“Уран дөш” МСУХ-ны дэд тэргүүн П.Наранбаатар: Сумынхаа адууны удам угшлыг нь сайжруулах зорилт тавин ажиллаж байгаа

2017 оны 1-р сарын 19 -нд

Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат, “Уран дөш” МСУХ-ны дэд тэргүүн П.Наранбаатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны хувьд “Уран дөш” МСУХ-нд “данстай” болсон үе хэзээ вэ?
-Манай “Уран дөш” уяачдын холбоо байгуулагдаад арав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Албан ёсны тамга тэмдгээ авч үйл ажиллагаагаа эхэлсэн нь 2005 он. Миний хувьд 2013 оны нэгдүгээр сараас уяачдын холбооны дэд тэргүүний ажлыг хийж байна. Холбоонд маань дөрвөн багийн хоёр, хоёр тэргүүлэгч болоод тэргүүн, дэд тэргүүн, санхүү бичиг баримтаа хариуцсан нарийн бичиг, мориныхоо уяа талыг хариуцсан нарийн бичиг нар ажилладаг. Манайх 80 гаруй гишүүнтэй. Харин холбоог “ЭБЭГ” ХК-ийн захирал Намсрайн Ариунбилэг гэж Норовлингийн унаган хүү тэргүүлдэг юм.
-Өнгөрсөн жил “Уран дөш”-ийн уяачид хичнээн айраг, түрүүтэй наадав?
-Манай уяачид зохион байгуулалттайгаар наадамладаг болсон. Өнгөрсөн жил гэхэд Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Баян-Овоо, Батноров, Баян-Адрага, Дадал, Бэрх зэрэг сумын наадамд очиж дөрвөн түрүү, 12 айраг авлаа. Аймгийн наадмаас Нарангэрэл ахын уяж сойсон хээр хязаалан түрүү магнай болж, торгон жолоо өргүүллээ. Бас залуу уяач Ж.Энхбатын хүрэн зээрд морь айргийн тавд давхилаа гээд чамлахааргүй сайхан наадсан. Холбооны хувьд ч сумынхаа хурдан морьдын удам угшлыг нь сайжруулах, санхүүгийн чадамжаа дээшүүлэн, улмаар улс, бүсийн наадмуудад хүч үзэх зорилт тавин ажиллаж байна. Одоогоор бид улсад очиж амжаагүй л байна. Гэхдээ сум тойрсон бүсийн наадам, өвлийн Дүнжингарав уралдаанд очиж байсан. Бас Дорнодын бүсэд айраг, түрүү ч авч байлаа. Түрүү жил Хэнтийн бүсийн наадамд хязаалангийн аман хүзүүг авсан бол Дадалд бага гурван насыг бүсчилэхэд нэг айрагтай ирсэн.
-Холбооноос зохион байгуулдаг уралдаан гэж байдаг уу?
-Өнгөрсөн хавар уяачдын холбооны нэрэмжит анхны бага насны уралдааныг сумандаа амжилттай зохион байгууллаа. Мөн манай сумын 90 жилийн ойн хурдан морины уралдааныг уяачдын холбоо, морины комисстой хамтран явууллаа. Наадмын маргааш уяачдын холбооны баярыг уламжлал ёсоор гурав дахь жилдээ хийлээ.
-Норовлин сумын хэмжээнд улс, аймаг, сумын цолтой хичнээн уяач байна вэ?
-Одоогоор улсын цолтон төрөөгүй л байна. Харин аймгийн Алдарт уяач 12, сумын цолтой 24 хүн бий.
-Харин таны хувьд уяа эвлүүлж байна уу?
-Миний аав морь уядаг байлаа. Тиймдээ ч тав, зургаан настайдаа л хурдан морь унаж уралддаг байлаа шүү дээ. Зургаан, долоон жил унаач явсан. Гэхдээ морь мал уяж сүйд болсон юмгүй ээ. Ажил алба гээд тэр бүр амждаггүй байлаа. Харин ирэх жилээс морь уяна гэж бодож байна.
-Танд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-"Тод магнай" сэтгүүлийн хамт олонд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна