ТӨРИЙН НААДАМД ДӨРВӨНТӨӨ АЙРАГДСАН ГҮНТИЙН НОГООН ХЭМЭЭХ ХУРДАН ХҮЛГИЙН ТУХАЙД


Төр түмнийхээ их баяр цэнгэл наадамд дөрвөнтөө айрагдан олноо “Гүнтийн ногоон” хэмээн алдаршсан хурдан хүлгийг “Цуутай хүлгийн аатай түүх” буландаа онцоллоо. Нэгэн үеийн цуут хурдан хүлгийн удам угшил тодорхой бус ч Галшар адуу хэмээдэг. Бид нийслэлийн Алдарт уяач Жалбуугийн Гансүхээс хурдан хүлгийнх нь талаар тодруулснаа сийрүүлэн хүргэж байна.
Би /хуучнаар Засагт хан аймгийн Хошууч мэргэн бэйсийн/ одоогийн Завхан аймгийн Отгон сумын Баянбулаг баг/бригад/-ийн нутаг Таван буур хэмээх газар төрсөн. Ядуу ард Жалбуугийн ууган хүү.
Манай сум, миний төрж өссөн нутаг бол Монгол түмний шүтээн төрийн тахилгатай оройн дээд Очирваань хайрхан Отгонтэнгэр уул оршин байдаг үзэсгэлэнтэй сайхан Буянт, Шар усны голоос Завхан гол эх авдаг уул ус нь тэгширсэн ургамал ан амьтан элбэгтэй билээ.
Миний удмынхан угаасаа малчин гаралтай нутаг орондоо адуу малаа өсгөн үржүүлж ашиг шимийг хүртэж ирсэн. Өвөг эцэг Борын Пүрэвжав анх удаа сумаасаа улсын сайн малчны анхдугаар /хурал/ зөвлөгөөнд оролцож Улсын сайн малчин цол хүртсэн. Мөн Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж тухайн үеийн нам төрийн тэргүүн Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан, Г.Бумцэнд, С.Янжмаа, Ч.Сүрэнжав, С.Лувсан нартай зургаа татуулж төрийн шагнал хүртсэн юм. Нутагтаа “малчин Пүрэвжав” гэж алдаршсан. Өвөө маань адуу малд хайртай, морь сайн таньдаг, өөрөө уяж сойдог нэгэн байлаа.
Түүний хурдан хээр нь сум орон нутагтаа олон жил дээгүүр давхисан жижгэвтэр биетэй, хийц галбир сайтай, урт сайхан чихтэй, хөнгөн гоё морь байсныг бага жаахан байхдаа мэдэх юм.
Миний төрсөн эцэг Дорлигжавын Жалбуу, ээж Пүрэвжавын Лхамжав нар малчин улс. Өөрийн адуу малаа өсгөн үржүүлж ирсэн бөгөөд голдуу орлог зүсмийн адуутай. Олон ам бүлтэй тул зуны цагт гүүгээ барьж айраг исгэдэг, мөн нэгдлийн гүү сааж нэгдэл амралтанд өгдөг байлаа.
Манай адуунаас Ганбаагийн Ягаан үрээ сумандаа түрүүлж байсан. Мөн хурдан хээр, жороо бор гээд сайн морьд орон нутагтаа дээгүүр давхиж байсан түүхтэй. Манай өвөг эцэг болон манайхан сум нэгдэлдээ 2-3 удаа мал сүргээ нийгэмчилж, хамгийн сүүлд 1977 онд Партизан хороо, сангийн аж ахуйд 17 тооны нэг азарга адуу нийлүүлэн сангийн аж ахуйн адуун сүргийг бүрдүүлж байсан. Одоо ч манай адууны удам угшил бий.
Би анх 1973 оны 8 сард МХЗЭ-ийн төв хорооны илгээлтээр Гачууртын сангийн аж ахуйд малчин болж өвөө Б.Пүрэвжав, эмэг эх М.Сэнгэ, дүү Ж.Гончигжав нартайгаа Улиастайн бригадаас ажлынхаа гарааг эхэлсэн.
1973 онд Улиастайн Баянголын бригадад хамаатан Цэдэвийн хоёр, сангийн аж ахуйн малчны нормын хоёр морьтой өсвөр үхэр /бяруу/ маллан өвөлжиж байв. Энэ өвөл их цастай байсан юм. Манайхан олуулаа. Өвөө нэг өдөр /11 сарын дундуур/ “Хуягаа гэдэг залуугийн хар саарал морь их залуу, хурдан шинжтэй их аятайхан юм. Асуувал зарах болов уу, яах бол” гэсэн. Би ч бас сонирхож үзэхэд жижгэвтэр биетэй нэлээд унагдсан хүчээр нимгэн морь байлаа. Нормын мориноос өөр морьгүй болохоор “авъя, та наймаа яриач” гэв. Өвөө маань наймаа тохирч Монгол улсын заан Гомбодавга гуайн хүү Хуягбаатар гэдэг залуугаас хар саарал морио авч байсан түүхтэй.
Хуягаа ах өгөхдөө “Хэнтий аймгийн Галшар сумын адуу. Би Чойроос хүнээс авсан юм. Наад морь чинь хоосонгүй шүү. Өвгөн ах минь сайн уяж үзээрэй” хэмээн хэлж байсныг одоо ч мартдаггүй.
Тэр өвөлдөө өвс, овъёосоор тэжээхэд дороо сэргэж сайхан болсон. Хоёр сарын дундуур Монголын уламжлалт цагаан сар болохоос өмнө манай бригадын дарга “улаан” Жадамбаа “шинийн гурванд морь уралдуулна. Залуучууд ажлаа сайн хийнэ шүү. Сар шинээ айл хотлоороо сайхан тэмдэглэнэ” гээд л зарлаад явлаа. Удалгүй цагаан сар болж Улиастай Баянголын хэсэг залуучууд гоё дээлээ өмсөж, хамгийн сайн морьдоо унаад л Улиастайн адгаас Баянголын өвөлжөө хүртэл уралдахад миний саарал морь түрүүлсэн. Ингэж анх удаагаа цастай өвлөөр морь уралдуулж үзсэндээ Жадамбаа дарга ч бөөн баяр болж “манай бригадын малчны морь түрүүлсэн” гээд дугуй булантай цай, чихэр дүүргэсэн аягаар мялааж байлаа.
1974 оны хавар болоход манайх малтайгаа Сэлбэ, Толгойтын баруун салаанд зусаж намаржаад, Гачууртын сангийн аж ахуйн Аргүнтийн бригадад өвөлжсөн. Харин 1975 оны өвлийн цагаан сар, хаврын Майн нэгний уралдаанд хар саарал /ногоон/ морийг түрүүлгэснээр олонд танигдаж эхэлсэн дээ. Өвөө маань өвөлжин уяа идэш хоолыг нь тааруулж их ч зүтгэсэн,
Ингээд 1976 оны зун уягдаж Ардын Хувьсгалын 55 жилийн ойн улсын их баяр наадамд манай дүү Ж.Гомбосүрэн унаж 10-т хурдалсан түүхтэй. Түүнээс хойш 1984 оныг хүртэл улс, орон нутгийн наадамд олон жил түрүүлж, айрагдсан даа.
Улсад нэг удаа хол тасархай түрүүлж, хоёр удаа аман хүзүүдэн, бас /1977,1980/ хоёр удаа айрагдсан./1979,1983/ Үүнээс гадна өвлийн уралдаан, Майн нэгэн, сангийн аж ахуйн баяр наадамд нийтдээ 12 удаа түрүүлж, айрагдсан.
Ногоон морь маань хар саарал зүстэй, биеэр дунд зэрэг, дөрвөн хөлийн хурд ихтэй, зөөлөн аальтай, сэргэлэн, сайхан сайвар алхаатай, унахад явдал зөөлөн, давхил нь ороод ирэхээр нуруун дээрээ ширүүн болдог.
Уяа нь ороод ирэхээрээ суга, цавь, өвчүү зэрэг нимгэн газраараа цайвар саарал болон хувирч уяан дээрээ дөрвөн хөл дээрээ тэгш зогсож унтдаг. Шөнө манаж хоноход өөрөө идшээ тааруулаад болохоороо унтаад өгдөг. Уяа тойруулж хөдөлгөөн хийхэд сайвар алхаа нь улам нэмэгдэж, дөрвөн хөлний үзүүр нь газар хүрч байгаа нь мэдэгдэхгүй болдог. Сунгаа, богино тар /хөдөлгөөн/ хийхэд өдрөөс өдөрт ам нь хатуурч ялангуяа их уралдааны үед хазаар дарж дугтарч явдаг. Нүдний хараа нь тодорч улаан туяа суудаг. Биеэр жижгэвтэр ч давхилын харайлт нь улам том болгож харагддаг үнэхээрийн хурдан хүлэг байсан билээ.
Ногоон мориноос гадна манай адуунаас нэг бор морь улсад олон жил дээгүүр давхисан. Мөн дүү Жаргаагийн Ягаан үрээ, Гомбосүрэнгийн хүрэн халзан зэрэг морьд орон нутгийн наадамд сайн давхиж байсан. Одоо ч манайхан хурдан хүлгэдээ уяж сойн, айраг түрүү хүртсээр байна.
2008 оноос миний дүү Ж.Амгаланбаатар /Амгаа гэдэг/ хүү Г.Энхцолмон хоёр санаачлан жил бүрийн 5 сарын 1-ний өдөр /Майн нэгний өдөр/ Ногоон морины нэрэмжит хурдан дааганы уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай болсон. Анх цөөн даага уралддаг байсан бол одоо өргөжиж 40,50,60 үрээ морддог болоод байгаа. Энэ уламжлалаа 2014 оноос “Партизан хурд” МСУХ-ндоо шилжүүлж ивээн тэтгүүлэн уралддаг болсон.
Манай “Партизан хурд” МСУХ байгуулагдаад удаагүй ч 2013 онд ММСУХ-ны шилдэг салбараар шалгарсан юм.
Хүлэг морьд маань төр, түмнийхээ цэнгэл наадамд айрагдан баяр бахдалыг эдэлж байгаагаа би ханьтайгаа холбож ярих дуртай. Цаг үргэлж намайг дэмжиж байдаг хань маань Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Өндрүүд овгийн хүн. Бямбажавын Янжмаа гэж зоотехникч мэргэжилтэй бүсгүй бий. Адуунд хайртай, ажилсаг, айраг идээ сайхан хийдэг, хамт олон ах дүүдээ нэр хүндтэй хүн дээ. Бид 40-өөд жил ханилж таван сайхан хүүхдийн ижий аав бололцсон. Өдгөө ач зээгээ тойруулан жаргалтай сайхан амьдарч байна.
Харин миний хувьд ХААДС-ийг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр төгсч Партизаны сангийн аж ахуй, КУДС, СХД-ийн Тамгын Газар зэрэг төр захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагад 40-өөд жил ажиллаж байна. Энэхүү хөдөлмөрөө үнэлүүлж эдийн засгийн болон нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг, ойн медаль нийслэл, дүүрэг байгууллагын олон шагналыг хүртсэний зэрэгцээ өнгөрсөн жил ногоон мориныхоо амжилтаар /2015 онд/ нийслэлийн Алдарт уяач цолыг авсан.
Нийслэлийн Алдарт уяач Жалбуугийн Гансүхийн “Гүнтийн Ногоон” хэмээн алдаршсан хар саарал морины амжилтын түүх:
1.1976 он-АХ-ын 55 жилийн ойн баяр наадамд 10-т хурдалсан. Уралдаанч Жалбуугийн Гомбосүрэн 14 настай.
2.1977 он-АХ-ын 56 жилийн ойн баяр наадамд аман хүзүү. Уралдаанч Ишсүрэнгийн Зоригоо 13 настай
3.1978 он-АХ-ын 57 жилийн ойн баяр наадамд хол тасархай түрүүлсэн боловч маргааш нь дахин уралдаж 16-д хурдалсан. Уралдаанч Жалбуугийн Ганболд 11 настай. /Морь барьж бүртгэсний дараа орой гэнэт их нас маргааш дахин уралдах болсноос олон уяач хохирсон/
4.1979 он-АХ-ын 58 жилийн ойн баяр наадамд айргийн дөрөвт хурдалсан. Уралдаанч Жалбуугийн Ганболд 12 настай.
5.1980 он-АХ-ын 59 жилийн ойн баяр наадамд аман хүзүү. Уралдаанч Жалбуугийн Ганболд 13 настай.
6.1981 он-АХ-ын 60 жилийн ойн баяр наадамд Айдсын даваагаар гуравт гарч зарлагдаж яваад хүүхэд нь унасан. Уралдаанч Риймэдийн Оросоо. /Энэ явдалд үнэхээр их харамсдаг/
7.1982 он-АХ-ын 61 жилийн ойн баяр наадамд 26-д хурдалсан. Уралдаанч Жалбуугийн Жаргалсайхан. /Орой барьсан морь дутуу байсан/
8.1983 он-АХ-ын 62 жил Төв аймаг байгуулагдсаны түүхт 60 жилийн ойд айргийн тавд хурдалсан. Уралдаанч Жалбуугийн Намхай. /Төв аймгаас 800 гаруй морь явж уралдан Яармагт морь барьж бөөн чирэгдэл болж байлаа/
"Тод магнай" сэтгүүл














1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
66.181.161.121
Буянт буурлуудын өвийг тээгч аав минь урт наслан удаан жаргах болтугай. Настан буурлуудынхаа захиасыг биелүүлж олон дүү нараа хүний зэрэгтэй чиглүүлж, үр ач өргөн сайн яваа нь харагддаг шүү.
Reply