Улсын Алдарт уяач Г.Пэлжээ


2001 онд Баянхонгор аймгаас хоёр уяач улсын цол хүртсэн байдгийн нэг нь Баян-Овоо сумын уугуул Гомбосүрэнгийн Пэлжээ агсан юм. Өндөрийнхний адууны хурдыг таниулсан хийморилог уяач Шууман хэмээх Гомбосүрэнгийн дунд хүү. 1930 оны цагаан морин жил төржээ. Адуунд эрэмгий, хурд танихдаа гаргуун, уяхдаа эвлэг тэрээр эцгийн бүгээн зүсмийн адуунаас өвлөн авч, эхэн үедээ бор мориор нааддаг байж. Түүнийг нь залган хоёр хонгор халзан морь, зээрд, шарга азарганууд нэлээд хурдалсан байдаг. Сүүлдээ өөрийн унаган халиун азарга, түүний үр төлүүдээр урамтай сайхан наадсаныг баяр наадмын цуваанаас харж болно. Хурдан халиун морь нь гэхэд л аймгийн баяр наадамд нэг түрүүлж, нэлээд хэдэн удаа айрагдсан бол зээрд морь аймгийн наадамд айрагдаж, Өлзийт, Эрдэнэцогт, Баян-Овоо зэрэг тойргийн сумдын ойгоор түрүүлж байжээ. Г.Пэлжээ их насны морьдыг гойд сайн уядаг. “Их моринд эдэлгээ чухал” хэмээгээд уяа морьдоо ан авд байнга унана. Тогтмол унаж эдэлдэг учраас хэзээд ч барьж авсан байнгын бэлтгэлтэй. Аймгийн наадамд хоёр морь хөтөлж очоод хоёуланг нь айрагдуулчихаад ирэх нь цөөн бус. Ер нь аль ч газрын наадамд ч очсон ганзага хоосон буцаж байсан түүхгүй. Алдарт уяачийн өөр нэгэн давуу тал нь морины хөл гэмтээж үзээгүй. Энэ тухай нь нутгийн олон “морины хөл тэгчихлээ гээд хатгаж байхыг ганц удаа хараагүй шүү” хэмээн сайшаах. Морьдынх нь уяа таарсан, түрүүлж, айрагдах нь тодорхой үед инээж хөхрөөд, харин эсрэгээрээ уяа нь эвлээгүй бол дуугаа хураачихдаг зантай учир хавь ойрынхон нь урьтаад “наадам үзчихдэг” байсан гэх.
Дээдсээс өвлөгдсөн унаган адуугаараа урамтай наадагч тэрээр сайн уяач, шинжээчээс гадна сурсан мэдсэнээ харамгүй хуваалцагч, сайн зөвлөгч байсан гэдэг. Өрсөлдөгчийн бус нутгийн буурлын хувиар заалгаж зөвлүүлж байсан хүмүүс өдгөө ч түүний энэхүү үнэт чанрын талаар халуун дулаан дурсамжийг хүүрнээстэй. Бид Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Готовын Сономбалаас Г.Пэлжээ агсны талаарх дурсамжаасаа хуваалцахыг хүссэн юм. Тэрээр Алдарт уяачидтай олон газрын наадамд хамт явж байсан, ойроос мэдэх хүн билээ. Тэрээр:
“Пэлжээ гуай бол маш сайн зөвлөгч. Бүр үнэн сэтгэлээсээ өөрийн юм шиг хандаж, зэмлээд ч болохноо ойлгуулдаг хүн. Одоо тийм хүн байхгүй дээ. Хүүхэд байхаасаа энэ хүнийг харж, үлгэр дуурайл авч өслөө. Багадаа морийг нь сургаж өгдөг байлаа. Гэхдээ наадамд бол унаж байгаагүй ээ. Бие томтой хүүхэд байсан болохоор уралдааны моринд томдоод гологдчихдог байсан юм.Би тэр хүнийг дүгнэхээс илүүтэй ганц нэг түүх ярьж өгье. Түүнээс хүмүүс ямархан хэмжээний уяач байсныг нь ойлгох биз.
Манай нутагт Банди буюу Цэдэвсүрэн гэж хурдан хондон морьтой хүн байлаа. Нэгдэл дундын жолооч ажилтай. Манайхан Галуут сумын наадамд явж байгаад урд орой нь нэг газар буудалладаг юм. Тэгсэн Цэдэвсүрэн хондон морио хүнд хөтлүүлчихсэн, өөрөө 30 машинтайгаа явж байхгүй юу. Пэлжээ гуай хондон морийг харчихаад “маргааш хондон морины наадам болох нь. Галуутад түрүүлжээ. Хондон морийг чинь би өнөө шөнө авч хоноё. Бандиа чи 30 машинаа энд тавьчих. Морио энд идүүлээд хоно. Ах нь хоолыг нь тааруулъя” гэсэн юм. Тэгсэн Банди хүүхдүүдээ аваад бүүр холдоод явчихлаа. Өглөө морьдоо хөтлөөд гол руу явахад Пэлжээ гуай “Бандийн хондон морийг очиж харнаа хөө” гээд цуг явлаа. Тэгээд нэг тойрч харчихаад “ Хн ингэж морь уядаг юмуу чи.Том цагаан хөнжлийн тэг дунд нь ороод унтаж байдаг” гээд баахан хангиналаа. Тэгснээ “чиний хондон морь өчигдөр бол түрүүлэхээр байсан. Өнөөдөр бол айраг л зулгаавал их юм. Хөгшин хүний үг сонсохгүй. Голоод байгаа хөгшин хүний чинь морь яаж давхдгийг өнөөдөр чи хараарай” гэж хэлчихээд ханхалзаад явчихлаа. Нээрэн өдөр нь Пэлжээ гуайн хондон морь замбараагүй хол түрүүлж, Бандийн хондон хэл амтай нэг тавласан.
1989 онд нэгдэлжих хөдөлгөөний 30 жилийн ой буюу нэгдлийн баярыг хамгийн сүүлийн удаа тэмдэглэсэн шүү дээ. Баян-Овоод түүнд зориулсан том наадам болоод манайхан Пэлжээ гуайг бараадан Бүрдний эхэнд морьтойгоо очоод бөөгнөрчихсөн. Морь уралдсан манай дүү Оюунбатын ягаан морь түрүүлээд, Пэлжээ гуайн хондон,манай хул айрагддаг юм. Морь барианы газраас сумандаа ирчихээд байтал Пэлжээ гуай дуудуулж. Хүрээд очсон “Уяа нь ханачихсан энэ олон морьдыг нэг дор уралдуулаад яахав. Би хондонгоо аваад Өлзийт явлаа. Чи хул морио аваад Галуут яв, Доржсүрэн хээрийгээ аваад Эрдэнэцогт яв, Оюунбат ягаан морио аваад Бөмбөгөр яв” гэж байна. Тэгсэн Оюунбатын аав нь “суманд түрүүлчихсэн морийг ахиад уралдуулах гэлээ” гэж зэмлээд явуулсангүй. Би болохоор нэгдлийн олон адуутай. Айрагны төлөвлөгөө тасарчих гээд байсан болохоор бас явсангүй. Пэлжээ гуай, Шар Доржсүрэн хоёр хэлсэн сумд руугаа явж, морьдоо түрүүлгээд ирсэн. Ирчихээд биднийг “залхуу хар банди нар. Морь түрүүлэх гэж байхад муу айраг яадаг юм” гээд баахан хангинаж билээ.
1986 онд шиг санагдаж байна. Манай Баян-Овоо сумын 40 жилийн ой болж Пэлжээ гуай бид хоёр цуг наадамд явлаа. Урьд орой нь би Пэлжээ гуайнхаас 500-гаад метрийн цаана буудалж хоноглосон юм. Одоогийнхтой адил машин тэрэг байх биш. Морьдынхоо эмээлийг авч тавиад, дэрлээд хэвтэж байсан унтчихаж. Хул мориноосоо гадна хөөрхөн явдалтай хонгор морьтой явсан, хоёулаа байдаггүй. Пэлжээ гуайгаас айгаад хайгаад л байлаа, олдоггүй. Тэгж байтал үүрч хаяарлаа. Аргагүй болоод Пэлжээ гуай дээр явж очоод учраа хэллээ. “Түрүүлэх морийг ганц шөнө нүд цавчилгүй харж чадсангүй юу” гээд л хангинаж байнаа, хариугүй цохиж авчих гээд л. Тэгснээ унаж яваа морио надад өгөөд шалавхан олоод ир” гэж байна. Би ч бушуухан морийг нь унаад л явж өглөө. Гэгээ оронгуут дурандсан миний унтсан газрын хажуухантаа жаахан хонхорт ороод хоорондоо орооцолдчихож. Шалавхан очоод морио аваад очсон Пэлжээ гуай харж байснаа “хн чамаас ухаантай адгуус байнаа. Чи хоолыг нь ингэж тааруулж чадах ч байсан юмуу” гээд л инээд алдаад байсан. Тэр өдөр манай хул морь түрүүлсэн. Энэ мэтчилэн яриад байвал олон доо, олон” хэмээсэн юм.
Ийнхүү нутгийн залуусаа морь уях эрдэмд сургаж, арга туршлагаасаа харамгүй хуваалцдаг байсан буурал Алдарт найман хүүхэдтэй ч нэгээс бусад нь морь мал уядаггүй гэх юм билээ. Дашрамд сонирхуулахад Галуут сумын “Туяа” нэгдлийн хурдан алаг бол Г.Пэлжээ Алдартын унаган адуу бөгөөд уурганд сургасан алаг үрээгээ Галуут руу зарж, тэр нь аймгийн баяр наадамд хоёр түрүүлэн “Туяа” нэгдлийн алаг хэмээн алдаршжээ.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна