Залуу уяач Л.Энхбаяр: Өвөг эцгийнхээ талаар сонсоод тэр хүнийг залгамжлан морь уях юмсан гэж бодох болсон


Улаанбаатар хотын Налайх дүүргийн уугуул, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат, уяач Л.Энхбаярын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
- Уг нь бол уурхайчин юм байна хурдан морьтой холбогдсон нь хэзээнээс бэ?
- Хүүхэд байхын хурдан морь унадаг байгаад сургууль соёл, цэргийн алба гээд морьноос хөндийрч байгаад 2000 оноос морь сонирхсон. Дунд нь бас нэг хэсэг тасарсан. Одоо бол хоёр хүүхэд том болчихсон морь уяя гээд дөнгөж ганц нэг адуу цуглуулаад байж байна. Олон жил техниктэй харьцаад их л хөндийрсөн байна. Манай аавын аавынх нь аав Ховд аймгийн Буянт суманд морь уядаг байсан тухай хэдэн жилийн өмнө Ховд орохдоо мэдсэн. Нутаг усаар нь яваад өвөг эцгийнхээ талаар сонсоод тэр хүнийг залгамжлан удмыг нь таслахгүй, морь уях юмсан гэж бодох болсон. Ингээд л хоёр хүүхдээ дагуулаад л морь мал сонирхоод л явж байна.
- Налайхын сунгаа бол нэг үе төрийн наадмын өнгийг тодорхойлдог, Гарамжав гуай дээр суурьлаад мундаг уяачид тэр хавиар байдаг байсан. Магадгүй та тэр нутагт байсан моринд дуртай хүн тэр мундаг уяачдын морь малыг унах юм уу, тусалж явав уу?
- Тийм юм байхгүй л дээ. Манайх намайг багад Дорнод аймгийн Сүмбэр суманд байсан. Сүмбэрийн сангийн аж ахуйд л морь унаж байлаа. Тэндээс Налайхад ирж сургууль төгсөөд, цэрэгт явсан. Цэргээс халагдаад Багануурт илгээлтээр очин 16 жил ажилласан. Дараа нь Шивээ-Овоод ирээд 14 жил болж байна.
- Анх ямар адуугаар уяач болох гараагаа эхэлсэн бэ?
- 2000 оноос Цэнхэр, Сүхбаатар, Мөнххаанаас адуу авсан. Хурдан мориндоо эзэн болоод уяж чадахгүй, ажил төрөлтэй зав гарахгүй. Өөрсдөө харахгүй айл амьтанд тавихаар бас сайн болж өгөхгүй байсан. Тэгээд л ахин морьноос хөндийрсөн. Удахгүй хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарна. Тэтгэвэртээ суугаад хоёр хүүхдээ дагуулаад л тууштайхан сэтгэл зүрхээ гаргаад морь мал уяна гэж бодоод байгаа.
- Завсарлаад сүүлд хэдэн оноос эхлээд морь уяж байгаа юм?
- 2011 онд Ховдод амралтаараа очихдоо морь уясан. Тэгээд 2013 оноос л Сүхбаатар, Хэнтийн Дэлгэрхаанаас адуу цуглуулсан. Дэлгэрхаанаас нэг үрээ авч зарсан нь Дундговийн Баянжаргаланд сайн давхидаг сурагтай, сая 10 гаран медаль зүүчихсэн Баянжаргалангийн ойд явж байна гэсэн. Одоо ч хөгширсөн дөө, өөрөө уяж чадахгүй ч авчираад зарсан адуу гайгүй давхиад л байдаг юм. Би айраг, түрүү авч үзээгүй л байна. Арав дотор сайхан давхиад модтой наадаад л байдаг юм.
- Одоо уягдаж байгаа адуунаас горьдоотой нь ямар морь байна?
- Сая Хэнтийн Цэнхэрмандалаас Сандагдоржийн адуунаас авчирсан битүү хар үрээ байгаа.
- Оонон харын угшилтай гээд авсан уу?
- Тийм. Манай нэг дүү бэлгэнд өгсөн юм. Хар үрээ энэ жил уясан тамир тэнхээ жаахан тааруу айхтар давхисангүй. Ирэх жил бол горьдож суух л үрээ. Би чинь олон жил спортоор явсан, ширээний теннисийн дэд мастер цолтой. Одоо уяач болохоор сумынхаа уяачдын холбооны гишүүг болоод суралцаж байна.
- Ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь ивээн олон айраг түрүү хүртэх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна