгээд л явна.
-Дээхнэ үеийн хүмүүс морь, бөх хоёр нэг саванд багтдаггүй гэлцдэг. Гэхдээ өнөөдөр бөхчүүдээс маш олон хүн морь уяж байна. Мэдээж амаргүй биз?
-Морь уячихаад барилдана гэдэг хэцүү л дээ. Морийг чинь адаглаад л урд шөнө нь гардан манаж хонох ёстой. Бөхийг энэ зовлогоор “үзэх” бол морийг оюун ухаанаар уяна л даа. Би нэг уулын наадамд зэгэл морио түрүүлгэж, өөрөө барилдаад түрүүлсэн. Дараа нь Бэлхийн Улаан-Өндөрийн наадамд халзан азаргаа айрагдахад өөрөө түрүүлж үзсэн. Үүнээс өөрөөр ингэж давхцаж байгаагүй.
-Аль нь илүү кайфтай санагддаг вэ?
-Морио айрагдаж түрүүлэхэд илүү сэтгэл хөдөлдөг. Өөрийн эрхгүй хамрын самсаа шархираад л ирнэ шүү дээ. Харин өөрөө барилдаад түрүүлбэл “за боллоо” гэж тайвширна. Муу барилдвал ёндоогүй өдөр байлаа л гэж боддог. Түрүүлчихээд гүйж байгаагүй хэрнээ морь айрагдаад ирэхэд тэнхээ мэдэн гүйчихсэн байхыг яана. Даралт ихтэй хүн бол цус харвачихаар л гүйнэ ш дээ.
-Бөхийн удамтай юу?
-Манай ээжийн талд Мэндбаяр, Уламбаяр гэж хоёр заан байсан гэж ярьдаг юм. Ээж маань их том биетэй, бяртай ч хүн байсан. Харин аав маань үг дуу цөөтэй. Тухайн үедээ ажил хөдөлмөрөөрөө тэргүүлж байсан ч шагнал энэ тэр авч байгаагүй. Тэгээд ардчилал ялсны дараа аавын тухай “Энгэрээ цоолоогүй баатар” гэж хөрөг нэвтрүүлэг хийгдсэн. Тухайн үед сурвалжлагч “та олон жил адуу малласан хүн байна. Арга туршлагаасаа яриач” гэсэн “би уургалаад, Цэдэв ноцооно доо” гэж ярьсан гэдэг. Ээж маань ямар ч эмнэг морь байсан давхиад л ноцдог байсан. Ер нь ээж аавын талынхан аль аль нь том биетэй улс. МУ-ын Манлай уяач Гончигжавын Алтангэрэл бол манай аавын төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм. Бас л том биетэй хүн шүү дээ.
-Адуутай нөхөрлөсөн эр хүний хувьд хамгийн бахтай наадсан наадмын дурсамжаар яриагаа өндөрлөцгөөе?
-Зэгэл морио түрүүлгэсэн тэр наадам одоо ч үнэ цэнэтэй санагддаг. Тэгэхэд морины хүүхэд олдохгүй байна гэж хүн гуйгаад морь унасан юм. 15,16-тай, үеийнхнээсээ жоохон жинтэй нөхөр байгаа ш дээ. Ингээд уралдаад нэлээн хойхнуур яваад ирсэн морь маань түрүүлчихсэн байж билээ.
-Үүн шиг баяр жаргал мэдрүүлсэн наадам олон байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна