Аймгийн Алдарт уяач А.Баянбилэг: Хурдан хулынхаа буянаар олон жил баярласаан


Увс аймгийн Малчин сумын уугуул, аймгийн Алдарт уяач Аюушийн Баянбилэг гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Аймаг, сумын наадамд 11 түрүүлж, айрагдсан хурдан хулынхаа талаар бидэнд ярьж өгөөч?
–За тэгье ээ. Миний хул морь 1992 оноос эхэлж уралдаад тав гарч/түрүүлж/, зургаа айрагдсан адуу байгаа юм.Гунан /шүдлэн/, дөнөн /хязаалан/, таван настай/соёолон/, хавчигтаа Малчин сумынхаа наадамд хол тасарч түрүүлсэн. Зүүнговь сумын наадамд нэг удаа аман хүзүүдэж, бас нэг удаа гуравт ирж байсан. Зэргэлдээ сумдынхан миний хулыг андахгүй ээ.
-Хаанахын адуу вэ?
-Яг манай Малчин сумын морь. Алтан унаганы эзэн До.Цэвээн гэж хүн надад бэлэглэж байсан юм. Би тэр хүний туслах адуучин болж, адуу цуг хариулдаг байсан юм. Тэгээд дөнгөж эхээс төрөөд байхад нь “энэ хурдан буян болох байх. Чамд өгчихье” гээд эхтэй нь өгч байсан. Хул морины эцэг нь Наранбулагийн Аймаг хул алаг гэж хурдан азарга байгаа юм.
-Шүдлэнгээс нь эхэлж уяжээ дээ?
-Тэгсэн.Ер чөдөрлүүлдэггүй адуу байсан. Булгиж бусгахгүй. Тэгэхдээ чөдөрлүүлэхгүй. Овъёос голдуу иднэ. Түүнээсээ болоод тэгдэг үү морь гарахад нь өнгөлнө. Тэр чигээрээ явсаар байгаад орж ирдэг. Бас жороолно. Ер нь ховорхон заяах хурдан буян байсан даа. Сумандаа км тасарч түрүүлчихээд Наранбулагийн ойд очиж Планет-5 мотоциклиор шагнуулсан. Тухайн үед би явж чадаагүй, манай засаг дарга яваад мотоциклийг нь аваад ирсэн. Тэр наадам миний санаанаас ер гардаггүй юм. Сүүлдээ миний хул морийг орж ирэхээр хүмүүс алгаа ташаад баяр хүргэдэг байсан.
-Хэд хүртлээ уралдсан юм бэ?
-17-той байхдаа тосон гөлөм болж, дөрвөн хөлөө даахаа байгаад унтуулсан даа хөөрхий. Би толгойг нь тэр чигээр нь аваад, арьсыг нь хатаагаад хадгалчихсан. Одоо ч бий.
-Эх гүүтэй нь өгсөн гэсэн. Дүү нар нь бас давхих уу?
-Ах дүү дөрвөн морь гарсан ч ахынхаа хэмжээнд хүрэхээргүй юм билээ. Нэг хар алаг нь жороо байсан.
-Баянбилэг Алдарт хэдий үеэс морь уях болсон юм бэ?
-1978 оноос эхэлж уясан. Хамгийн анх аавынхаа өгсөн буурал морийг уяж уяачийнхаа гарааг эхэлсэн. Тэр буурал морь арав дотор л давхидаг байсан юм. Тэгж байгаад Юнгэрийн улаан гэж Тэс адуу уяж, хоёр түрүүлгэж, айрагдуулсан. Түүний дараа нь нэг хүрэн морь уясан. Ер нь голдуу хул мориороо л нааддаг байсан даа. Тэр сайхан хүлгийнхээ буянаар аймгийн Алдарт уяач болсон. Одоо адгийн /отгон/ хүү маань намайг залгамжилж морь уяж байна. /соёолон/
-Голдуу их насны морь уядаг юмаа даа?
-Тиймээ.Өнөө жил хоёр хүрэн морь уяж байна. Энэ жил манай сумын 90 жилийн ой болох юм. Хөгшин хүн сумынхаа ойд ганц морь айрагдуулчихъя гэж бодоод сумын Алдарт уяач Отгоо гэдэг хүнээс хоёр түрүүлж, дөрөв айрагдсан морь дөрвөн сая хагасаар авлаа. Ноднин Сүхбаатарын гээд нэг даага хоёр сая хагасаар авсан чинь чоно идчихсэн. Манай энд хангай ширүүн шүү.
-Тийм бололтой байна лээ. Ингэхэд та морь уяж байхдаа юуг илүүтэй цээрлэдэг вэ?
-Уяан дээрээ олон хүн цуглуулах дургүй. Гадны хүн хараад морь амардаггүй юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
-Энэ хүртэл зорьж ирсэн та бүхэнд бас баярлалаа. Ажил үйлс чинь бүтэж яваг.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна