Тод магнай”-н шинэ дугаар гарлаа


20-р зууны манлай уяач, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат малчин, Тод манлай уяач Данзаннямын Даваахүү
“Тод магнай сэтгүүл бол морьтон Монголын морийг түүхэнд үлдээсэн хамгийн том сэтгүүл гэж би үздэг” хэмээн биднийг урмаар бурмаар шагнаж байсан удаатай. Тод манлайн үнэлсэнчлэн Монголын морийг түүхэнд үлдээх зорилготой манай хамт олны ээлжит бүтээл 82 дахь дугаар уншигчдын хүртээл боллоо.
Сүүлийн дөрвөн жил дараалан МУ-ын чансаа өндөр есөн уяачийн нэгээр нэрлэгдэж, улс, бүс, “Их хурд”-ын дэвжээнээ урамтай сайхан наадаж буй Ховд аймгийн Дарви сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Түвдэнгийн Батцоож 2016 оны отгон дугаарын зочин хойморт уригдан оролцлоо. Морь уях төрийн хэрэгт үе дамжин шимтэж, төрийн наадамд хоёр үеэрээ морь айрагдуулсан бахдалт түүхийн эзэн, аавынхаа цолонд хүрч ачийг нь хариулсан хүү, шинэ цагийн сайн уяачдын нэг гээд түүнтэй хөөрөлдөх сэдэв өргөн. Зочин маань илэн далангүй сайхан хууч дэлгэснийг та бүхэн 8-23 нүүрнээс хүлээн авч уншаарай.
Сэтгүүлийн дараагийн хуудсанд монголын уяачдын эв нэгдлийн баяр буюу шинэ жилийн баярын цэнгүүний гэрэлт агшнууд мөнхлөн үлджээ.
Монгол хүний ур ухаан, хөдөлмөр зүтгэлийг сурталчлан таниулдаг “Монголд үйлдвэрлэв” буландаа “Харьцангуй шинэ технологи. Гэхдээ бид 20 жилийн баталгаа амласан” гэх итгэл дүүрэн залууг урьж оролцууллаа. Энэ бол “Хот айл” брэндээрээ зах зээлд танигдсан “Сопоко” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Манлай юм. Тус компани малчдад зориулсан цуврал брэндүүдээрээ хэрэглэгчдийнхээ талархлыг хэдийнэ хүлээгээд байгаа билээ. Хийсэн бүтээсэндээ сэтгэл хангалуун, чанартаа итгэл дүүрэн байна гэдэг сайхан юм.
Тусгаар тогтнолын баталгаа болсон эрийн гурван наадам, тэр дундаа морин уралдаан. Түүгээр уламжлагдсан өв соёлыг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд үлэмж хувь нэмрээ оруулж яваа эгэл жирийн монгол бүсгүйчүүдээ сэтгүүлийнхээ хуудсаар дамжуулан алдаршуулах зорилготой “Хатан гоо” буланг нээж, анхны зочноороо Тод манлай уяач С.Ганхуягийн гэргий Д.Мягмаржаргалыг урилаа. Тод манлайнх Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд суурьшаад арваад жилийн нүүр үзэж буй. Тэднийг хотод түр ирээд байхад нь бид амжиж уулзсан юм. Хөдөлмөрч бүсгүйн тухай та бүхэн 50-53 хуудаснаас хүлээн авч уншаарай.
“Нэр дээр нь мордсон үхэр хүртэл айрагдахаар байна” гэгдэж аз өмөөрөө гайхуулж, айраг, түрүүгээрээ илүүрхэж явсан нэгэн эрхэм “Хийморилог зочин”-оор уригджээ. Энэ хүн бол Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач, “Өнө мөнх хайрхан” ХХК-ийн захирал Адъяагийн Мөнхбаяр юм. 19 жилийн тэртээ анхны говийн бүсийн уралдаанд хээр даага айрагдуулж, том наадмын өм нээсэн тэрээр 2014 оны төвийн бүсийн уралдаанаас нэг түрүү, нэг айраг, 2015 оны “Дүнжингаравын хурд” уралдаанаас нэг айраг хүртээд буй. Хийморилог эрхмийн хууч 56-60 хуудсанд буй.
“Цуутай хүлгийн аатай түүх”. Морь сонирхогч залуусын унших дуртай булан. Энэ удаа та бүхэндээ Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат, аймгийн Алдар уяач Жамбалын Энхсайханы ягаан буюу эзнийх нь дууддагаар саарал морины тухай дуулгахаар бэлтгэлээ. Баруун бүсэд хурд шандсаараа гайхуулж 14 жил тасралтгүй уралдаж буй гайхамшигт хүлгийн тухай 108-113 хуудаснаас уншаарай.
Малын эмч мэргэжилтнүүд морины уяа эхлэхээс эхлээд уралдаан дууссаны дараа хүртэлх хугацаанд тодорхой тооны адуун дээр тандалт судалгаа явуулжээ. Үр дүнд нь уралдааны буюу хурдан адуунд тохиолддог халдварт бус өвчний 70 хувийг мэс заслын болон хөлний эмгэгүүд эзэлдэг болохыг тогтоосон талаар бид өмнө нь мэдээлж байсан.Өөрөөр хэлбэл уралддаг адуунд тулгуур эрхтэн болох урд, хойд мөчний төрөл бүрийн эмгэг согог гэмтэл учрах эрсдэл өндөр байдаг аж. Үүсэх нөхцөл шалтгаан харилцан адилгүй ч гол төлөв уралдааны замын бартаа саад, булчин, шөрмөс, үений уян хатан чанар алдагдах, эрдэс дутагдах, ачааллыг хэтрүүлэх, эмгэгийг бүрэн гүйцэд эдгээлгүй дахин ачаалах зэрэг байдлууд нөлөөлдөг байна.
Мөн судалгаагаар урд мөчний өвчлөлт даруй хэд дахин илүү байдгийг тогтоожээ. Халдваргүй өвчний 70 хувийг эзэлдэг уралдааны моринд элбэг тохиолддог тулгуур эрхтний эмгэгээс урьдчилан сэргийлэх болон хэрхэн анагааж эдгээх талаар бид мэргэжлийн эмчээс зөвлөгөө хүслээ. Энэ удаагийн “Эмч зөвлөж байна” булангийн зочин бол “Монгол ВИ.И.ТИ.НЕТ” ТББ-ын төслийн зохицуулагч, малын их эмч Эрдэнэцогтын Наранхүү юм. Тэрээр 2007 онд ХААИС-ийг малын их эмч мэргэжлээр төгсснөөс хойш тус байгууллагат ажиллан орон нутгийн малын эмч, малчдад сургалт хийхээс гадна адууны эмнэлэг дээрээ түлхүү ажилладаг аж. Эмчийн зөвлөгөөг 99-101 хуудаснаас унших боломжтой.
Морь уях эрдэмд шамдаж буй залуустаа зориулан хүргэдэг “Мэдэхэд илүүдэхгүй” булангаараа дамжуулан “Хятад мал эмнэлгийн онолын суурь, зүү төөнөлөг” номноос цувралаар хүргэхээр болсноо дуулгахад таатай байна. 117-121 хуудсанд энэ тухай нийтлэгдсэн байгаа.
Сэтгүүлч О.Наранбаатарын хөтлөн хүргэдэг “Их уяач” буланд энэ удаа Ж.Содномпил Манлайг онцолжээ. Далаад оны дундуур говь нутгаас төрийн наадмын дэвжээнд тодрон гарсан нэрт уяач бол анхны арван улсын алдарт уяачийн нэг Ж.Содномпил юм. Анхны 11 Манлай уяачид ч тэр зүй ёсоор нэрлэгдсэн. Эцэг үр гурван хүрэн адуугаар төрийн наадамд ирэх бүртээ айраг ууж байсан Халхын нэрт хүлэгч. Их уяачийн тухай та бүхэн 122-125 хуудаснаас хүлээн авч уншаарай.
Уламжлалт уралдаан буланд Говь-Алтай аймагт зохион байгуулагдсан баруун бүсийн уралдаанд эхний 20-д хурдалсан хүлгүүдийн фото зураг, танилцуулгыг хүргэсэн байгаа шүү.
Та бүхэн “Тод магнай” сэтгүүлээ Интер номын салбар дэлгүүрүүд болон редакцийн 9401-2992, 9608-5886 дугаарын утсанд холбогдож авах боломжтой


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна