Аймгийн Алдарт уяач Б.Сэр-Од: Манай суманд хурд нь ч бий, жороо нь ч бий

2017 оны 1-р сарын 31 -нд

Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул, Аймгийн Алдарт уяач Б.Сэр-Одтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны дээдчүүл хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байв уу?
-Би чинь удам залгасан уяач. Миний аав Балжинням гэж уяач байсан. Аавын уясан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн Том толгойт хээр нь. Аймагт нэг гурвалж, нэг хоёрлоод, найм дээр нэг, арав дотор гурав ирсэн. Түрүүлж л чадаагүй ээ.
-Эндэхийн адуу юу?
-Тиймээ, манайхны унаган адуу. Том улаан хээр морь л байдаг байсан. Аймагт наймаар ороход нь би унаж хурдлуулсан юм.
-Том толгойт хээр сумандаа яаж давхисан юм бэ?
-Бас л түрүүлж чадаагүй. Тав дотор л ирнэ гээч. Гэхдээ хэд айрагдсаныг нь мэдэхгүй байна.
-Өөр аавын тань нэртэй ямар морьд байв?
-Доржийн бор морь гэж байгаад бас л аймагт хоёроор нэг ирсэн. Дорж гэж хүнээс авсан юм байлгүй. Аав уядаг байсныг тод санадаг юм. Ер нь манай морьд түрүүлж чаддаггүй хэрнээ арав дотор бол найдвартай ордог байлаа.
-Нэгдэл нийгмийн үед ямар маллаж байсан юм болоо?
-Манай аав хонь, үхэр хариулж байсан. Харин нэгдэлд азарга адуугаа, хонь, үхэртэй нийгэмчилсэн гэдэг. Өөртөө дөрөв үнээ, хэдэн морь, 10,20 хоньтой үлдсэн гэж ярьдаг байлаа.
-Балжинням гуай хэдэн хүүхэдтэй юм бэ?
-Бид дөрвүүлээ. Би ууган хүү нь. Надаас гадна нэг банди, хоёр хүүхэнтэй.
-Та хэдий үеэс морь уяж байгаа юм бэ?
-Би чинь 1967,68 оноос эхлэн морь уяж байна. Гайгүй гайгүй морь давхиулдаг ч мөн л түрүү авч үзээгүй. Бүүр аман хүзүү ч байхгүй. Тэгсэн хэрнээ айргийн тав дотор бол орчихно. Сонин юм шүү.
-Анх хаанахын адуугаар уяаны ажлаа эхлүүлж байв?
-Нутгийн адуу уяж байлаа. Анх аавын Том толгойтыг ганц хоёр жил уясан. Гэхдээ хөөрхий өнөөх нь өтөлчихсөн болохоор удалгүй больсон юм. Дараагаар нь өөрийн унаган болон авмал морьд аль алиныг нь уясан. Манайх чинь бор азаргатай айл байсан юм. Аавын тасдаж өгсөн энэ адуунаас бор морио уяж, хэд хэдэн удаа сайхан давхиулсан. Хязаалангаас нь уяад тэр жилээ наймд билүү есөд ирсэн. Харин соёолондоо тавлаж, хавчиг өнжөөд хойтон их насанд нийлсэн жил нь аймагт есөөр орсон. Түүнээс хойш нэлээн хэдэн жил уяж, 10 дотор л ирүүлдэг байлаа.
-Хэд хүртлээ уралдсан юм?
-17,18 хүртлээ уралдсан. Сүүлдээ ч нас нь ахиад базаахгүй болсон.
-Өөр таныг баярлуулсан ямар хүлгэд байв?
-Шарга Батхүү гэж хүний унаган адуу болох шарга морь байлаа. Гэхдээ мөн л давхиж шалиагүй ээ. Суманд хоёр гурван удаа 20 дотор ирсэн. Өөр хүрэн, хээр гээд есөн шидийн морь уяж явлаа.
-Сумын баяр наадмаас хэдэн айрагтай вэ?
-Сайн санахгүй байх чинь ээ тулгамдаад. Ямар ч байсан гаргасан амжилтыг маань үнэлээд 2010 онд аймгийн Алдарт уяач цолыг олгосон.
-Хуучин цагт аймгийн Аварга адуучин болж байсан гэсэн байхаа. Тэр тухайгаа ярьж өгөөч?
-“Коммунизмын төлөө” нэгдлийн адуучин явлаа. Ах нь 30 жил адууны хийморьт сүслэн яваа хүн. Энэ хугацаанд сум, аймгийн Аварга адуучин болж, Эрдэнэцогтын төвд болсон адуучдын зөвлөгөөнд оролцож байлаа. Мөн Өмнөговьд болсон тэмцээнд орж, морь уургалж гуравдугаар байранд орж байлаа. Энэ мэтээр өөрийнхөө хэмжээнд амжилт гаргасан гэж боддог.
-“Коммунизмын төлөө“ нэгдлийн адууг хэд болтол нь өсгөж байв?
-300 адуу авч маллаж байсан бол 800-г авч малласан нь ч бий. Анх Жаргалтын голын Цагаанхөтөл гэдэг газар Сүхбаатар гэж хүнээс 380 адуу авч байсан юм. Сүүлдээ бригадын дарга Цэрэнпил адуугаа нэмж өгнө 800 болгосон. Ингээд Зундуй гэж хүнтэй хэдэн жил хамт маллаж байгаад өнөөх маань ч тусдаа гарсан. Ганцаараа үлдээд дийлэхгүй шахуу болсон шүү. Тэр үед манай гэр бүлийн хүн хоёр жил дараалан сумын Аварга саальчин болж, би ч Хөгийн рашааны айргийг хоёр жил зөөсөн. Энэ мэт гучаад жилийн хугацаанд юу эсийг үзэхэв.
-Нэгдлийн адуунаас хурдлуулж байв уу?
-Нэг их хурдлуулж чадаагүй. Уях нь уясан ч давхиагүй. Уг нь нэгдлээс нэг хурдан адуу гаргачих юмсан гэж хичээсэн л дээ.
-Адуучин хүн морь сайхан уургална, унаж эдэлнэ, булгиулна, бусгуулна, уургална, бугуйлдана олон эрдэмтэй. Та алинд нь илүү байсан болоо?
-Сайн байг гэхэд муу бишээ. Ямар ч юмыг барьж аваад уначихдаг л байсан. Уургын морь ч сайтай байлаа. Баръя гэснээ барьж уначихаад шуугиад л явчихна шүү дээ. Ер нь миний үеийн адуучид мундаг байсан. Одоо ч цагийн эрхээр цөөрч байна. Сая энд байгаад гарсан Нямсүрэнгийн аав Бат-Очир, Батхүү нар бид нэг үеийнхэн. Сум орон нутагтаа нэр төртэй адуучид явлаа.
-Тухайн үед нутаг усныхаа нэрийг гаргасан хэн, хэн гэж сайн уяачид байв?
-Гуравдугаар багийн өндөр Ядам буюу Ядамсүрэн гуай гэж аймаг, суманд олон айраг, түрүүтэй уяач байлаа. Миний үеийнхнээс Бат-Очир гэж байна. Одоо сумын захиргааны үүдэнд нэг азарганы хөшөө байгаа биз. Тэр азаргыг сойж байсан хүн дээ. Түүнд хоёр ч харлаг азарга байсан юм. Бас Сэмжид гэж миний үеийн хөгшин бий. Одоо аймгийн төвд амьдарч байгаа. Түүний хурдан ягаан морь аймгийн наадамд хоёр түрүүлж байлаа. Үүнээс илүүг одоо санахгүй байх чинь ээ. Ихэнхийг нь мартчихаж.
-Тэгвэл ямар ямар зартай хурдан хүлгэд байсан бэ?
-Ядамын хурдан цагаан, улсын Алдарт уяач Дашдамбын хээр, Бат Лхагвасүрэнгийн улаан хээр гээд зөндөө хурдан азарганууд байлаа. Харин их наснаас одоо 4-р бригадын захиргаанд зураг нь байгаа Урт чихт бор морь байна. Мөн Туяа нэгдлийн Туяагийн алаг байна. Хамар Гэндэн өөрийн унаган адуугаа нэгдэлд нийгэмчилсэний нэг нь энэ алаг юм.
-Энэ нутагт жороо, хатирч алхаатай морьд олон байв уу?
-Зөндөө зөндөө. Манай суманд хурд нь ч бий, жороо нь ч бий. Одоо ч суурь нь байна. Даанч энэ хүүхдүүд холоос сайн азарга авчирч цусыг нь сэлбэхгүй, яс чанарыг нь муудуулаад байна. Манай хүүхдүүд ч ялгаагүй. Гурван банди гурвуулаа малчин улс. Хэлээд л байхад адууныхаа яс чанарыг ерөөсөө бодохгүй юм.
-Сүүлийн үеийнхэн зүүн зүгээс адуу зөөгөөд байгаа юм биш үү?
-Зүүн зүгээс адуу зөөж байна. Минийхээр цус сэлбэх азарга авчраад, хурдаа өөрсдөөсөө гаргамаар байгаа юм. Унаган адуу гэдэг чинь цус сэлбэсэн чанар сайтай адууг л хэлнэ гэж бодох юм. Тэрнээс дотроосоо юмуу хажуу айлаасаа үрээ авч азарга тавьчихаад сайн адуутай боллоо гэж бодож болохгүй.
-Танай хүүхдүүд морь мал уях уу?
-Уянаа. Одоогоор Энхбатын уясан морь гайгүй ээ. Цагаанхөтөлд тав, зургаан юм тэжээгээд л байгаа. Яахав сумандаа бол дээгүүр ирээд байна. Нэг үрээ нь сумандаа хоёр түрүүлчихсэн. Би ч хуруу нэмж чадахгүй. Тэр чинь давхина, энэ чинь болохгүй байна гэж худлаа бураад л суудаг юм. Даанч миний үгэнд орж уяхгүй юм даа.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна