Сумын Алдарт уяач Б.Нямсүрэн: Зургаан насанд хонгор морь уралдуулна

2016 оны 12-р сарын 27 -нд

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харьяат, сумын Алдарт уяач Батнасангийн Нямсүрэнгийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон үеийн түүхээс яриагаа эхэлье?
-2004 оноос эхлээд морь уяж эхэлсэн. 7-р ангиасаа сургуулиас гараад аавыгаа дагаад адуу маллаж байна. Сумынхаа наадмаас л амжилтын гараагаа эхэлсэн дээ. Аавынхаа унаган хоёр шүдлэнг сумандаа түрүү, аман хүзүүнд хурдлуулж байлаа. Түүнээс хойш нэг хэсэг завсарлаж байгаад 2011 оноос айраг, түрүү авч эхэлж байна. 2010 онд аавын унаган хул даага сумын наадмын аман хүзүү, аймгийн наадмын айргийн гуравт хурдалсан. 2011 онд шүдлэндээ сумандаа түрүүлээд, аймагтаа айрагдаад Дундговь аймгийн 70 жилээр цээжинд явж байгаад айргийн ардханд орсон. 2012 онд бас аавын унаган соёолон морь суманд айргийн тавд хурдалсан. 2013 онд аймгийн наадамд шүдлэн түрүүлсэн. Сумын наадамд ганц нэг адуу айрагдсан. 2014 онд сумын наадмын нэг түрүү хоёр аман хүзүү авсан. 2015 онд аймгийн бүсийн наадмаас унаган адуугаараа дөрвөн түрүү, нэг аман хүзүү, таван айраг авчихаад байна.
-2015 онд хэрхэн наадсан бэ?
-Дундговийн Цагаандэлгэрт аймгийн зүүн бүсийн наадамд хонгор азарга айргийн гурав, хонгор хязаалан дөрвөөр орсон. Хэнтий аймгийн Дархан суманд аймгийн баруун бүсийн уралдаан болоход хонгор азарга айргийн тавд орсон. Дорноговийн хойд бүсийн уралдаан Хар-Айраг суманд болоход түрүүлсэн. Дорноговийн аймгийн бүсэд хонгор хязаалан түрүүлсэн. Хэнтий аймгийн баруун бүс Баянмөнхөд болоход хонгор даага түрүүлж, Дорноговь аймгийн урд бүс Шилд болоход хонгор даага аман хүзүүдсэн. Хавар Уяан товогийн наадамд түрүүлсэн. Баянжаргалангийн Нялга уулын тахилгад хонгор азарга түрүүлсэн. Тэгээд Боржигон гээд Чойрын наадамд хонгор азарга гуравт хурдалж, хонгор даага бас гурвалсан.
-Хонгор дааганыхаа удам, угшлыг танилцуулаач?
-2011 онд Дундговьт уралддаг хул азарганы гал үр байгаа юм. Хул азарга Цагаандэлгэр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Энхбат гэж хүний адуу. Харин эх нь Төв аймгийн Баянцагааны Ишцэдэн хүний адуу. Хул азарга аймаг, сумын наадамд дөрөв түрүүлсэн юм билээ
-Хонгор үрээний хувьд?
-Тав уралдан хоёр түрүүлж, гурав айрагдсан.
-Дөрөвт давхисан хонгор хязаалангийн тухайд?
-Төв аймгийн Баян сумын гаралтай хонгор цоохор азарганы төл. Хонгор даагатай эх нэгтэй.Даагандаа сумандаа гуравт давхиж, бага сага наадмуудад хэд хэд түрүүлж, айрагдсан. Шүдлэн харин айрагт багтаагүй. Тэгээд өнөө жил дөрвөөр давхиад байгаа юм.
-Хонгор азарганы тухайд...?
-Аавын маань буурал азарганы төл. Эх нь манай өөрийн алаг гүү.Дааган цагаас эхлэн уягдаж, Цагаандэлгэрийн тахилга наадамд гурвалснаас хойш 30 гаруй медаль аваад байгаа адуу. Энэ жил гэхэд л найм уралдаж, долоо орчихлоо.
-Залуу Алдарт олон газрын наадамд очиж байв уу?
-Энэ жил анх удаа улсынхаа баяр наадамд очиж уралдаад 39-өөр давхиуллаа. Төрийн наадам сайхан л болдог юм байна. Цаашдаа жил бүр алгасахгүй явна гэж бодож байгаа.
-Ингэхэд адуугаа чанаржуулахад хэрхэн анхаарч байна вэ?
-Максын груддийн захирал, ах дүү Тод манлай уяачдын адууны гүү авсан. Мөн МУ-ын Алдарт уяач С.Шинэбаатар ахаасаа хоёр унага авлаа. Манай хамаатны хүн л дээ. Олын жишгээ дагаад цэвэр цусны англи азарга бас авсан. Одоо төв дээр ганцааранг нь жүчээнд тэжээж байна.
-Хэдэн гүү хураалгасан юм бэ?
-Хоёр гүү хураалгасан. Ирэх жилээс анхны төл нь гарах байх. Арчилгаа л их шаарддаг юм байна.
-Яриаг тань сонсож байхад хонгор голдуу адуугаар наадаж. Зүсний хувьд ямар нэг бэлгэдэл байна уу?
-Хонгор адуу олонтой шүү. Гэхдээ зургаан насанд нэг зүсмийн адуу уяачихъя гэхээр бас санаагаар болохгүй л байгаа юм.
-Хамгийн бахдалтай сайхан наадмын дурсамжаар ярилцлагаа өндөрлөе?
-Том наадамд айрагдаж түрүүлэх нь л сайхан байдаг юм билээ. Өөрийн эрхгүй нулимс гарч байсан. Хэнтий аймгийн Дархан сумын бүсийн уралдаанд азарга айрагдуулах л хамгийн сайхан байсан даа. Их ч сэтгэл хөдөлсөн. Мөн төрийнхөө наадамд морь мордуулж, хүүхэд морь мэнд сайхан наадах сайхан санагдсан. Хамрын самсаа шархираад л ...
-Ийм бахархалтай наадмууд олон байгаасай гэж хүсэн ерөөе. Залуу хүн амжилтаа ахиулаад улсын цолонд хүрээрэй.
-За баярлалаа. Таньд болон таны ажилд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна